2-р хэсэг

2.4K 196 9
                                    

Сэүн: урилга аа юуны?

Юмины дотор багт наадам болж салют буудна. Аргагүй шүү дээ . Аль бага ангид байхаасаа хойш сайн болсон тэнгэрийн амьтан гэгддэг У Сэүн түүний өмнө ирж зогсоод нүдрүү нь харан юм ярьж ялдамхан инээмсэглэж байхад сандарч догдлохгүй гээд яах билээ.

Юмин: Өнөөдөр миний төрсөн өдөр тэгээд гэртээ үдэшлэг хийх

гэж байгаа юм аа гэж аль байдаг тайвнаараа ярьхийг хичээлээ.

Бэкхён: Хооо тэгээд бид нар очиж болох юм уу?

Юмин толгой дохьлоо. Тао түүний гараас нилээн хэдэн урилга булаах шахуу аваад: за яг найм байна орой бид нар очьё Амттай хоол уух юм байгаа биздээ

Юмин: аанхан би бүгдийн өөрөө хийж бэлтгэнэ

Сэүн: ээж аав 2 чинь?

Юмин: тэд бал сарынхаа аялалд явсан

Бэкхён: Айн БАЛ САР АА?

Юмин: намайг төрснөөс болоод явж чадаагүй юмаа тэгээд намайг 18нас хүрч байгаа болохоор намайг орхиод явсан

Тао: Хөөх чи 18 хүрч байгаа гэхэд 28 тай юм шиг л ЯААЯ

гээд Лэерүү муухай харлаа Лэе түүнийг чимхэхээ болиод: за орой уулзацгаая Манайхаан явья

Юмин толгой дохин нүүр дүүрэн инээмсэглэсээр үлдлээ. Нэгийг нь ч хүн тоож аваагүй байсан урилгыг нь Сэүний фракц авсаны дараа хүүхдүүд Юминыг дайрч унагах шахан авсаар дууслаа. Юмин ч ихэд баярлан гэрийнхээ зүг яаравчиллаа. Тэр замаараа гоо сайхны салон орохоо ч мартсангүй. Түүний ээж аав хэдий хуучинсаг хүмүүс боловч ашиг орлого сайтай боломжийн бизнес эрхэлдэг учраас байшин нь том амьдрал нь ч боломжын. Гэхдээ Юмин баян айлийн хүүхэд гээд үрэлгэн зан гаргаж байсан удаагүй. Тэр сүүлийн хэдэн сарын туршид оролцсон олимпиад , тэмцээний уралдааныхаа шагналын мөнгө , аав ээжийнхээ өгсөн цайны мөнгө болон цагийн ажил хийж олсон мөнгөө цуглуулан овоо хэдэн төгрөгийг төрсөн өдөртөө зарцуулахаар төлөвлөсөн. Анх удаа зоримог гэгч нь шийдэж буржгар үсээ шулуун болгон янзалж , дэрвэгэр хормойтой задгай энгэртэй даашинз болон өсгийтэй гутал худалдан авлаа. Гоо сайхны салон орж хөмсөгөө янзлуулаад нүүрээ будуулчихаад , шүдний эмчээр орж аппарадаа авхуулахаа ч мартсангүй. Тэгээд 5 гэхэд гэртээ ирээд гэрээ чимэглэн , хоол хүнсээ бэлдэж ширээ заслаа.

Энэ үед

Инжон Сэүн тэргүүнтэй хэсэг бүлэг нөхдүүд орой үдэшлэг дээр яаж хөгжилдөхөө ярилцан гоёж гоодон сургуулийнхаа ойролцоо эргэлдэнэ.

♥ Лаагаа буруу үлээсэн нь ♥ [дууссан]Onde histórias criam vida. Descubra agora