Hogwarts

3.7K 125 11
                                    


Ангиар дүүрэн инээлдэх, шивнэлдэх, шоо тачигнах чимээ "өнөөдөр бол хичээлийн жилийн сүүлийн өдөр" гэдгийг илтгэх шиг. Ямар ч сургууль ийм л байдаг даа ер нь. Хэн ч намайг анзаарахгүйг ашиглан шившлэгийн номоо дэлгээд татдаг шидийн талаар уншиж суулаа.

-"Хамгийн гол нь хөдөлгөх зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд шившлэгээ хэлэх..." Ха! Хэрвээ энэ хамгийн гол зүйл нь гэвэл би Гизагийн пирамидийг Египетээс Морокко хүртэл хөнгөхөөн гэгч нь татчих биз! Ид шидийн ухаанд бие даан суралцангаа маглуудын хичээлийг судална гэдэг тийм ч амар биш шүү! Хэрэв би Хогвартсад сурч байсан бол одоо 5р дамжаагаа төгсөж байх байсан юм. Даанч Англи явж сурахын оронд маглуудын хичээлтэй зууралдаж суугаа минь энэ. Ээж хэрвээ намайг 10р ангиа хангалттай сайн дүнтэй төгсөөд, O.W.L-н шалгалтаа онц өгч чадвал Хогвартсад 6р дамжаандаа сурч болно гэсэн. Гэрийнхэн маань бүгд шидтэн ч гэлээ маглуудын дунд амьдрахыг илүүд үздэг. Яагаад гэвэл ээж шидтэнгүүдийн ертөнцийг хэтэрхий аюултай гэж боддог юм. Тэр үргэлж л "1998 оны 5р сарын 2ны өдөр Хогвартсад юу болсныг чи мэдэх үү" гээд л эхэлнэ дээ. Ер нь бол ээжийн зөв: Тэр тулаанд маш олон шидтэй амиа алдсан. Харин одоо чинь энх цаг ирчихээд байна шүү дээ. Тийм болохоор би бүтэн жил гуйсны эцэст 6, 7р дамжаагаа Хогвартсад дүүргэж магадгүй болсон. Харин олон O.W.L авна гэдэг ч их хэцүү байна даа. Татдаг шид, хөгжилтэй шидийг ашиглаж сураагүй байна. Бас дээрээс нь би хараал идсэн улаан толгойтнуудыг эс тооцвол нэг ч шидэт амьтныг арчлах нь байтугай харж ч байгаагүй. Монголд улаан толгойтнууд дэндүү гэхэд дэндүү олон байдаг юм. Тэгтэл бас ид шидийн түүх, хар урлагаас хамгаалах, хувиргал, уусмал, магл судлал, шидэт амьтдыг арчлах, одон орон судлал, ургамал судлал гээд энэ бүх хичээлүүдээр O.W.L өгнө шүү дээ. Тийм болохоор зунжингаа хичээлээд намар Англид очиж профессор Макгонаггалын өмнө бүх мэддэг зүйлсээ үзүүлэх ёстой. Ер нь бол хүсэлтээ илгээчихсэн, хариу нь ч тун эелдэгхэн байсан. 5р дамжаандаа суугаагүй, шалгатл өгөөгүй болохоор хичээлийн жил эхлэхээс 7 хоногийн өмнө ирж O.W.L өгөөд тэнцвэл дуртайяа сургуульдаа авна гэсэн байсан. Ийм сайхан хариу авна гэж төсөөлөө ч үгүй байсан би энийг уншаад баярласан ч гэж жигтэйхэн.

Сунжралдсан олон бодлууд ангийн багшийг орж ирэх хүртэл тархин дотор минь эргэлдсээр л байсан юм. Багш дүн тараах гэж орж иржээ. Дүнгүүд минь миний төлөвлөж байсны дагуу байв. Гайхалтай! Чемоданаа аваарай охин минь, чи Хогвартслуу явах нь! Бөөн баяр хөөр болсон хүн сургуулиас гарлаа. Цаг агаар ийм сайхан байхад гэрлүүгээ шууд явах хэрэг үү? Үгүй шүү. Номоо уншингаа жаахан алхахаар шийдлээ. Хотын гудамжаар дүүрэн холхих хүмүүс...

HogwartsWhere stories live. Discover now