Нэгдүгээр хэсэг "Бүжгийн талбайд"

1.2K 42 2
                                    

Цас зөөлөн хаялсан намуухан орой.. Миний алхам бүрт ард минь үлдэх мөр уйтгар гуниг харуусал дагуулсан мөчүүдийг сийлж үлдэх шиг л.. Анх удаа би түүнтэй маргалдсан нь энэ. Тэр хэн бэ гэж үү?? Миний мэдэх хамгийн сайхан үнэртэй эмэгтэй. Дөнгөж зөрөөд өнгөрөх төдийд л хэн нэгний амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан тэр кофены исгэлүүн амт шиг аагим мэдрэмж. Бас тэр нарийхан хуруунууд, булбарай зөөлхөн арьс. Эгэмний яс нь бага зэрэг товойж харагдах туранхайвтар охин. Мэдээж тэрний харц. Яагаад ч юм тэр лавтай нүд биш. Харин эсэргээрээ урлагын бүтээл шиг л гэмээр яруу сайхан тиймээ миний гэсэн ертөнцөд тэр жинхэнэ урлагын сор бүтээл. Түүнийг Одонгоо гэдэг.

Харин яг одоо энэ эмэгтэй миний буруугаас болж гэртээ ганцаараа алаг нүдэндээ бөөн нулимас бөмбөрүүлэн уйлж суугаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харин яг одоо энэ эмэгтэй миний буруугаас болж гэртээ ганцаараа алаг нүдэндээ бөөн нулимас бөмбөрүүлэн уйлж суугаа. Гэтэл би энд ингээд ганцаараа алхаж явдаг. Яах гэж бас хаашаа яваагаа би өөрөө ч сайн мэдэхгүй л байна. Уурандаа ч гэх юм уу бас жаахан гомдсондоо ч гэх юм уу бүү мэд. Хэдий эр хүн ч гэлээ хамар шархирч нүдэнд өөрийн эрхгүй нулимас бөмбөрч байна. Тамхи гаргаж ирэн хэд гурав сорж тайтгарах гэсэн боловч ер болдоггүй. Ингээд утсаа гаргаж ирэн багынхаа найзруу утастан ойрд уулзаагүйн далимаар шөнөжин хундага тулгаж элдвийг ярилцан суулаа. Нэг л мэдэхнээ өглөө болчихож. Сургууль орох ёстой болохоор хүйтэн усаар нүүрээ угаагаад гарлаа. Аа нээрэн би их сургуулийн төгсөх курсын оюутан, харин Одонгоо манай сургуулийн хоёр дугаар курс. Бид хоёр тэрнийг манай сургуульд ордог жил учирсан. Өөрөөр хэлбэл манай анги байдаг харанхуй нарийхан коридорт. Энэ кордоороор алхах бүртээ би тэр мөчийг санадаг юм. Би унаган Улаанбаатар хотын залуу, мөнөөхөн тийм учираас ч чамгүй дэгжирхэх дуртай аа тэгээд нэлээд харицаа муутай их зантай хүн. Энэ муухай аашийг яая даа гэж үргэлж л бодож явдаг. Гуравдугаар курсд орсон хоёрдох хоног. Өнөөх нарийхан кордороор сандарсан байдалтай нэлээн бодлогоширчихсон хүн доошоо харан алхаж явтал бурхан минь энэ юу вэ? тэрүүхэн хугацаанд би мэлдээ шооконд орон зог туслаа. Өөрийн мэдэлгүй хажуу тийш хартал урьд нь огт харагдаагүй (бодвол шинэ оюутан байх) охин ном барьчихсан зогсож байна. Дэргэд нь гэнэт ирээд зогсчихсон учир битүүлэг хүнийг гайхсан янзтай харснаар анх удаа бид харц тулгарсан юм. Миний энэ бүдүүлэг аашийг уу. Муухай цэхэлзэж харчихаад хурдан хурдан алхаад арилаад өгсөн. Үнэхээр гайхалтай мэдрэмж, яах гэж тийм тэнэг үйлдэл хийснээ гайхаад барахгүй юм. Бүлтгэр хар нүд, үсээ хойж самнаж боосон байх нь хүзүү нь яасан гоё нарийхан харагдсан гээч. Яг үнэндээ хөдөөний янзтай болхи байрын хувцасласан энгийн л охин. Тэр хэнд ч хамаагүй гэж өөрийгөө тайтгаруулах зуур. Хамгийн гол нь тэр үнэр.!!Мэдэхгүй ээ би хязгааргүй их догдолж байгаагаа мэдэрч байлаа. Энэ явдлаас хойш үл мэдэгдэх охинтой сургууль дээр бараг өдөр бүр шахуу таарсаар л байлаа. Сэм хэн нэгнээс асуусаар байгаад тэрнийг Одонгоо гэдэг надаас хоёр насаар дүү миний таамгаар хөдөөнөөс ирсэн оюутан аа бас утасных нь дугаарыг ч мэдээд амжсан. Заримдаа зориг гаргаад мессеж бичих гэж оролдож үздэг байсан ч хэзээ ч явуулдаггүй л байлаа. Тэр нэг өдөр анх удаа би тэрэнтэй юм ярьж үзсэн юм. Би ер нь л багын уран зохиол түүх гадаад хэл гэх мэтчилэн хэл ярианы хичээлдээ сайн хүүхэд байсан ба одоо багшийн тушаалаар нэгдүгээр курсын оюутнуудад түүхийн давтлага өгч байгаа. Багш лекцен дээрээ өөрийн ангийн оюутнууддаа эхний семистерт хамгаалах сэдвээ бэлдээд надаар хянуул гээд хэлчихсэн болхоор тэд нар өөрсдөө намайг олж ирсээр байсан. Хичээл нэлээн орой тараад би хамгийн сүүлд ангиасаа гарч ирэхэд Одонгоо ангийн үүдэнд намайг хүлээн зогсож байлаа. Би ёстой тэрнийг ингээд зогсож байна гэж төсөөлөөчгүй. Эртний Грекийн үүсэл гарал сэдвээр бэлтгэсэн зүйлсээ надад үзүүлхээр ирсэн юм гэнэ. Ээ муу нойлын ногоон тэг шал худлаа юм биччихсэн дээрээс нь бөөн үг үсгийн алдаа (гэхдээ гадаад нэршил дээр л) ядаж байхад утга зүйн найруулга юу ч байхгүй юмаа гэж дотроо бодсоор гайхсан харцаар харан суугаа тэрэнд -тэгэхээр хоёулаа бүр эхнээс нь эхлэе гэж яриагаа эхлүүлээд авсан сэдвийнх дагуу нэлээдгүй зүйл ярьж өгч тэмдэглүүлсээр нэг мэдэхнээ оройны 10 цаг болчихож. - Зза орой болчихож хоёулаа харъя гээд гарлаа. Бидний гэр нэг зүгт таарч дээрээс нь цас ороод гадаа дулаахан сайхан байсан учир замдаа өнөөх сэдвээрээ ярилцах шалтгаанаар алххаар болсон юм. Гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд буцахдаа хэдий мэддэг ч гэсэн яагаад өөрөөс нь нэрийг нь асуугаагүй юм бэ гэж бодохоор өөртөө гутарч бүр дургүй хүрч байлаа. Шал тэнэг юм шиг хичээл ярьсаар байгаад оруулчихдаг би одоо яачихсан тэнэг вэ гэж өөрийгөө өчнөөн л зүхсэн юм. Надад бол эхний сэтгэгдлээр тэр их л даруухан томоотой охин шиг санагдсан. Ингээд хаа нэг таархаараа сайн байна уу та гэж даруухан мишээнгээ мэндэлдэг охинд би дуралчихсан байлаа. Сургуулын шинэ жил. Оюутнууд баяраа тэмдэглэн бүжиглэж харин би сандалтайгаа наалдчихсан юм шиг Одонгоог цоо ширтэн суусаар л байлаа. Удалгүй дижи хийж байсан залуу намуухан сонгодог ая тавин таалагддаг залуу бүсгүйгээ урин бүжиглэхийг санал болголоо. Манайхан бүгд л босч хэн нэгнийг урин бүжиглэх зуур манай ангийн хөвгүүд намайг чирсээр байгаад Одонгоогын урд аваачиж орхилоо. Уг нь би хэнд ч хэлээгүй хэрнээ эд нар яаж анзаарсныг бүү мэд. Биднийг түүний сууж байсан газар дөхөн ирэхэд ангийнх нь охидууд уулга алдацгааж Одонгоо хүрээд ирлээшдээ гэж шагширхийг сонсоод ямартай ч миний тухай тэр ямар нэг зүйл ам нээсэн учираас эд нар ингэж байгаа гэж бодсоноор зориг орж санаа зовж ичсэнгүй тэрнийг бүжгэнд урихад тэр зөвшөөрөн босохдоо тэр ангийнхнаасаа ичиж байгаа нь нүүрэнд нь илт байсан учир гарнаас нь атгаад хурдан гэгч нь бүжгийн талбайн голд авчираад -за бүжиглэхүү гэтэл үл ялиг толгойгоо дохин бусдын адил би тэрний бүсэлхийнээс зөөлөн тэвэрч тэр миний хүзүүг тэврэн бид бүжиглэж эхэллээ. Бурхан минь зүрх хүчтэй цохилон би яг л түүнтэй хоёулхнаа үүлэн дунд байгаа мэт санагдаж байв. Бас түүний өнөөх сайхан үнэр намайг бүр мансууруулж орхих нь тэр. Нэг.. Хоёр.. Гурав.. хэмээн амандаа тоолж нэг л мэдэхнээ бид нүдээ анин духаа нийлүүлсэн янзтай бүжиглэж байв. Энэ мөчид би нэг л зүйлийг хамгийн ихээр мэдэрч байлаа. Би дурлалдаа шатаж байгаа энэ мэдрэмж ахин хэзээ ч олдохгүй мэт санагдсан учир яг энэ мөчид би үүрд үлдхийг хүсч байна.. Нэг.. Хоёр.. Гурав..

Зуун жилийн дараа..Where stories live. Discover now