Тавдугаар хэсэг "Төсөөлөл"

251 17 5
                                    

Хорвоо дэндүү олон өнгөтэй.. Магадгүй миний төсөөлж байгаагаас ч илүү олон байх. Өглөө, өдөр, шөнө бас зүүд тэгээд мөрөөдөл гээд. Гэхдээ миний хувьд энэ бүх өнгө яг л ижилхэн санагдах болоод хэдэн сар өнгөрч байна. Урьд бүгд өөр байдаг байлаа. Ер нь бол би өөрийнхөө тухай яриагүй юм байна. Намайг чинээлэг айлын эрх хүүхэд гэдэг. Үнэндээ энэ бусдын л бодол. Эд хөрөнгө надад үнэндээ таалагддаггүй. Бүр багаасаа л. Тийм ч учираас бараг л хар нялхаараа би энэ бүгдээс холдож өөрийнхөө мөн чанарыг олохын тулд тусдаа гарчихсан. Мөн л бусдын нүдээр энэ бяцхан залуугын эрхлэл мэт харагдаж байсан нь тодорхой. Би номонд дуртай бас хөгжим. Тийм ч даруухан хүн бишээ, ер нь бол бусадтай л адил. Надад олон сайхан найзууд байгаа. Гэхдээ үе үе ганцаараа байхыг илүүд үздэг хэнэггүй ч гэх юм уу нэлээн их зантай муухай ааштай ертөнцийг хогын сав шиг үздэг гамингын үргэлжлэл байсан юм. Сургуулийн урт харанхуй кордорт зог туссан тэр мөчийг хүртэл шүү дээ. Анх удаа инээмсэглэж үзсэн харцнаас минь хайр мэдрэгдэж байсныг би тодхон санаж байна. Анх удаа утсан дээрээ дугаар тэмдэглэж ч үзлээ. Эмэгтэй хүний нүцгэн биеийг цөөнгүй үзсэн ч бүсгүй хүний нүцгэн сэтгэлийг анх удаа мэдэрч үзэхийг оргилдоо хүртэл тэмүүлсэн залуу нас. Чөтгөрийн дуйраамал сэтгэл хөдлөл анх удаа бурханд залбирч үзсэн нь ч тэр шөнө. Магадгүй Одонгоо надад энэ дэлхийн бүхий л зүйлийг мэдрүүлсэн мэт. Үсийг нь илбээд хүзүүнд нь нүүрээ нуугаад хэвтэх надад хамгийн жаргалтай санагддаг байж. Харин одоо бол зүгээр л би түүний тухай дурсамжтай хамт хэвтэх болсон. Ядам хуруунд зүүсэн энэ бөгж амьдралдаа хийхээр төлөвлөж байсан хамгийн зоригтой үйлдлийн гэрч болон үлдэж. Гэрлэх санал. Надад гайхалтай төлөвлөгөө байсан юм. Найзууд минь ч надад туслахаар болчихсон байсан. Харамсалтай нь надад тийм боломжийг хараал идсэн хувь тавилан олгоогүй. Нөгөө өрөөснийг нь хүзүүндээ зүүх болсон. Найзууд минь ээлж ээлжээрээ өдөр бүр над дээр ирдэг ч гэлээ миний хамгийн сайн найз цээжинд байгаа энэ бул хар чулуу шиг санагдаж байна. Хаалга тогшиж багын найз маань орж ирлээ. Өнөөдөр бид Одонгоогийн төрсөн нутагруу нь явахаар болзсон юм. Тэнд тэрний ёслол үйлдсэн газар бий. Бас өнөөдөр тэрний минь төрсөн өдөр. Тийм болохоор би очих ёстой.

Бүрэнхий болохоос өмнө бид очиж амжлаа. Машинаа холгүйхэн тавиад цүнхтэй хувцсаа солин өмсөж бас түүнийхээ идэх дуртай байсан жаал жуул зүйлсийг аван амандаа нэг ширхэг тамхи зуугаад бэл өөд ганцаар алхаж эхэллээ. Догдолж байна. Яг л түүнтэйгээ уулзах гэж байгаа мэт. Зүрх хүчтэй цохилж гар хуруу салганаж байна. Ингээд би...... миний амьдралд байсан цорын ганц гэрэл гэгээ зүгээр л нэг чулуун дээр сийлэгдсэн байх тэр газар ирлээ. Би ирлээ..... гэж хэлээд авчирсан зүйлээ засч тавиад ахин нэг тамхи гаргаж асаав. Урьд шөнө түүндээ зориулж бичсэн захидлаа гаргаж ирэн шатаахад салхи үнсийг нь газар унагалгүй бүгдийг нь авч одох надад жаахан ч гэсэн таатай байлаа.

Нулимас амтагдсан салхины өөдөөс би удаан гэгч нь алхаж байлаа. Нүд бүрэлзэж ам аймшигтай цангаж байна. Яг л тэр шөнө шиг ахиад түүнээсээ холдож байгаа мэт аймшигтай байна. Бурхан байдаггүй, эсвэл бурхан биднийг үзэн ядсан хэрэг байх. Нүдээ аних бүрт тэр яг миний дэргэд байгаа юм шиг. Энэ бүгд зүгээр л төсөөлөл гэдгийг би мэднэ ээ.

Нэг.. Хоёр.. Гурав.. Зуун жилийн дараа...... эргээд уулзая даа хайрт минь, баяртай..  

Зуун жилийн дараа..Where stories live. Discover now