Зургаадугаар хэсэг "Бүжигчин"

252 16 6
                                    

Би инээмсэглэж байна. Гэхдээ энэ аз жаргалынх биш. Хаа нэгтээгээс чихэнд нэг л сайхан аялгуу сонсдох нь би ахин амьсгалж байгаа мэт мэдрэмжийг надад өгч байгаа болохоор. Лагерын модон байшин, саравч,  зөөлөн сандал, хамгийн дотны найз, ширээн дээрх исгэлүүн зүйл бас тамхи тэгээд энэ гайхалтай чимээ. Зүгээр л төгс биш гэж үү тиймээ би мэднэ үнэхээр сайхан сонсогдож байгаа байх. Харин надад бол чин сэтгэлээсээ гунигтайгаар инээмсэглэх боломжийг олгож байгаа торгон агшин. Нүдээ аниад салхийг мэдэрч болдог гэдгийг би мэднэ. Эсвэл би ганцаараа тийм байх. Удалгүй тэнгэрээс хаа нэгтээ дуслах дуслууд нэг л мэдэхнээ энэ их урт хугацааны бодлын дунд бороо болон асгарч байна. Аа нээрээ бороо бүжиглэдэг юм мэдэх үү. Үүнийг мэдэрхийн тулд нүдээ аних шаардлага харин байхгүй ээ...... ийнхүү бодож байх зуур найз маань саравчнаас үсэрч гараад бороон дунд сэтгэл ханамжтайгаар норон зогслоо. Тэр яав ч ийм үйлдэл хийхээр хүн бишсэн. Бас тэр үе үехэн дээш харан нүдээ аниад л тэгснээ надруу хараад инээмсэглэж байгаа нь.... намайг л хэсэгхэн хором юу ч бодолгүй жаргалтай байлгахыг хичээж байгаа нь илт. Муу найзыгаа жаахан өрөвдөж байна. Энэ бүх зүйлсийн өмнө бас дараа ч миний дэргэд өмөг түшиг болж яваа ганц хүн. Зөөлхөн босоод саравчнаас гарч аадарлан орж байгаа бороон доор түүний дусал бүр бүжиглэж байгааг нь мэдрэхийг хичээн зогсож байлаа. Яг л тэр нэг өдөр бороон дунд Одонгоотой хамт бүжиглэж байсан шигээ. Төсөөллийн ертөнц дундаа яг ингээд үүрд үлдчихмээр санагдаж байна. Бүр хэзээ ч хэзээ ч нүдээ нээхийг нэгхэн хором ч энэ мэдрэмжээсээ салахыг хүсэхгүй байна. Чихэнд сонсогдож байсан аялгуу одоо улам бүр чангаар энд яг энд цээжний гүнд нэрийг нь сэтгэл гэдэг нэртэй газар эгшиглэж байна.

Гэхдээ бүх зүйлд цаг хугацаа гэж бий. Бурхан тэнэг биш учираас. Бороо зогсчихлоо. Харин нар гарсангүй. Аа тиймлдээ ингэхэд шөнө бараг л болчихсон байна. Харин энэ эрвээхэй хаанаас гараад ирвээ. Ивийдээ надтай л адилхан төсөөллөөсөө төөрчихөөд эрж яваа бяцхан амьтан. Хэсэгхэн хором ч гэсэн үнэхээр давгүй байлаа шүү бид нэг нэгнээ харж баахан л инээлээ. Яагаад юм мэдэхгүй ээ сайхан байсан бас тэр чимээ зогсчихлоо. Төсөөлөл гэж үү үгүй дээ тэр бодит байсан. Тэр хөгжмийг дарж байсан хэн нэгэн одоо цонхныхоо дэргэд хөөх бороо зогсчихлоо, харин тэр хоёр тэнэг тэнд юу хийгээд байгаа юм болоо бас шалба норчихож хэмээн доогтойхон хэрнээ гайхшран бодож суугаа.

-Чи сонссон уу хөгшөөн?

-Юуг тэр вэ гэж намайг мэдэн будилхад

-Тэр хөгжим. Анх удаа надад иймэрхүү зүйл таалагдаж байна. Өмнө нь жаахан гаж гэж боддог байсан шүү, хот орхоороо сонгодог тоглолт үзнээ гэж өөрийгөө шоолонгуй хэллээ

Ямар ч л байсан тэр аялгуу бодит гэдэг нь баттай болов. Хийл гэдгийг нь мэдэж байгаа ч хэний ямар нэртэй хөгжим гэдэг нь ёстой чөтгөр бүү мэд. Хүүхэд байхдаа би том болоод төгөлдөр хуурч юм уу эсвэл хийлч болно гэж боддог байснаа найздаа хэлвэл ёстой битгий худлаа хуц гэх байлгүй хэхэ. Тийм болхоор энэ удаад ам нээсэнгүй. Би хүсвэл хэзээ нэгэн цагт мэдэрч байсан зүйлээ нүдээ аниад мэдэрч чаддаг юм. Харин үүнийг мэдэрч чадахгүй байна. Яг л бороо бүжиглэдэг гэдэг шиг хийсвэр зүйл шиг л.

Дээш хартал тэнгэр цэлмээд од гарчихсан байлаа. Их хурдан юм аа харин миний доторх хэзээ цэлмэхийг хэн ч мэдэхгүй нь харамсалтай..

Зуун жилийн дараа..Where stories live. Discover now