Төгсгөл хэсэг "Мөрөөдлийн өнгөтэй үг"

347 22 3
                                    

Одоо бол тэр миний амьдралд уран зураг шиг хамгийн яруу сайхан дурсамж болон үлдсэн оддын дунд буй од. Аз жаргал баяр хөөр уйтгар гуниг хүний амьдралын бараг л бүх мэдрэмжийг надад бодитоор нь мэдрүүлж чадсан хэн нэгэн. Би түүнтэй учирсандаа харамсдаггүй. Бас би энэ хувь тавиланд гомддоггүй. Жаахан хатуу сонсогдож байгаа хэдий ч гэлээ угтаа энэ өнгөрсөн мөч бүрийг илүү нандин илүү гайхалтай болгоход тусалдаг юм. Харин би өнгөрснөөс нэг л зүйлд хамгийн ихээр харамсаж байна. Миний мэдэрдэг бас тэрний мэдрүүлдэг бүхэн магадгүй миний гэсэн ертөнцийн бүхий л мэдрэмжүүд тэрний амьгал бүрт хадгалаастай байсныг тэр хараахан мэдэрч амжаагүйд юм.

"Наран мандах хүсэл" энэ номыг би худалдаж аваагүй ээ, лагерын нарийхан замаар салхилж яваад олсон юм. Харин хамгийн сүүлийн хуудсыг эргүүлж дууссаны дараа би ахин цоо шинэ амьдралыг бий болгох ёстой биш ч гэлээ хэрэгтэй гэдгийг ойлгож авсан юм. Түүнтэй учирхаас өмнө надад байсан мөрөөдлүүд бас тэр хүсэл эрмэлзэл намайг хангалттай хурцалж чаддаггүй байсан хэдий ч одоо бол надад бодож дуусамгүй мянга мянган дурсамж, бичиж барамгүй зуу зуун шүлэг, дуулж дуусашгүй хэдэн арван аялгуу бас хэний ч өмнө нүүр дүүрэн инээмсэглэх эрч хүчийг надад энэ дотроос гэрэлтүүлж байдаг хүсэл мөрөөдөл, зүрхний минь хамгийн гүнд бороон дуслаар сийлэн үлдээсэн Одонгоо гэх нэр байгаа.... би амьдрах хэрэгтэй учираас аа үгүй дээ би тэрнийг үгүйлэх хэрэгтэй учираас амьдрах ёстой юм болов уу хэмээн олон шөнө бодож үзсэн. Надад хэн ч заагаагүй энэ замналыг бүтээж өгсөн энэ номны хамгийн сүүлийн уранхай хуудсанд би баярллаа.

Яг үнэндээ би муу хүн. Бусад нь надад хамаагүй ээ зөвхөн зуун жилийн дараа би чамтайгаа эргэн уулзах болноо хайрт минь. Нулимсныхаа дусал бүрээр, маргааш орох бороон дусал бүрээр, зүүдэнд асгардаг бас тэр цасан ширхэнгийн тоогоор би бурханаас гуйсаан хонгор минь. Эргээд уулзах тэр өдрийн төлөө маргааш би амьсгалах болноо. Хамгаас хайртай чиний залуу......

Ийнхүү бичиж дуусаад хацар даган урсах үл мэдэг зүйл надад түүнрүүгээ яарах хүслийг улам ихээр төрүүлэх шиг. Маргааш тэрний минь төрсөн өдөр. Би түүн дээрээ очоод энэ захидлаа уншиж өгөх болноо..

Харин захидал ийн бодов:

Залуу минь чи чаднаа одоо унт, хангалттай ядарсан байна шүү дээ. Нүдний доорх нь хөхөрчихөж, бас яасан ихээр тураа вэ ивээ дээ чи минь ивий минь гэж бурхан чамайг ивээг, сайхан амраарай..

Харин оддын дунд нойрсож байгаа хонгорхон бүсгүй минь бид удахгүй чам дээр очих болноо. Тэр цагт намайг аваад өөрийнхөө байгаа газарт дагуулан очоорой. Угтаа би дурлалт залуугын тань зүрхний бичээс учир чамтай хамт үүрд үдэх хэрэгтэй биз. Үнэн гэвэл хонгор минь би чамайг дараа төрөлд чинь түүнтэйгээ ахин учирхад туслах болноо. Дурсамж хэнийг ч мартдаггүй учир би зуун жилийн дараа ч түүнийг хараад таних болно..

Зуун жилийн дараа..Where stories live. Discover now