Гуравдугаар хэсэг "Бурхан гэж байдаг бол"

303 17 2
                                    

Ам цангаж байна. Хамаг бие айхтар хөндүүрлэж толгой яг л хагарах гэж байгаа юм шиг. Гол нь би юу ч харахгүй байна. Гэнэт цав цагаан гэрэл нүд сохлох гэж байгаа мэт тусч энд тэндгүй хүмүүс гүйлдэх чимээнээр би сэрлээ. Алив залуу минь намайг харч байна уу? энд хэдэн хуруу байна гэж хэлэхтэй зэрэгцэн би эмнэлэгт байгаагаа сая л нэг ойлголоо. Нэг.. Хоёр.. Гурван хуруу.......

Энэ ороолтыг тэр шинэ жилээр надад нэхэж өгсөн юм. Ахиад л цас орж байна. Харин энэ удаа би хаашаа алхаж байгаагаа мэднэ. Ослын дараа толгой үе үе яг л хагарах гэж байгаа юм шиг өвдөх болсон. Түүн дээрээ хурдхан очиж гараас нь атгахыг хүсэж байсан ч гадаа үнэхээр сайхан байсан учир өөрийгөө жаахан тайтгаруулахаар алххаар шийдсэн юм. Бас надад агаар салхи дутагдаж байсныг би сая л анзаарлаа. Одонгоо одоог хүртэл ухаан орохгүй л байгаа. Би эмнэлгээс гаралгүй тэндээ үлдэн тэрний дэргэд холдохгүй сахисан ч гэлээ түүний аав өнөөдөртөө намайг гэртээ харьж нэг хоног амархыг зөвлөсөн ч тэсэлгүй гараад ирсэн. Дээшээ хартал тэнгэрээс цасан ширхэг хэдэн мянгаараа будрах нь хэдий сайхан ч гэлээ түүнийгээ хязгааргүй их санаж байна. Алхсаар байгаад эмнэлгийн гадаа ирээд орж чадалгүй хэсэг зогсов. Ороолтоо байн байн үнэрлэн тэрнийхээ сайхан үнэрийг мэдрэх бүрт улам бүр улам ихээр санаж байгаагаа мэдэрч байлаа. Энэ ороолтыг би анх удаа зүүж байгаа нь энэ. Харин эсэргээрээ үргэлж тэрэндээ зүүж өгөөд одоохондоо миний хайр зүүгээд үнэрээ шингээж бай. Хайр нь чамаас хол байх үедээ зүүнээ гээд жаахан жиндүүхэн өдөр болвол л хүзүүнд нь тохож өгдөгсөн.

-Өө ирчихээ юу? Чи чинь ганц өдөр ч болов амраад авахгүй дээ гэж зэмлэнгүй хэрнээ өрөвдөнгүй дуугаар хэлэхийг сонсоод зүгээрээ та харин харьж амар өглөө эрт ирэхгүй юу даа гээд аавыг үдэн гаргалаа. Намайг тэрний дэргэдээс хором ч холдож чадахгүйг ойлгож байгаа бололтой нэг их эсэргүйцсэнгүй. Эр хүний хувьд би түүнийг үнэхээр их хүндэлдэг. Өнөөдрийг хүртэл ганц биеэрээ насыг барж хоёр охиныхоо төлөө өдөржин шөнөжин зүтгэж явдаг үнэхээр л сэтгэлийн тэнхээтэй эр. Хар залуугаараа хань ижлээ алдна гэдэг төсөөлхөөс ч аймшигтай. Харин одоо миний буруугаас болж том охин нь эмнэлгийн афрад зүүгээд энд ингээд хэвтэж байна. Залуу минь толгой чинь яаж байна гэх эмчийн дуунаар бодлоосоо салж

-Аа зүгээр дээ заримдаа л жаахан өвдөөд байгаа нэг үеэ бодвол дажгүй ээ. Эмчээ Одонгоо яагаад одоог хүртэл ухаан орохгүй байгаа юм болоо?

-Өөрөөс нь л шалтгаална даа. Яг үнэндээ энэ байдлаараа хэзээ ухаан орохыг мэдэхгүй л байна. Яаралтай хагалгаа хийх л хэрэгтэй байна. Намайг нүүр бууруулахыг хараад арай чанга дуугаар

-Би түмний өмнө гифократын тангараг өргөсөн эмч хүн. гэж хэлээд гараад явчихлаа.

Яах учираа ч олохгүй өрөөн дотор хэсэг эргэлдсэний эцэст түүнийхээ дэргэд суугаад хартал. Ээ бурхан минь бүр байдгаараа турчихсан өнгө зүс алдаад нүднээс гарчихаж. Хараал ид би яах ёстой юм бэ, бурхан гэж байдаг л юм бол яг одоо надад бас тэр хөөрхий аавд туслаачдээ.. Гуйя би гуйж байна. Хайрт минь чи босох ёстой яагаад гэвэл чамд миний бас надад чиний мөрөөдөл байгаа шүү дээ. Хоёулаа хоёр хөөрхөн хүүхэдтэй болно, тэгээд сайхан амьдрах ёстой. Гуйж байна чи сэрэх хэрэгтэй хонгор минь. Гуйя!!

Зуун жилийн дараа..Where stories live. Discover now