Хоёрдугаар хэсэг "Бороо"

437 19 9
                                    

Нэг.. Хоёр.. Гурав.. Энэ удаад бид бүжгийн талтайд биш бороон дунд хоёулхнаа бүжиглэж байлаа. Он цаг улиран өнгөрч бид нэг нэгэндээ бүрэн уусч магадгүй хэний ч бүтээж чадахгүй тэр гайхалтай мэдрэмжийг хайраар ундаалсаар л. Магадгүй би цас хаялсан тэр шөнө баяртай гээд зүгээр л явчихсан бол, магадгүй бүжгийн талбайд тэрнийг уриагүй, найзууд минь надаар наргиа хийн чирч авчраагүй бол, бүжиг дуусах мөчид түүнийхээ чихэнд

-Одонгоо, би........... хайртай......... хэмээн шивнэж зүрхлээгүй бол энэ гайхалтай мэдрэмжийг хорвоо дээр ахин төрөөд ч амсахгүй байсан биз. Яг одоо би түүнд үлдсэн амьдралынхаа амьсгал бүрээр өртэй гэдгээ мэднэ. Тэрнийгээ харан зогсох зуур ийн бодсоор нэг мэдэхнээ бид бараг л шалба норчихсон байгааг анзааран гэрийн зүг алхан одов.

Анхны тэврэлт, анхны үнсэлт, анхны гэсэн бүхий л мэдрэмжүүд одоог хүртэл хуучралгүй улам л оргилсоор байгаа бидний хайрын түүх аз жаргалтайгаар төгсөнө гэдэгт би итгэдэг. Тэрний минь анхилуун үнэр, дулаахан амьсгал бүр хорвоо дээрх хамгийн тансаг мэдрэмж. Би гэдэг хүн ухаанаа алдатлаа дуралсан ийм нэгэн түүх бороон дунд аз жаргалаас өөр юу ч мэдрэхгүй алхсаар байгаа хайрт түүний минь дэргэд оршин байж билээ.
Харин өнөө өглөө сургууль дээр ирэхдээ урьд шөнө жаахан юм балгачихсан учираас аа мөн нулимас нь бөмбөрөөд үлдсэн түүнийгээ бодох бүрт яаж таарнаа? царайг нь яаж харнаа? юу гэхүү? миний буруу байжээ хайраа гээд уучлалт гуйх уу хэмээн их л санаа зовж байлаа. Хамгийн гол нь өнөөдөр валентиний баярын өдөр. Их завсарлагаа болтол бид нэг ч таарсангүй. Хонх дугарч оюутнууд анги ангидаа эргэн орцгоолоо. Эхэндээ баярлаж байсан хэдий ч сүүлдээ анги руу нь шагайтал тэр байсангүй, хичээл орж байсан учираас бушуухан хаалгыг нь хаатал ангынх нь багш миний араас гарч ирээд тэрнийг яагаад хичээлдээ ирсэнгүй вэ гэж асуухад л сургуулидаа ирээгүйг мэдсэн ба багшид нь тэрний бие өвсөн юм гээд хэлчихлээ. Таны залгасан дугаар хол...... би яасан өөдгүй новш вэ гэж өөрийгөө зүхэн бушуухан гэрлүү нь очихоор хамаг хурдаараа гүйн гарлаа. Хаалганы өмнө ирээд гэнэт зогтусчихлаа.. Гэрийнх нь түлхүүр надад нэг хувь байдаг юм. Харин өнгөрсөн шөнө би орхиод гарчихсан.Хаалга тогших гэсэн боловч яагаад ч юм зориг хүрэлгүй хэсэг хугацаанд юу бодоод байгаагаа ч мэдэлгүй зогтусах зуур хаалга нээгдэн Одонгоо надруу гунигтай харан зогсож байх нь тэр. Нэг хэсэгтээ хэн хэн нь хөдлөлгүй зогсоцгоосний эцэст -юу хийгээд байгаан орооч гэж тэрний хэлэхдээ зэрэг би чимээгүйхэн дэргэдүүр нь өнгөрөхдөө ямартай ч зүгээр байгаад нь санаа амарлаа. Бид нэг нэгэнтэйгээ юу ч дугаралгүй нэг мэдэхнээ гадаа харанхуй болчихсон байлаа. Зурагтаар гэгээн хайрын баярын тухай завсаргүй гарч байгаа нь би хоёрын энэ байдлыг улам хүндрүүлээд байх шиг. Ер нь бол энэ маргааны гол буруутан хэдий тэр ч гэлээ би арай хэтрүүлчихсэн юм л даа. Тэрэндээ арай л хатуу үг хэлчихсэн юм. -Түлхүүр хаана байгаа юм? гэж би чимээгүй байдлыг таслахад тэр минь гайхсан янзтай харж байснаа түлхүүр байгаа зүгт заалаа. Бушуухан гарч дэлгүүр орж жаахан шоколад сүү аваад зүрхэн хэлбэртэй хайрцаг аа бас ил захидал хайсаар бүтэн цагын дараа буцаад ороход Одонгоо буйдан дээрээ унтаж байв. Намайг орж ирэн тогоо шанага хангинуулах чимээнээр нойрноосоо сэрсэн бололтой. Би эргэж хараагүй хэдий ч тэрнийг миний араас цоо ширтэн байгааг мэдэрч байна. Эв хавгүйхэн шоколадаа хайлуулж дуусаад савандаа хийн хөргөөх зуураа ил захидлын цаасан дээрээ......

"Урьд нь хэн нэгэн надаас ийнхүү асууж байсан юм. Зуун жилийн дараа чи энэ хорвоо дээр ахин мэндэлхүү гэж. Хариуд нь би тиймээ би ахин мэндэлнээ гэж хариулсан. Яг одоо бол би шууд л үгүй ээ би хүсэхгүй байна гэж хэлмээр байна. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл чиний минь амьсгал үгүйлэгдэх тэр мөчүүд надад огтхон ч хэрэггүй учираас тэр. Яг л урьд шөнө шиг чиний эзгүй тэр аймшигтай мөч шиг. Харин мянга мянган жил би чиний л дэргэд энэ хорвоог аз жаргалтайгаар өнгөрүүлмээр байна. Миний мэдэрдэг бас чиний мэдрүүлдэг энэ мэдрэмж үнэхээр гайхалтай учираас яг одоо хайрт минь би чиний дэргэд байх хором мөч бүрээ нандигнан өнгөрүүлэх болно. Намайг уучлаарай" хэмээн бичээд шоколадаа барин түүний өмнө очин зогслоо.. Нэг.. Хоёр.. Гурав.. Би......хайртай..... гэж хэлэхэд тэр миний хацрыг арчих зуур л нүднээс минь нулимас урссаныг би анзаарлаа.

Зуун жилийн дараа..Where stories live. Discover now