Born To Die

2.7K 133 27
                                    

1985 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Элизабет Грант төржээ. Түүний бага нас машины чиргүүл дээр өнгөрсөн болоод ч тэр үү, гэр бүлийнх нь туйлын хүсэл БАЙШИН байсан гэлтэй. Түүний аавыг Роб Грант гэнэ. Тэрээр интернэтээр домайнууд зарж саятан болсон билээ. Гэвч мөнгө охиныг нь жаргалтай байхад огтхон ч нөлөөлсөнгүй.

 Гэвч мөнгө охиныг нь жаргалтай байхад огтхон ч нөлөөлсөнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

---

Намайг Лиззи Грант... Лиззи гэдэг. Би 15 настай. Би өдөр бүр уудаг. Үүнээс өөр өөрийгөө хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй юм. Өнгөрсөн жилээс эхлэж би архинд донтох эмгэгтэй болохоо мэдсэн. Манай гэрийнхэн ч мэдэж байгаа. Тиймдээ ч би сургуулийнхаа дотуур байранд амьдарч байна.

Би Католик сургуульд хүмүүжсэн. Гэхдээ энэ их төвөгтэй л дөө.. Архи, тамхи, секс, задгай хувцас ер нь бүгдийг л хориглоно. Харин би эрх чөлөөтэй шүү дээ. Би бүгдийг л мэдрэхийг хүсэж байна.

Алдартай яруу найрагч болох хүсэл минь бага багаар замхарсаар байх ч, би анхнаасаа л хэн болохоо мэддэг байсан. Мянган мянган оддыг ширтэх бүрт яах гэж амьдраад байгаа тухайгаа бодох юм. Би ганцаараа байсан ч, дэргэд минь хэн ч үгүй байсан ч би уусаар л байдаг. Дөнгөж 14 настай байж яагаад архинд донтож байгаа юм бэ? гэж бүгд л хэлдэг. Гэхдээ би тэр гашуун амтаар сэтгэлийнхээ гашуун нулимсыг орлуулахыг хүсдэгийг хэн ч мэдэхгүй.

Хэн болохын төлөө? Яах гэж амьдарч буйгаа үл мэднэ. Харин бичих ёстойгоо л мэдэж байна. "Бид бүгд л үхэх гэж төрсөн"... ийм сонин гарчигтай шүлэг бичлээ. Хэн нэгэн миний өдрийн тэмдэглэлийг минь уншвал гайхах байхдаа. Католик шашинтай, архинд донтсон охины тархинаас юу гарах нь тэдэнд лав зугаатай биз.

 Католик шашинтай, архинд донтсон охины тархинаас юу гарах нь тэдэнд лав зугаатай биз

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Лана бид хоёр [дууссан]Where stories live. Discover now