Түүнийг би хотоосоо явсныг мэдэв..... Надад хэлэх ч үгүйгээр шүү. Арван наймхан настай охин дуучин болохоор замдаа гарснаас өөр би юу ч мэдэхгүй байв. Түүнийг хэнтэй уулзаж байгаа, өнөөх найз залуугаасаа салсан болов уу? Эсвэл өөр мөрөөдөлтэй болсон уу? Хаана амьдарч байгаа бол?.. гэх олон бодол эргэлдэнэ.
Хотоосоо яваад 6 жил болсны дараа 2009 оны тавдугаар сард надад ахин захидал ирэв.. Нью-Йорк хотоос Лиззи Грант гэх хаягтай байлаа:
"Сайн уу? Хэлэлгүй явсанд уучлаарай. Би салах ёс гүйцэтгэх дургүйг чи мэднэ дээ. Би гэхдээ чамайг энд ирээсэй гэж хүсэж байна. Ирээд ********************** дугаараар холбоо бариарай."
- Лиззи Грант
Би дээрх захидлыг уншаад л цуглуулсан бүх мөнгөө орныхоо доороос аваад, Нью-Йорк хот руу явах гал тэрэг захиалав. Замдаа би түүнийг хэрхэн өөрчлөгдсөн тухай бодно. Түүний үс алтан шаргал хэвээр болов уу? Үргэлж л бараан болгохыг хүсдэг байсан юмсан. Дуулж байгаа болов уу? Эсвэл ажил олоод тогтвортой амьдарч байгаа юм болов уу?...
Түүний өгсөн дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн авлаа. Харамсалтай нь Лиззи гэх хүнийг танихгүй гэдгээ хэлэв. Би энэ том хотод түүнийг алдчихлаа гэж үү?..
Жижигхэн дэн буудалд байрлаад тэндээ би ачаагаа тавьлаа. Оройны 9 цаг болж байсан тул хотыг сонирхохоор гарлаа. Хэдхэн байшингийн цаана байрлах бааранд гаднаа "Лиззи Грантын уянгалаг хоолой" гэх хаяг хадаастай байхыг би харав. Энэ л тэр байх... Би түүнийг ийм амархан олчихлоо гэж үү дээ?.. гэж дотроо бодсоор баарлуу оров. Яг л хувь тавилан биш гэж үү?
"Capital" гэх бичигтэй ногоон цамц хар өмдийн хамт өмссөн Лиззиг хараад би шууд танив. Тэр өмнөхөөсөө илүү даруухан болжээ. Харц нь гунигтай ч дуулах үедээ нүднээс нь оч гэрэлтэж байв. Хоолой нь яг л босоо ятга мэт уянгалах нь хүн бүрийн сэтгэлийг утсыг хөндөж, оройг улам гайхалтай болгох ажээ...
Би түүнийг энэ олон жилийн дараа оллоо....
Би түүний шоу дууссаны дараа очиж уулзлаа. Тэр намайг ирснийг аль хэдийн мэдсэн мэт огтхон ч гайхширсангүй.
Лиззи: Хоюулаа эндээс гарцгаая. Чамтай хийх зүйлс олон байна.
Эсмэ: Чи ёстой яг хэвэндээ байна шүү. Би ч бас чиний тухай олон зүйл сонсмоор байна.
![](https://img.wattpad.com/cover/79135977-288-k146252.jpg)
YOU ARE READING
Лана бид хоёр [дууссан]
FanfictionЛана Дель Рей бол өөрийгөө мянга мянган одод болон гялтганах ёстой нэгэн гэдгээ эртнээс мэдсэн билээ. Машины чиргүүл дээр өнгөрүүлсэн бага нас, өөрийн жинхэнэ нэрээ ч орхиод шинэхэн амьдралыг эхлүүлэхээр хотоосоо явсан түүний өсвөр насаар хамтдаа ая...