Лиззигийн хувийн амьдрал торонд хоригдох тэжээвэр шувуу шиг санагддаг юм. Гадны надад хэтэрхий нууцлаг ч, тэр торон дотор эрх чөлөөний бэлгэдэг болсон жигүүртэн амьтан байгаа нь гарцаагүй.
Би түүний ажилладаг шөнийн клубт 2010 оны зун очсон юм. Тэр намайг харсан ч, огт танихгүй мэт хажуугаар зөрөн алхаж билээ. Магадгүй бидний нөхөрлөл энд хүрээд дууссан байж мэдэх юм. Би зөвхөн түүнийг тайзан дээрээс л харсаар байлаа..
Түүний хоолойг сонсох бүрт өмнө нь хэрхэн мөрөөддөг байсан нь үргэлж бодогддог. Инээгээд л уйлаад л.. тэр хайр дурлалыг хүсдэг шигээ шархлахыг хүсдэг байсан хүн шиг санагддаг. Хэзээ ч би ахин дурлахгүй гэж шаналж суудаггүй харин ч энэ чинь хайр шүү дээ гээд л зүрхээ тайвшруулан суудаг байж билээ. Харин одоо тэр хэр болсон бол? Намайг санадаг болов уу?
Арван жил төгсөх жилд бид хоёр хотын захад байрлах жижигхэн уран зургийн галлеригийн дэргэдүүр алхаж явахдаа нэгэн үзэсгэлэнг олж харсан юм. Хэн гэдэг зураач байсныг нь би санадаггүй. Гэхдээ л мартаж чаддаггүй дурсамжуудын нэг. Тийм ч алдартай биш залуухан эрэгтэй зураачийг би санаж байна. Сахлаа ургуулсан, урт буржгар үсээ ардаа нямбайлан боочихсон тэр хүн Лиззи бид хоёрын зүг инээмсэглэн ирлээ. Лиззи түүнийг таньдаг бололтой тэврээд л "Чи ч мундаг болжээ" гэж хэлснийг нь санаж байна. Харин дараа нь бид үзэсгэлэн дотор орсон.
Зургуудыг нь харахад яг л цагаан цаасан дээр будаг цацчихсан мэт. Тэр дундаас гүн хөх өнгөөр хээ угалз зурчихаад цагаан өнгийн будаг цацчихсан мэт этгээд зураг Лиззид маш их таалагдсан бололтой дэргэдээс нь огтхон ч холдолгүй ширтээд л байсан. Би хажууд нь очоод "Юу ширтээд байгаа юм бэ?" гэхэд над руу харалгүйгээр "Энэ зургаас би чамайг хараад байна" гэж билээ. Би тэрнийг яаж ч харсан цэнхэр өнгийн хэлбэр дүрсгүй хээнээс өөр зүйл олж хараагүй. Би түүнээс учрыг нь асуутал:
Лиззи: Чамд цэнхэр өнгө юу санагдуулж байна вэ?
Би: Шөнө, харанхуй мэдэхгүй ээ их хүйтэн өнгө юм
Лиззи: Чи ч бас..
Би: Юу?.. Яагаад?
YOU ARE READING
Лана бид хоёр [дууссан]
FanfictionЛана Дель Рей бол өөрийгөө мянга мянган одод болон гялтганах ёстой нэгэн гэдгээ эртнээс мэдсэн билээ. Машины чиргүүл дээр өнгөрүүлсэн бага нас, өөрийн жинхэнэ нэрээ ч орхиод шинэхэн амьдралыг эхлүүлэхээр хотоосоо явсан түүний өсвөр насаар хамтдаа ая...