Video Games

1.4K 96 10
                                    

Лиззи бид хоёр ахлах сургуулиа төгсөх жилээ ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо ярьсан юм. Тэр надад яруу найрагч эсвэл философич болохыг хүсдгээ хэлсэн. Харин би уран зохиол, түүхээр сурахыг хүсдэг байв. Төгсөх дөхсөн учраас хэн хэн нь айдас догдлолтой цуг хичээлээ хийсээр л байсан юм.

Төгсөлтийн шалгалтаас яг долоо хоногийн өмнө Лиззи надад "Би ер нь нэг л буруу замаар яваад байх шиг.. Яруу найраг бичихээс илүү арай өөр зүйл надад тохирох байх. Гэхдээ мэдээж хамгийн гол нь мэргэжилтэй болох хэрэгтэй. Аливаа зүйлийг ухаж ойлгоход философи туслах байх. Чи юу гэж бодож байна даа?"

Би: Тийм ээ, чиний зөв. Гэхдээ чи их сайхан хоолойтой гэдгээ мэдэх үү?

Лиззи: Ммм.. Хөгжмийн багш намайг чи дуучин болж чадахгүй, хоор дууны ард л дуулвал зохино гэсэн шүү дээ.

Би: Чи хүсэж байвал хэн ч болж чаднаа. Хоюулаа мөрөөдөлдөө хүрчихээд дэлхий тойрон аялах болно.

Лиззи: Тийм ээ... гэж хэлээд гараа алдлан орон дээрээ зогсоно.

--

Лиззи хөгжимд хайртай. Яг л загас усгүйгээр амьдарч чадахгүй шиг, хөгжимгүйгээр тэрнийг төсөөлөхөд нэн бэрх. Үргэлж л бичнэ, эсвэл гитар бариад юу ч юм аялна. "Надад дуулаад өгөөч.." гэхэд сонссон шинжгүй өөрөө өөртэйгээ л дуу аялсаар байх аж. Нүдээ аниад л өөр ертөнцөд оччихсон мэт санагддаг биз ээ. Би өмнө нь ийм хүчтэй төсөөлөлтэй хүнтэй таарч үзээгүй.

Төгсөлтийн шалгалтууд дуусч, их сургиулуудад хүсэлтээ илгээчихээд бид хоёр аялахаар хотоос гарсан юм. Түүний хуучирсан саарал машинд цүнхтэй хувцсаа чихээд хөдөллөө. Замаасаа дэлгүүрээс чипс, diet mountain dew, шар айраг, хэдэн ширхэг Marl Boro тамхи авав. 

Лиззи: Чи ер нь хүнд дурлаж үзсэн үү?

Эсмэ: Үгүй ээ, чи?

Лиззи: Тийм бол хоюулаа дурлацгаая тэгэх үү?

Эсмэ: Айн?.. Хэнд?

Лиззи: Тэрнийг өнөө орой мэдэх болно.. гэж хэлээд давхив. Машинд "Elvis Presley- Trouble" явж, Лиззи дагаж аялна. Харин би цонхоор орж ирэх салхинд нүдээ аниад суух аж. Нар шингэж бүрэнхий болоход Лиззи машинаа байшин дунд тавьчихаад "За гарцгаая" гэв. Би ч ундаа тамхийг нь аваад араас нь гарлаа.

Шатахуун түгээгүүрийн ойролцоо замын хажууд бид хоёр зогсно.. "Яг л биеэ үнэлэгч шиг.. Гэхдээ энэ Лиззид таалагдаж байгаа бололтой". Удалгүй хар өнгийн гялтганасан машин ирж зогслоо. Лиззи цонхоор нь түүнтэй ямар нэгэн зүйл ярьж байгаа бололтой удалгүй над руу дохив. Би ч очиод түүнтэй хамт танихгүй эрийн машинд суулаа. Тэр эрхэм өөрийгөө Боб гэж танилцуулав. Мэдээж нэрээ худлаа хэлснийг нь бид хоёр мэдэж байсан. 

Лана бид хоёр [дууссан]Where stories live. Discover now