Summertime Sadness

1.2K 82 8
                                    

Холбоо тасарснаас хойш яг нэг жилийн дараа тэр над руу ахин захидал бичсэн юм:

"Сайн уу? Удаан холбогдсонгүй. Чи сайн биздээ? Би амьдрах гээд л бүдрээд явж байна. Гэхдээ өмнөхөө бодвол намайг хүмүүс мэддэг болсон. Хэд хэдэн студи надтай гэрээ хийхээр тохирсон. Гэвч яг ажил болгоод хийсэн зүйл алга.

Миний хувийн амьдрал яг л зун ойд төөрсөн шувуу шиг л хаашаа ч хамаагүй нисэж байна. Би тэр олон өнгийн цэцэгсийг харах ч, өөрийнхөө л цэцгийг үгүйлсээр л.. Өмнө нь би хэзээ ч ингэж гуниглаж байсангүй. Би зуны улиралд дуртай.. Гунигтай болохоор нь бүр ч их дурладаг...

Чи миний уйтгар гунигаас хуваалцаач. Би долоо хоногийн дараа очино. Намайг хүлээж аваарай"

-Лиззи Грант

Би түүнийг ирэх гэж байгаад баярлаж байсан ч, сэтгэл нь гунигтай байгаад нэг л тавгүй боллоо. Лиззиг хэн гомдоосон? Юу болсон талаар мэдэхийн тулд их л олон зүйл бодлоо. Хайртай залуугаасаа салсан уу? Ажил нь бүтэхгүй байгаа юм уу?.. гээд л асуулт дүүрэн долоо хоног өнгөрсний эцэст тэр ирэв.

Өдөр бүр орж хүйтэн кола ууж, сагсанд нь багтаж орчихоод лангуу дундуур зугаалдаг байсан дэлгүүрийн үүдэнд бараан өнгийн хиймэл үс зүүсэн Лиззиг би олж харлаа. Өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй болжээ. Даруухан биш ч, ганган биш. Нэг их чамин зүйлс хэрэглээгүй хэрнээ хэний ч харцыг булаам харагдах аж.

 Нэг их чамин зүйлс хэрэглээгүй хэрнээ хэний ч харцыг булаам харагдах аж

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Эсмэ:Чамд бараан үс гайхалтай зохиж байна

Лиззи: Тийм шүү.. Гэхдээ будах зориг арай л хүрсэнгүй. Хиймэл гэдгийг нь хэнд ч битгий хэлээрэй

Эсмэ:Хоюулаа манайх руу явцгаая. Чамтай ярилцах олон зүйл байна. 

Лиззи: Чи тусдаа гараа юу?

Эсмэ:Тэгсэн шүү дээ Лиззи минь..

Ингээд бид манайх руу ирлээ. Тийм ч хол биш учраас ачаагаа үүрээд л алхчихав. Тэр жижигхэн болов ч тухтай гэрт минь орж ирээд "Хөөх.. чамд бүгд байна шүү" гэж инээмсэглэн хэллээ.

Лана бид хоёр [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora