2

4.7K 229 2
                                    

-Гэгээ-

?: Крис Ву

Крис Ву гэх нэр Хёнад нэг л танил санагдаж байсан атал тэр хэзээ ч түүнийг харж байгаагүй гэдгээ сайн мэднэ.Хаа нэг газар сонсож байсан ч тэр цааш мэдэхийг хүссэнгүй,өөрт хамааралгүй шүү дээ.Гэрийнх нь өмнө ирэхэд тэрээр түүнд бөхийн баярласнаа илэрхийлсээр гэртээ орлоо.Гэртээ ороход түүний нохой л өөдөөс гүйсээр ирэн угтана өөр угтах хүнгүй хүн юм.Түүүний аав ээж нь Инчонд амьдарда бөгөөд тэрээр их сургуульд сурахын тулд Инчоноос ирсэн юм.

Хёна: ааа монгу өнөөдөр юу хийсэн?? намайг ирэхийг хүлээж байсан уу? "эрхлэх"

Тэрээр нохойгоо тэврэн хэсэг суун эрхлүүлж байгаад босон өрөөндөө орон хувцасаа солиод өөртөө жижиг хэмжээний хоолой хийж идэж байхдаа түүнийг хүргэж өгдөг Крис гэх залууг түүний толгой тасралтгүй бодож байсан юм.Хёна түүнд анхны харцаар дурласан эсвэл магадгүй өмнө нь тийм ч төгс биш гэмээр хүмүүстэй учирч тааралдаж байсан учир түүнд онцгой гэмээр санагдсан аль ч байж болно.Тэр залууг харсан хөгшин хүн байсан ч тоолгүй өнгөрнө гэж үү? Тэр дэндүү төгс гэмээр байсан болохоор л Хёна одоо бодон сууж байна.Тэрээр зурагтныхаа өмнө суун зурагтаа асаахдаа сувгаар гарах цаг аль хэдийн 21 цагийг заан гадаа нар жаргаж байв.Хёна сувгаа эргүүлэн суухдаа өнөөх залууг бодсоор л...нүднийх нь өмнө нэг л танил гэмээр царай зөрөн өнгөрөхөд тэрээр буцаан өнөөх сувган дээр тавихдаа хэн гэдгийг нь төвөггүйхэн таниллаа.Энэ өнөөх залуу байсан бөгөөд жүжигчин байсан бололтой гэхдээ удалгүй гарах сексийн үйлдэл нь Крис гэх нэрийг хаана сонсоноо санахгүй байсан түүний толгойд зурвас хийн орж ирэх нь тэр.Тэр Амигийн хэлж байсан Крис Ву гэх порно од.Хёна хэсэг хугацаанд тэр киног харан гацаж орхисон юм...тэр одоо яг яах ёстойгоо мэдэхгүй байв дурласан юм шиг толгойд нь гацсан тэр залуу түүний хамгийн ихээр дургүй зүйлсийн нэгийг мэргэжил мэт хийж сошиол ертөнцөөр тараадаг.Шүлсээ год хийтэл нь залгиад зурагтаа унтраан өрөөндөө орон орон дээрээ суухдаа түүнд бараг л дурлах шахаж байсанаа хараан зүхэж байлаа.Гэсэн ч түүний царай одоо ч харагдаж бас бодогдсоор орон дээрээ хэвтээд дэрээрээ нүүрэндээ наан орилж эхэлээ.Хэсэг хугацааны дараа унтах гэсээр хөрвөсөөр босож ирлээ.Саяхан түүний харсан киноны дүр зураг түүнд харагдаж байсан мөн машинд байсан өнөөх залуугийн бодолууд зөрөлдөн илтгэл цээжилж түүнийгээ санахаас аймшигтай байв...Өдөр бүр өглөө босож сурсан зангаараа босон цагаа хараад усанд орон өглөөний цай уугаад сургуулийн зүг яван одлоо.

P@RN STAR "COMPLETE"Where stories live. Discover now