6

3.4K 165 4
                                    

-Гэгээ-

Хёна Крисыг тэврэн амандаа юм хэлсээр нэг л мэдэхэд Крисын цээжийг түшин унтсан байх нь тэр.Крис түүнийг гар дээрээ өргөн яг хаашаа явахаа мэдсэнгүй.Учир нь тэр Хёнагийн гэрийг мэдэхгүй болохоор түүнд ганц сонголт байсан нь Крисын гэр байлаа.Тэрээр дотогш ороход саяхан болж байсан халуухан ажил нь дууссан бололтой дээд давхраас нэгэн залуу бүсгүй 2 бууж ирж байлаа.Тэр залуу бол Крисын дүү Кэвин Ву...

Кэвин: хэн бэ?

Крис: чамд хамаагүй гэсээр түүнийг дээд давхар луугаа гаран өрөөндөө оруулан орон дээрээ хэвтүүллээ.Крис одоо л түүнийг айдасыг бараг бүрэн мэдлээ,тэр андро фобийтой (сексээс айх өвчин) юм байна.Анх Крисын гэрт орж ирээд л тэр сонин болсон,бас Хёнагийн дургүй зүйлс гэдэг секс ч гэдгийг тэр одоо л мэдэж авлаа.Крис өмнө нь хэд хэдэн удаа тийм хүнтэй таарч байсан болохоор ямар шинж тэмдэгтэй гэдгийг сайн мэдэх ч яаж эмчиллэгддэг гэдгийг тэр мэдэхгүй нь харамсалтай.Доош буун дарс аван өрөөндөө орон өөртөө аягалан ууж суухдаа Хёнаг ажиглан харж байсан юм.Тэр анх Солонгосд ирэхдээ 5 жилийн өмнө салан одоо ч хайрлах бүсгүйгээ хайх гэж ирсэн ч тэр одоо зорилгоо өөрчилж байна.Хайртай бүсгүйгээ хайж байхынхаа хажуугаар Хёнад туслахыг хүсэж байлаа,түүний орон дээр хэвтэх энэ эмэгтэй дэндүү өрөвдөлтэй биш гэж үү? Хэсэг хугацааны дараа Хёна хөдлөн нүдээ нээх явцад танихгүй орчин түүнийг угтсан бөгөөд өндийн харахад Крис цонхны хажууд зогсон Хёнаг ажиглан зогсож байв.

Хёна: уучлаарай бас баярлалаа

Крис: баярласан бол намайг найзаа гэж зөвшөөрөх хэрэгтэй болж дээ

Хёна: энд дагуулж ирсэн нь чи биз дээ "уурлах"

Крис: тийм болохоор уучлаарай,би үнэхээр чамайг тийм өвчтэй гэж мэдээгүй юм аа

Хёна:....

Крис: надад түүхээ ярилдаа тэгвэл би чамд туслаж чадна

Хёна орноос нь босон зогсон Крисыг хараад: би хэзээ ч туслаж чадахгүй,чамаас болж мартах гэж байсан дурсамж сэдэрсэн болохоор

Крис: зүгээр л итгээд үзээч

Хёна: хэзээ ч үгүй гэж хэлээд өрөөнөөс нь гаран доош буун гэрээс нь гаран явлаа.Тэрээр гадаа аль хэдийн харанхуй ноёрхсон байх бөгөөд гудамжны гэрлүүд л түүний замыг гэрэлтүүлж байлаа.Тэрээр зам уруудан алхаж байхдаа анхнаасаа Крисыг яах гэж дагаж ирсэнээ ойлгохгүй өөрийгөө хараан явна.Арай гэж алхан такси бариад гэртээ ирэн шууд л орон дээрээ хэвтэж байгаад босон хувцасаа солиод эргэн орондоо орлоо...энэ шөнө тэрээр тайван байсан бөгөөд огт зүүд зүүдлэсэнгүй Хёна нэг талаараа баярлаж байсан нөгөө талаар айж байлаа.Хэзээ дахин бодогдох бол огт зүүдлэхгүй байна гэдэг муугийн шинж болов уу? гэх мэтээр...

P@RN STAR "COMPLETE"Where stories live. Discover now