4

3.6K 190 0
                                    

-Гэгээ-

Чийг болон хүйт даасан энэ өрөөнд ирээд хэр удсаныг би мэдэхгүй гэвч би үнэхээр удсаныг л мэдэж байна.Тэр хүнээс хэдэн удаа гуйж хэдэн удаа зугтах гэж оролдох тусам тэр намайг улам л зовоох болно.Магадгүй би одоо ингээд хувь тавилантайгаа эвлэрэх ёстой юуе эсвэл тэмцэх ёстой юм болов уу? би юу ч хүсэхгүй байна,зүгээр л үхмээр байна.

Энэ аймшигтай өвчин одоо ч мэдрэгдсээр айж байна үхмээр байна.Энэ тэмдэглэлийн дэвтэр хэзээ нэгэн цагт гарж ирэхэд намайг үхсэн байх үед нотлох баримт болно гэж найдаж байна.

Жүнмён: бүгдийг санаж байна уу?

Би толгой дохин нүдээ нээгээд: ммм

Жүнмён: дахиад эмчилгээ хийлгэмээр байна уу? эсвэл одоо зүгээр гэвэл-

Би: үгүй ээ,эмчилгээ хийлгэхгүй

Жүнмён: хэзээ ч хамаагүй ирээрэй,би чамд туслаж чадах зүйл байвал хэлээрэй

Би: баярлалаа "бөхийх" би ингээд явья даа "гарах"

Эмнэлэгийн урт бас цагаан хонгилоор алхаж байхад тэр л дүр зураг нүдэнд үзэгдэж өмнө нь хөлс урсаж айдаст автдаг байсан би харин одоо зүгээр л толгойны минь нэг хэсэгт наалдаад бодогдоод салахгүй нь.Магадгүй эмчилгээ хийлгэсэн болохоор гайгүй байгаа байх.Крис Ву гэх тэр залуутай учирсанаас хойш энэ өвчин минь сэдэрчихлээ.Үүдэнд гарж ирэхэд Крисын машин намайг буулгасан тэр л газраа зогсож байв.Тэр машиныг ширтсээр зогсож байтал машин дотроос эзэн нь гарж ирэн явсаар өмнө минь ирлээ.

Крис: бие нь зүгээр үү?

Би: зүгээр дээ...намайг хүлээж байсан юм биш биз?

Крис: тийм ээ

Би: хэрэггүй байсан болохоор одоо яв даа

Крис: нэгэнт хүлээгээд тэгээд чи гарж ирчихсэн болохоор хүргээд өгье

Би энэ залууг яагаад надад ингэтлээ ойртоод байгааг ойлгохгүй нь гэнэт л гарж ирээд намайг гайз гэж бодсон үнэхээр ойлгохгүй нь.Түүний машинд суун цонх руу харан явахдаа Крисын над руу харах харцыг би ажигласан юм.Үе үе над руу харах тэр харц хажуунаас минь төөнөн надад нэг амгалан байдлыг бүрдүүлж өгөх шиг.Энэ хүн яагаад энэ замыг сонгосон юм бол? мөнгө эсвэл зүгээр л хэтэрхий их хүсдэг юм болов уу?

Цонх руу харан явсаар гэрийн үүдэнд ирэн буухаасаа өмнө Крис рүү харан: дахиж надтай ярих хэрэггүй яг л танидаггүй юм шиг бай

P@RN STAR "COMPLETE"Where stories live. Discover now