5

3.5K 179 0
                                    

-Гэгээ-

Номын санд чихэвч зүүн балныхаа арыг хазан итгэлээ цээжлэн суух Хёна өөрийгөө завгүй байлган дурсамжаа бодохгүй санахгүйгээр мартах түүний эмчилгээний нэг хэсэг билээ.Тэрээр өөрийн саналаар итгэл тавихаар шийдсэн бөгөөд эмчилгээгээ ч мөн хийлгэхээр шийдсэн нь энэ.Ямар ч байсан эхний өдрөө тэрээр амжилттай өнгөрөөж байна гэвч гэртээ очоод дахин бодогдох вий...Хёнагийн нүдний буланд хэн нэгэн үзэгдэх шиг болон анхааралаа түр салган цонх руу харахад Крис инээмсэглэн гараа далалсаар зогсож байв.Бурхан яг л Хёнагаар тоглоод байгаа мэт мартах гэж хичээж байхад Крис гараад ирдэг магадгүй бурхан Хёнаг сориж байж болох юм.

Хёна түүнийг тоолгүй эргэн дэвтэр рүүгээ ширтэн хэсэг хугацааны дараа цонх руу харахад тэрээр явсан байх бөгөөд Хёна санаа алдан суухад хэн нэгэн түүний дэргэн ирэн харвал Крис.

Хёна түүнийг ширтэн: чи яагаад байгаа юм??

Крис урд талын суудалыг татан суугаад цүнхнээсээ ном гарган уншиж эхэллээ.Крис хэдий түүнд саад болоогүй хэдий ч түүний дэргэн байна гэдэг түүнд хар дурсамжыг нь сануулахын л нэмэр биш гэж үү? Хёна доош харан сууж байгаад дэвтэр номоо цүнхээ хийн чихэвчээ зүүн номын сангаас гарлаа.Хёнад сануулах ганц л зүйл байдаг тэр бол Секс...гэвч өөр зүйл байдаггүй атал Хёнагийн толгойд шууд л орж ирдэг харин Крисыг харахад түүний секс гэх үгийн үйл явдал тэр дурсамж шууд л гарж ирдэг нь аймшигтай.Тэрээр анх энэ дурсамж ор сураггүй алга болохдоо хэзээ ч хүнтэй гэрлэхгүй хүүхэд гаргахгүй гэсэн бодол нь ч ор сураггүй алга болсон байсан гэвч тэр дахиад л итгэлгүй болоод эхэллээ.

Хэн нэгний мөрөөр нь тэврэх мэдрэмжээр тэрээр хажуу тийш харахад Крис.Тэр яг одоо Крисээс өөр нэгнийг харахыг хүсэж байна яагаад ч юм өнөөдөр түүнд Крисээс өөр хүн огт харагдсангүй.

Хёна: би чамайг үнэхээр ойлгохгүй нь,чи тийм ажилгүй хүн юм уу? эсвэл "нүдээ анин нээгээд" гаж донтон юм уу?

Крис: харин чи яагаад надаас зугтаад байдаг юм?

Хёна: би чамд өчигдөр хэлсэн чи миний хамгийн ихээр үзэн яддаг зүйлийг хийдэг,хар дарсан зүүдийг минь сэргээдэг

Крис: би чиний найз болохоор чамд туслая нааш ир гэсээр гарнаас нь татсаар машиндаа суулган хаа нэг тийшээ хөдөллөхөөр бүсээ зүүх гэж байхад нь Хёна машинаас буун такси барихаар зогсоход нь Крис гарж дахиад л гарнаас татаж байв.

P@RN STAR "COMPLETE"Where stories live. Discover now