12

2.6K 141 0
                                    

-Гэгээ-

Крис Хёнаг орхин гүйссэний дараа Хёна нэг үнэтээ алдсан мэт эсвэл сэтгэл хоосорчихсон мэт мэдрэмж түүнийг бүрхэн нулимс нь урсах гэсэн ч түүнд уйлах тэнхэл байсангүй...Газар ширтэн явахдаа өөрийгөө хэр азгүй болохыг бодон дахиад л үзэн ядна,тэр буруу эцэг эхтэйгээ учирч одоо аймшигтайгаар зовж байгаа гэтэл хэнд ч дурлахгүй гэж хичээж ирсэн тэрээр нэг залуутай учиран хормын дотор л түүнд дурлачихсан гэтэл тэр нь одоо өөр хүнд хайртай,Хёнагийнх болохгүй тийм л хүн...Хёна Крисыг бодон явахдаа нэг зүйлийг анзаарсангүй,тэрэнд одоо хар дурсамж бодогдолгүй,тэрхүү аймшигт өвчин мэдрэгдээгүй юм.Хёна таксинд суун Крисын гэрт ирэхэд Кэвин нохойг нь тэврэн илсээр зурагт үзэн сууж байлаа.

Кэвин: та ирчихсэн үү? ах хаана байгаа юм?

Хёна: Лондон нисчихсэн,чи юу үзэж байгаа юм?

Кэвин: ахын киног үзэж байна "зурагт руу заах"

Хёнад ямар ч мэдрэмж төрөлгүй зурагт руу харан эргэн Кэвин руу хараад: чи насанд хүрсэн юм уу?

Кэвин: насанд хүрээд 2 жил болж байна

Хёна түүнийг тоолгүй дээш гаран өрөөндөө орон хувцасаа сольж өмсөөд хэдий унтах цаг болоогүй хэдий ч тэр хийх зүйл үгүй байсан болохоор зүгээр л орондоо орон тааз ширтэн хэвтэж байхад хаалга тогшин

Кэвин хаалгаар цухуйн: хамт кино үзэх үү? гэхдээ насанд хүргэгчдийн кино биш шүү

Хёна хэсэг Кэвинийг харж байгаад: тэгье "босох"

Кэвин Хёна нарын үзэж байгаа хөгжилтэй бас уйлуулах үеүүд байсан ч Хёнаг огтхон ч бүр огтхон сэтгэл хөдлөл мэдрэгдсэнгүй.

Нөгөөл талд Крис онгоцондоо суун явж байхдаа сэтгэл нь үл ялиг догдолж байлаа.Гэхдээ өмнө нь санаж хүлээж байсан шиг тийм ч их биш байсанд Крис гайхаж байсан ч хамаа байсангүй.Хэдэн цаг нисэхдээ Мингитэй уулзана гэхээс тэсч ядна нөгөө талаар хэрвээ Крис Мингиг дагуулаад очвол Хёна яаж хүлээж авах бол найз нь хайртай эмэгтэй нь байсаныг тэр эмэгтэйг олохын тулд Хёнатай дотносох гэж байсаныг мэдвэл яах бол??

Чүэ Минги бол Крисын хайртай бүсгүй мөн Хёнагийн сайн найз...Крис гэрээс нь явсаны дараа Хёнатай танилцсан бөгөөд Крисд хайртай байсан ч Хёнад хэлж зүрхлээгүй явсаар Лондон руу явсан юм.Крис Мингиг Хёнатай хамт гадуур гаран жаргалтай байгааг нэг биш хэд хэдэн удаа харж байсан болохоор Хёнад дотноссон найзынх нь талаар асуувал Мингиг хэлэх байх гэсэн төлөвлөгөөтэйгээр танилцаж байсан ч байдал ийм дээрээ тулна гэж яахан мэдэх билээ.

P@RN STAR "COMPLETE"Where stories live. Discover now