Өрөөндөө орж ирэн бидний анхны үнсэлтийн тухай бодход л хамаг цус минь буцлах шиг болж байлаа.
Ширээний гэрлээ асаан даалгавараа хийж байтал Юнгигээс зурвас ирж, зурвасыг уншиж байхдаа жаргалтай нь аргагүй мишээж байв.
Сөүл, их сургууль, Юнги 3 л надад хэрэгтэй. Гэхдээ жонра руу явахыг хүсэж байна.
Юнгид далайн гаралтай шөл бас жонрагийн хамгийн амттай загасыг идүүлхийг хүсэж байна.
Түүнд таалагдах байхдаа ...
Хичээлээ хийж дуусхад Юнги аль хэдийнээ унтчихсан байлаа. Хөнжилдөө шурган түүн рүү "маргааш уулзье, сайхан амраарай~ миний залуу" гэж бичих нь тэр.
Бичсэн зүйлээсээ болж хангалттай ичиж байсан ч нойр минь илүү хүчтэй байв.~~~~~
Бие даалтын цаг дээр ирэн Жүхёктай хамтран бие даалтаа бараг л хийгээд дуусчихлаа.
Жүхёк: дээрийн залуу чиний найз залуу юм уу?
Би: тх. Царайлаг байгааз
Жүхёк: танилцаад удаж байгаа юм уу?
Би: үгүй ээ. Сөүлд ирээд танилцсан
Жүхёк: вааат !!! Ямар хурдан юм бэ та 2
Би: би ч бас гайхдаг ч тэр миний итгэлийг хамгийн хурдан олж авсан эрэгтэй. Бас миний анхны үерхэл ...
Жүхёк: тэр их хүйтэн хүн шиг санагдсан шүү!
Би: намайг хархаараа тийм биш ээ! Ямар эрх гэж санана. Хэлэх ч юм биш шүү
Жүхёк: тийм гэж үү? Сонин л юм.
Би: найз нар нь итгэдэггүй юм чинь та ч итгэхгүй л дээ гээд малийтал Жүхёк ах үсийг минь сэгсийлгээд
Жүхёк: жоохон юм байж ахаасаа өмнө үерхээд байгаарай!
Би: хнн та ч гэсэн найз охинтой болооч! Манай сурнуулийн охидууд ямар хөөрхөн билээ дээ.
Жүхёк: надад заагаад байна уу?
Би: үгүй ээ зүгээр л хэлж байна гэхэд ах намайг няслаад
Жүхёк: болох юм болдгоороо болно за
Би: заа ахгуай гэсээр миний дараагийн хичээлийн хонх дугарах нь тэр.Би яаран анги руугаа гүйжбайхдаа эргэж харан Жүхёк ах руу даллаа.
Ах гараа даллан инээж байв.
Хичээлийн цагаараа хичээлдээ анхааралгүй Юнги рүү зурвас бичиж байлаа.
Хичээл завсарлаж сургуулийн цайны газар луу орж ходоодоо баярлуулан сууж байхдаа бас л Юнги рүү зурвас бичиж байв.
Орой болтол хичээлтэй байсан ч огтхон ч уйдсангүй! Юнги яг хажууд минь байгаа юм шиг л надтай зурвасаар харилцаж байсан юм.
Сүүлийн цагаа таран суниалгасаар ангиас гарч иртэл Юнги хана налан зогсож байхыг хараад гайхаж орхилоо. Өнөөдөр надтай уулзаж амжихгүй гээд байсансан.