Хэр удаан уйлсанаа мэдэхгүй ч ямар ч байсан ах, эгч 2 миний нэрийн дуудахаа больсон байв.
Сэтгэл минь бага ч болов тайвширч, нулимсаа арчиад хувцасаа солин өрөөнөөсөө гарч ирхэд ах, эгч 2 над руу инээмсэглээд
Ах: тайвширсан уу?
Би: намайг уучлаарай!
Эгч: зүгээр дээ. Гэрээсээ хол байгаа хүнд энэ зэргийн зүйл байлгүй яахав. За тэгхээр хоолоо идэцгээе!
Би: та 3 хоолоо идээгүй байгаа юм уу?
Ах: яаа чамайг уйлж байхыг сонсчихоод хоол хоолойгоор давах юм
Би: уучлаарай! Үнэндээ
Эгч: хэцүү байгаа бол тайлбарлах хэрэггүй! Бид чиний насан дээр байж үзсэн болхоор ойлгож байна
Ах: юугаа хүлээгээд байгаан бээ ирээд суу л даа гэлээ.Би хоолын ширээнд суутал ах надад вон өгөөд
Ах: хоолоо идчихээд дэлгүүр явж амттай юм авч ид, гадаа агаарт суумаар байвал агаарт суу ойлгосон уу?
Би: ойлголоо ...Оройн хоолны дараах цэвэрлэгээгээ хийж дуусаад дэлгүүр гархаар зэхнэ.
Гэрт өмсдөн цамцныхаа юдэнг өмсөн доош уруудаж байхдаа Юнгигийн тухай бодлоо.
Тэр надаас болж шархласан болхоор надад өөрийнхөө мэдэрсэн зүйлийг мэдрүүлхийг хүссэн юм байхдаа гэж бодсоор дэлгүүрт орж ирэн өөрийнхөө дуртай амттанг аван гэртэйгээ хамгийн ойр тоглоомын талбайд ирэн савлууран дээр суун тэнгэр лүү харна.
Уртаар санаа алдах хэдий ч толгойд ямар ч бодол алга. Хов хоосон ...
Халаасан дах утас чичирхийлхэд нь утсаа гаргаж ирэн хархад Юнги зурвас илгээсэн байлаа.
Уулзацгаая ~ хаана байна.
Дэлгүүрийн хажуугийн тоглоомын талбайд байна.
гэж хариу бичиж явуулахдаа зүрх минь үгээр хэлхийн аргагүй догдолж байв.
Газар ширтэн хумсаараа оролдож байтал хэн нэгэн над руу алхам алхамаар ойртох сонсогдоно.
1 алхам, 2 алхам, 3 алхам, , , 9 алхам ... Эцэст нь тэр миний ард ирэн хамгийн ихээр сонсохыг хүссэн зүйлийг минь хэлсэн юм.
Юнги: Ханылаа гэхэд нь хоолой зангирч байсан ч би шүдээ зуун эргэж хархад тэр над руу гуниг тээсэн харцаар ширтэж байлаа.
Би: надаас салхаар ирээ юу?
Юнги: Ханылаа юу гэхээр ...
Би: та тэр охинд сайн юм уу? Надаас илүү сайн юм уу?
Юнги: Үгүй ээ, би яагаад тэгсэнээ мэдэхгүй юм. Би ийм хүн биш, зүгээр л чи намайг галзууруулах гээд байна. Чамаас болж ямар их өөрчлөгдөж байгааг минь чи мэдэх ч үгүй байх.
Би: тэгхээр би муу хүн юм уу? Гэхэд тэр надад ойртон мөрнөөс минь барин
Юнги: би муу талаараа биш сайн талаараа өөрчлөгдөж байна Ханылаа, бас би чамгүйгээр 10 ч хоног байж чадахгүй нь , , , гээд намайг тэврэх нь тэр.
