Надаас салмаар байна уу? Гэсэн зурвас байлаа. Зурвасыг уншаад би гайхаж бас балмагдаж орхилоо.
Би эргэн тойрноо харж байгаад баруун зүгрүү гүйн, Юнги рүү залгаж байв.
Юнги миний дуудлагыг авсангүй!
Нилээн удаан түүнийг хайж гүйсний эцэст тэр халаасандаа гараа хийчихсэн алхаж, араас нь хархад л тэр сэтгэлээр маш их унасан харагдана.
Өөрийгөө ийм алдаа гаргасанд итгэж чадсангүй! Би Юнгид тийм их хайртай атлаа түүнийг шархалж байгаа тухай нэг ч удаа бодоогүй байдаг.
Юнгиг дуудалгүй араас нь гүйж очин тэврээд авав. Тэр намайг гэдгийг мэдэж байгаа нь лавтай! Би түүнийг улам чангаар тэврэн
Би: убба, намайг уучлаарай! Гэхдээ би ганцхан таньд л сайн! Үгүй ээ хайртай, би ганцхан таныг л боддог бас ганцхан таныг зүүдэлдэг. Тийм болхоор битгий ийм зүйл ярь бас биднийг бие биенээсээ холдох тухай бод гэхэд тэр миний гарыг тавиулаад дараа нь над руу эргэж хараад
Юнги: би чамд итгэж байгаа ч бидэнд цаг хугацаа хэрэгтэй бололтой! Бид бие биенээ сайн мэдэхгүй шдээ. Яг 10 хоногийн дараа бидний бие биенээ гэх сэтгэл энэ хэвээр байвал дахиад эхлэцгээе
Би: яагаад заавал 10 хоног гэж
Юнги: зүгээр л ... Би чамайг дөхүүлээд өгий ...
Би: гэхдээ ...
Юнги: ямар ч гэхдээ байхгүй зүгээр л бие биедээ итгэж болохгүй гэж үү?
Би: заҮнэндээ 10 хоног урт ч гэсэн түүний зөв бололтой! 10 хоногийн дараа бид бие биеэндээ ямар хайртайгаа мэдэрч, дахиж хэзээ ч ийм асуудалтай тулгарахааргүй болно.
Юнги намайг дөхүүлж өгөөд буцаж алхахад нь би араас нь ширтэж хэсэг зослоо.
Би: Мин Юнги бид урт удаан хамтдаа байна биздээ ?
Тэр шөнөдөө би бараг л унтаж чадсангүй! Юнги орой болгон зурвас бичдэг бол тэр орой бичсэнгүй!
Хэрвээ бид ингээд холдвол яах вэ? Ирээдүйг зөгнөх аргагүй болхоор үнэхээр хэцүү юм ...
Хичээлдээ ч явах сонирхолгүй байсан ч чухал хичээл дээр шалгалт авах болхоор өөрийгөө хүчлэн сургууль дээр ирлээ.
Шалгалт өгөх хичээлээ хүлээн суухдаа дахиад л Юнгиг бодож байв.
Жүхёг: юуг ингэтлээ бодоов?
Би: шалгалтаа л бодож байна гээд инээмсэглэхэд тэр царайгаа чухал болгоод
Жүхёг: тийм гэж үү? Өөр зүйл л бодоод байх шиг санагдаад байх юм
Би: юу гэж дээ
Жүхёг: тэгвэл ч яахав. Найз залуутайгаа ямар нэг юм болсон юм байх гэж бодлоо
Би: үгүй ээ
