Тэр миний бугуйнаас барих гэхэд нь би гараа татан
Юнги: Ханыл гуйж байна?
Би: Надад өөрийгөө өмгөөлөх биш надад итгэж үнэнээ хэлэх чинь л чухал. Хэрвээ тэгэж чадахгүй гэвэл ...
Юнги: сална гэж үү?
Би: тийм ээ, хэцүү ч гэсэн надад итгэхгүй байгаа хүнтэй би хамт байж чадахгүй нь, гээд түүнийг орхин гэр лүүгээ орлоо.Бүх зүйл улам л ээдрээтэй болоод байх юм.
Хэлэхгүйгээр тэсээд өнгөрөхгүй яагаад түүнтэй маргалдчихваа ...
Эгч: хичээл чинь амрахад хэр хугацаа үлдсэн бэ?
Би: гурван 7 хоног. Сар л юм байна Яасан?
Эгч: зүгээр л ... Ах бид 2 чинь орон сууц руу нүүх санаатай байгаа
Би: тийм үү? Энэ байшингаа яах гэж байгаан
Эгч: түрээслүүлэнэ дээ.
Би: намайг явхаас өмнө нүүх юм уу?
Эгч: тх тэгэхгүй бол дараа жил чи гэрээ олохгүй бөөн юм болно шдээ гэхэд нь би инээгээд
Би: нээрэн тэгэх юм байна
Эгч: Ямар ч байсан бид 2 чиний шалгалтыг дуустал хүлээж байгаад нүүхгүй бол хичээлийн чинь хажуугаар ядаргаа болно байх
Би: баярлалаа эгчээ
Эгч: зүгээр дээ, бид 3 их уйддаг байсан болхоор бүл нэмэх таалагдаж байгаа
Би: тэгвэл би төгсөх хүртлээ танайд байна шүү!
Эгч: төгсөөд сөүлд ажилах болвол ч манайд байж болно за юу
Би: заа тэгнээ~~~~~
Юнги надтай холбоо барилгүй 7 хоног өнгөрчихсөн байлаа. Бид 2уул үнэхээр зөрүүд юм.
Магадгүй Мин Юнги өөрийгөө ямар ч буруугүй гэж бодоод намайг хүлээж байгаа байх!
Сургуулийн цайны газарт орж ирэн сүү талх аван сургуулийн гадаах сандал дээр суунгаа хуулийн номоо уншина.
Удахгүй болох шалгалтандаа анхаарах ёстой. Юун Мин Юнги ...
Хамгийн сүүлийн цаг оройн 6 цаг өнгөрөөж тарсан болхоор салж унахийн даваан дээр сургуулиас гарч ирэн автобусны буудал руу алхана. Яг одоо газар тэрийгээд унамаар байгаа ч гэртээ очиж тэрийж унасан нь дээр санагдана. Ядаж л зөөлөн газар шүү дээ!
Автобусны буудал дээр ч гэсэн номоо гаргаж ирэн уншина. Энэ шалгалтан дээр гайгүй дүн авч байж л дараа жил ямархуу байх минь шийдэгдэнэ шүү дээ.
Гэртээ орж ирэн оройн хоол ч идэх тэнхэл байсангүй! Гар утсан дээрээ сэрүүлгэ тавин шууд л хөнжил рүүгээ шургалаа.
Оюутаны амьдрал ч тоглоом биш юм аа,
Гэрт ирхэд 19 цаг өнгөрч байсан болхоор 5 цан унтхад яг болно гэж тооцоолоод 00:15д сэрүүлгэ тавин дулаан хөнжилдөө шургах төдийд л нүд анилдаж, ямар их ядарсанаа дахин мэдрэнэ.
