Хёомины нулимс урсах шахан, тэр мууд л ийм байдлаа үзүүлж болдоггүй юм шүү гэж өөртөө шивнэсээр...... "Хэзээ нэгэн цагт чи шангаа хүртэнэ!! Хөгийн садист минь!!"....
...Хөлий чимээнүүд холдон холдсоор нам гүм орчинд Хёомин ганцаар үлдэн аль чадахаараа л хурдан хөдөлсөн ч хэдэн цагийн турш Сэүний тарьсан хогийг цэвэрлэлээ. Сэүний
Сунаж унатлаа ядарсан амьтан арай ядан хөлөө чирсээр өрөө рүүгээ алхаж байтал Сэүнийөрөөнөөс саяхан цуг орж ирсэн залуу гарч ирэхтэй таарав. Тийм ч анхааралгүй өрөөндөө орчихоод буцан доод давхар руу буутал тэр залуу шатны дэргэд түүнийг харуулдан зогсож байх нь тэр.
Яг өөрийнх нь үеийнх байх гэмээр өндөр нуруутай, шар үстэй, эелдэг төрхтэй бөгөөд нилээн царайлаг гэж хэлж болмоор тэрээр инээмсэглээд түүн рүү гараа сунгав:
- "Түрүүний явдалд хүлцэл өчье, танилцъя. Намайг Бюн Бэкхён гэдэг"
Хёомин ч эхлээд гайхсан ч татгалзалгүй гараас нь атгаад нэрээ хэлэв.
"Чамд хэлэх..." гэснээ Бэкхёны царай гэнэт хувьсхийн инээмсэглэлээ замхруулаад шууд л түүнээс гараа татаж авах нь тэр.
Юу болсныг ойлгоогүй Хёоминыг гар луугаа нэг тэрэн рүү нэг харж байтал Бэкхён нэг л хүйтэн гэмээр төрхтэй болж:
- "Тэгэхээр чи Сэүний ээлжит тоглоом байх нь ээ?" гэв.
"Яагаад байгаа байдал нь гэнэт өөрчлөгдчихөв?" гэж бодох зуураа Хёомин хойно нь Сэүнтэднийг нууцаар ажиглаж байгааг мэдсэнгүй.
--Бэкхён тэрнийг хараад л ийн байгаа байдлаа өөрчилсөн хэрэг, учир нь тэр Сэүний найз хэмээх нэрийдлээр явдаг ч түүнээс эмээдэг. У Сэүн бол хэрцгий, балмад этгээд гэдгээрээ алдартай нэгэн. Ялангуяа садист зан нь үнэхээр ил, Хёомин шиг түүнд зарцлагдахаар ирсэн охид цөөнгүй.
Хэдий тэдэнэд гар хүрээд байдаггүй ч, сэтгэл зүй амьдралаар нь зовоох сонирхолтой. Үүнээс нь болоод амиа хорлох тохиолдол ч гарч байсан...гэхдээ тэр тоогоогүй. ЗАСРАШГҮЙ САДИСТ гэж тэрнийг л хэлэх байх...Ээжээрээ дамжуулж дараагийн тоглоои болох охидыг авчруулдаг, бас тэр энэ охиныг зүгээр ч нэг сонгоогүй нь лавтай...--
Хёоминыг гайхширч орхиход Бэкхён :
- "Чамайг тэснэ гэж найдъя" гэж хэлчихээд эргэж харан алхах зуураа амандаа бувтнана "Сэүн хэзийдээ гараад ирэв? Боломж олдсон юмсан..."
***
Хёомин хийх юмгүй доод давхраар хэсэг сэлгүүцэж байгаад өрөөндөө орж иртэл Сэүн тэрний орон дээр сууж байлаа. Шууд л хөмсөг зангидан ам нээх гэхэд нь Сэүн түүнрүү тоомжиргүй ширтсээр:
- "Тэнэг зарц минь, дахиж тэрэнтэй ярилцах хэрэггүй"
- "Юугаа яриад-"
- "Амаа хамхиад сонс, өчигдөр ядарчихсан байсан болохоор сануулаагүй юм. Одоо дүрмээ сонс.."...
Хэдий Хёоминд дүрэм гэх зүйл нь хэтэрхий тэнэг санагдаж байсан ч, гэрээнийхээ заалтын дагуу дуулгавартай байхаас өөр арга байсангүй...
![](https://img.wattpad.com/cover/92841854-288-k645860.jpg)
YOU ARE READING
-Mr. Sadist -[END]
Fanfiction...Чамайг зовох тоолонд би жаргалтай байна...Одооноос чи миний зарц, харин би чиний ноёнтон... Үнэндээ тэр бол жинхэнэ САДИСТ!! Exo version 2016-2017 онд бичигдсэн бөгөөд засвар хийж чадаагүй ч зарим уншигчдынхаа хүсэлтээр ахин нийтэлж байна. Засв...