14. Сэүн..

2.3K 131 1
                                    

 
~~ Хүйтэн сэтгэлт нэгний зүрх эмтэрч, үүнийг нь гэрчлэх харууслын нулимс хацар дээр нь тогтсон байлаа ~~

[Өмнө нь болсон нэгэн явдлыг өгүүлье]



Жунин өмнө нь байрлах ширээний ард суух нэгэн настайвтар эмэгтэй рүү буу чиглүүлэн зогсох бөгөөд хорсолтой нь аргагүй инээн "сүүлчийн удаа ганц юм асууя, яагаад тэр охинд хөрөнгөө шилжүүлсэн юм?"

Эмэгтэй ч өөдөөс нь бардам гэгч нь харсаар "яахав, хүү шигээ боддог хүнийхээ хувьд чамд сүүлчийн удаа хариулъя. Зүгээр л тэр охин Сэүнийг өөрчилж чадах юм шиг санагдсан, өөр зүйлгүй"

Жунин бууныхаа хошууг түүн рүү бүр л ойртуулан "ийм тэнэг шалтганд итгэнэ гэж бодоо юу? Үнэнээ хэл"

Эмэгтэй жуумалзан "итгэх үгүйгээ өөрөө л мэд, одоо би асууя. Яагаад намайг алах гээд байгаа юм? Тэр гэрээ тийм чухал байна уу?, надаас үнэтэй гэж үү? Өдий зэрэгт чинь хүргэсэн хүнээс?"

Ингэж хэлэхэд нь тэрний нүднээс нулимс урсан гарсан байлаа, гэсэн ч Жунинд   хамаа байсангүй "уучлаарай, би ч бас таныг ээж шигээ боддог. Гэхдээ хүүхдүүдэд тань санасан өс үүнээс илүү.."

Ингэж хэлэхтэй нь зэрэгцэн буун дуу тасхийж мөнөөх эмэгтэйн цээжинд сумны шарх үлдэн, хойш суудлаа налан уналаа.

Энэ дуунаар доод давхарт байсан Жүнмён түргэхэн шиг хүрч ирэн өрөөний хаалгыг хүчтэй саван орж ирэх ба Жунин эргэж харахдаа түүний зүг буугаа чиглүүлж орхив.

Жүнмён ч сандрах гайхах зэрэгцэн шүлсээ залгилаад гараа агаарт сарвалзуулж "Ж-Жунин наадхаа буулга"

Жунин буугаа доош буулгахад сая л нэг юм Жүнмён амьсгаа авч үхсэн эмэгтэйг хармагц нүдээ томруулан уулга алдаж хажуудахыгаа заамдан авч "чи чинь солиорчихоо юу?! Чи хүн алчихлаа шдээ!!"

Жунин хэсэг чимээгүй доош харан зогсож байснаа "би чамд ингэнэ гэж хэлсэн биз дээ?"

Жүнмён түүний цамцнаас зуурсан чигтээ хүчтэй сэгсрээд "чи солиорчихож, солиорчихсон юм байна!!"

Жунин түүнийг өөрөөсөө түлхэн холдоод чангаар хашгирна "тиймээ би солиорчихсон!! Тэр нoвшнуудаас болоод солиорчихоод байна!!"

Тэрний энэ харц, хоолой, байгаа байдал нь түүнийг харж зогсоо Жүнмёнд яг л нэг хэрцгий араатан шиг аймшигтай санагдаж байлаа.

Тэр хэдий нь адгийн амьтан болчихсон байна, өнөөдөр зүгээр л сүрдүүлж байгаад гэрээг хулгайлах зорилготой түүнийг дагаж ирсэн ч...арай ч ийм зүйлд хүрнэ гэж тэр санасангүй...

-Mr. Sadist -[END]Where stories live. Discover now