11. Жинхэнэ төрх

2.5K 146 0
                                    


[[Өмнө нь болсон нэг үйл явдлын тухайд бяцхан тайлбар өгье. "Жунин Хёоминыг үнсдэг хэсэгт Хёомин яагаад эсэргүүцэл үзүүлээгүй юм бэ?" гэсэн асуулт байсан. Хэрвээ өмнө нь Жунин тэр хоёрын хийсэн гэрээг санаж байгаа бол одоо нөхцлийг нь хэлье. *Ямар ч тохиолдолд өөрийнх нь хэлснийг хийх, огт эсэргүүцэхгүй байх* Мэдээж тэр үед Хёомин тэрний жинхэнэ төрхийг мэдээгүй байсан, эелдэг тусч залуу гэх нүдээр л харж байсан учраас тэр. Бас тэр үед Сэүний дэргэд байсан болхоор :> Бүр ч эсэргүүцэх шалтгаангүй байсан гэж хэлж болно]]


-"Би яг чиний хэлснээр л хийсэн"

Бэкхён бага зэрэг дооглонгуйгаар инээмсэглэн "чи бүр тэрнээс ч илүү байсан гээч, чамайг үнэхээр тэгнэ гэж бодоогүй шүү"

Сэүн ч бас үл ялиг зальжин инээмсэглэл тодруулж "ядах юмгүй гэж хэлсэн биздээ, бас тэр одоо ирэх ёстой доо"

Бэкхён бугуйн цаг руугаа байн байн өнгийх бөгөөд "Жунин түүнийг зүгээр нэг явуулчихгүй л байх, гэхдээ зүгээр дээ Хёомин өөрөө ирэх хүсэлтэй байгаа. Чиний бяцхан жүжгэнд автчихсан байх"

***

Хёомин Жунинд яг юу гэж хэлэх вэ гэдэгтээ эргэлзэн өрөөн дотроо ийш тийш холхино.
Түүнд одоо Сэүн дээр эргэж очих сэдэл ихээр төрөөд байгаа, харин Жуниныг яахаа сайн мэдэхгүй. Түүнтэй тохиролцсоноор бол одоо энд арван хоног байх хугацаа л үлдсэн.

Сэүний тухай, хэлсэн зүйлсийнх нь тухай бодох тусам түүний зүрх өөрийн эрхгүй догдлон хөөрч байх шиг.

Энэ бодолдоо хэт автан бяцхаан инээмсэглэл тодруулж байхад нь хаалга хүчтэй савагдах чимээ дуулдлаа.

Хёомин ч гэнэт ухасхийн цочиж эргэн тойрондоо анхаарлаа шилжүүлвэл хамгийн түрүүнд түүний зүг хөмсөг зангидан зогсох Жунин үзэгдэх нь тэр.

"өнөөдөр юу болсноо надад хэлээдэх дээ" ингэж ширүүн байдалтай хэлэхэд нь Хёомин тэрнийг хэлсэн үгийг нь зөрчсөнөөс болоод үнэхээр их ууртай байгаа болохыг шууд л ойлгон үнэнээ хэлэхээс эмээх аж.

Жунин шууд л хөлд нь тааралдсан нэг сандлыг хүчтэй өшиглөн унагаад Хёомины зүг тийм гэхийн аргагүй аймшигтай хорслын харцаар ширтсээр "хэлээч!! Тэр Сэүнтэй юу гэж ярьсан!!"

Тэрээр энэ байдлаас нь айсандаа өөрийн эрхгүй чичирхийлж, нүдээ бүлтийлгэн номхон зогсоно, эцэст нь арайхийн ам нээж "н-нөгөө..Би буцаад.."

-Mr. Sadist -[END]Donde viven las historias. Descúbrelo ahora