Сэүний уур нь бүр л бадарч яг л дэлбэрэх нь үү гэмээр аймшигтай харагдана, түүнийг ийм байдалд оруулснаар Жунины сэтгэл амарч байна уу гэлтэй..
Бэкхён ч бас тэр үзэгдлийг хараад цочирдсон хэдий ч Сэүний байдлыг ажиглаад ухаан орон түүнийг байдгаараа чирсээр тэндээс холдов..
Хёомин тэдний явсныг мэдээд Жунины өөрөөсөө холдуулах гэж чадлаараа түхлсэн ч нэмэр болсонгүй. Жунин үнсэлтээ улам л ширүүсгэж байгаад арайхийн өөрийгөө зогсоож тэрнээс салан бараа нь холдон үзэгдэх Сэүний хойноос бардам гэгч нь инээмсэглэл тодруулна....
***
Сэүн бухимдсандаа гэрийнх нь үүдэнд ирээд бухимдсандаа замыг нь таглан зогссон байсан машины арын цонхыг хамаг хүчээрээ цохиж орхилоо.
Газар болоод машины дотор талд шилний хагархайнууд шажигнан унахтай зэрэгцэн тэрний зангидсан гараас бүлээн цус дусалж байв.Хэт их уцаараасаа болоод өвдөлт мэдрэхгүй байгаа бололтой дахин гараа далайн урд цонхыг нь цохих гэтэл Бэкхён тэрнийг арайхийн тогтооно.
Ийн маргалдан зосгож байхад нь машины урд цонх онгойн дотроос нь тамхины их утаа савсан хоёр залуугийн анхаарлыг тийш сатаарахад хүргэв.
Утаа аамжаар замхран арилж эхлэхэд сая л нэг юм залуус тэрний хэн болохыг танив. Тэднээс арай ахмад настай болов уу гэмээр ихэмсэг төрхтэй залуу сорсон тамхиа хуруундаа хавчуулан цонхоор унжуулаад Сэүнд хандаж буй бололтой цаанаа л нэг зэвүүцэл төрмөөр өнгөөр "тэнэг байна даа дүү минь"
[Тэр бол Тау буюу Сэүний том ах, мэдэж томоохон хууль бус бизнес эрхэлдэг дүрмээс гажууд ширүүн бөгөөд дүү шигээ л хор шартай аймшигтай нэгэн]
Сэүн угаас түүнийг хүндэлж харьцдаггүй учир үл тоох мэт нүднийхээ булангаар харан "өөрт чинь хамаагүй хэрэг"
[Чанёол, Сэүн, Тау. Эдгээр хүмүүс бол эх нэгтэй ч эцэг ондоотой нэгэн талын ах дүүс, тиймдээ ч хоорондоо элэгсэг дотно биш. Хэн хэн нь өөрсдийн шудрага бус замыг хөөсөн этгээдүүд юм].
[Харин Жунин, Сухо, Лухан нар бол тэдний хамгийн их үзэн яддаг өрсөлдөгчид болох нөгөө талын ах дүүс. Бас л хоорондоо эв түнжин муу хэдий ч өмнөх гурвалын харилцаанаас дээр гэж хэлж болно. Таогийн хувьд өтсөн дайснууддаа өөрсдиййн ганц л зүйлээ алдвал ялагдал хүлээж буй гутамшигтай хэрэг юм]
YOU ARE READING
-Mr. Sadist -[END]
Fanfiction...Чамайг зовох тоолонд би жаргалтай байна...Одооноос чи миний зарц, харин би чиний ноёнтон... Үнэндээ тэр бол жинхэнэ САДИСТ!! Exo version 2016-2017 онд бичигдсэн бөгөөд засвар хийж чадаагүй ч зарим уншигчдынхаа хүсэлтээр ахин нийтэлж байна. Засв...