Юу хийснээ сая л анзаарах шиг болон эргэн имээх сэтгэл Хёоминд төрөн одоо яах бол гэхээс сэтгэл эмзэглэн чимээгүйхэн дэргэдүүр нь алхан гарлаа.
Тэгтэл "яаж байгаа юм?" гэх Сэүний сулхан хоолойнд хөдөлгөөн нь хоригдчих шиг болон байрандаа таг зогсов.
"яаж байгаа юм гээд байна?!" гэх Сэүний дуу улам чанга бөгөөд уурссан байдалтай сонсогдоно..
Хёомин тайвшрахыг хичээн гүнзгий амьсгаа аваад тэрэнд дуулдах төдийгөөр "чам шиг адгийн амьтанд энэ харин ч багадна"
Сэүн энэ үгэнд нь бүр ч уурсан "ЗАЙЛ!! ЯГ ОДОО ЭНДЭЭС ЗАЙЛЖ ҮЗ!!"
Хёоминыг эргэж харалгүй шууд л өрөө рүүгээ явж ороод авч явах зүйлсээ эмхэлж эхэллээ, тэгэхдээ Жунинд одоо очлоо гэдгээ хэлэхээ ч мартсангүй. Жунин ирж авах болсон болохоор өөр зүйлд санаа зоволгүй авчирсан ганц чемодантай зүйлээ эргүүлэн баглаад өрөөнөөсөө гарлаа.
Шатаар доош буун хаалга руу зүглэж байтал "чи харамсах болно доо" гэх Сэүний хоолой хойно нь сонстоно.
Хёомин эргэж харалгүйгээр "харин ч баярлах болохоор санаа зоволтгүй, баяртай садист ноёнтон минь" гэж хэлчихээд итгэлтэйгээр алхсаар тэр байшингаас гарлаа.... "дахиж энэ газарт хэзээ ч ирэхгүй, бас тэр адгийн амьтантай зууралдахгүй" хэмээн дотроо шивнэнэ..
***
Жунин жолоогоо барих зуураа хойд талынхаа суудалд цонх ширтэн суух Хёоминыг машиныхаа толинд ажиглан харна.. Түүний Сэүнтэй асуудал үүсгэсэн гэдгийг энэ дүнсгэр байдлаас нь мэдэж болмоор, Жунин аль болох аясанд нь тааруулж намуухан хоолойгоор "түүнтэй ямар нэгэн юм болсон бололтой"
Хёоминд ярих ч хүсэл байсангүй тул сулхан толгой дохино.
"Тийм бололтой, тэгээд бүр мөсөн шийдсэн үү? Надтай хамт байна гэж"
Хёомин санаа алдаад "өөр замгүй бололтой, ингэхэд яагаад ийм зүйл хийж байгаа юм? Чамд ямар хэрэгтэй гэж?"
"Миний төлөвлөгөө гээд л бодчих, бас чи надтай цуг хорь хоног байхад л болно"
Хёомин сониучирхан түүн рүү анхаарлаа хандуулж "яагаад заавал хорь хоног гэж?"
Жунин ёжтой инээмсэглэн "хангалттай хугацаа гэж бодож байна, надад ч бас сануулах хэдэн зүйл байгаа шүү. Чиний Сэүнтэй хийсэн гэрээ цуцлагдаагүйг мартав, түр хугацаагаар надтай солилцож байгаа болохоор.Харин чиний Сэүнтэй гэрээ хийсэн шалтгаан чинь мөнгө байхаа"
ESTÁS LEYENDO
-Mr. Sadist -[END]
Fanfic...Чамайг зовох тоолонд би жаргалтай байна...Одооноос чи миний зарц, харин би чиний ноёнтон... Үнэндээ тэр бол жинхэнэ САДИСТ!! Exo version 2016-2017 онд бичигдсэн бөгөөд засвар хийж чадаагүй ч зарим уншигчдынхаа хүсэлтээр ахин нийтэлж байна. Засв...