Залуу Хёомины мөрийг бага зэрэг түлхэн хойш хэвтүүлээд:
- "Түүнээс илүүтэй санаа зовох зүйл чамд байна. У Сэүн, тэрнээс салахад чинь би тусалъя" гэж хэллээ...
Хёомин хойш хэвтээд үл таних залуу руу ширтсээр:
- "Чи хэн юм?, бас би хаана байна?" гэх асуултуудыг тавина
Өнөөх залуу үл ялиг зальжин гэмээр инээмсэглэн :
-"Одоохондоо нэрийг минь мэдээд хэрэггүй байх, зүгээр л тэрний найз гэж хэлэхэд болно. Бас хаана байгаагаа удахгүй мэднэ ээ"
- "Надаас юу хүсээв?"- "Зүгээр л миний хэлснээр хийхэд болно, чи тэрнээс зүгээр сална. Би ч тэрнээс өшөөгөө авч чадна. Хэн хэнд нь ашигтай байгаа биз? Тэгэхээр намайг сайн сонс..."
Энэ залуу бол Ким Жунин, Сэүний адил чинээлэг садист гэж хэлж болмоор нэгэн.
Нэг цагт тэд дотны гэж хэлж болмоор сайн найзууд байсан боловч нэг шалтгааны улмаас холдож хоорондоо өш санах болсон аж. Харин одоо Жунин ямар төлөвлөгөөтэй буйг өөрөөс нь өөр хэн мэдэх билээ...***
Хёомин Жунины машинаар гэр хэмээх газрынхаа гадаа хүргүүлээд догонцон алхсаар дотогш явж орлоо.
Тас харанхуй орчин тэрнийг угтах нь цаанаа л нэг айдас төрөм, гэхдээ ийм байхыг бодвол өнөө садист новш ирээгүй бололтой хэмээх таамаг төрөхөд баярлана.Хаа хамаагүй балбуулснаас нь болж биеийнх нь бүхэл хэсэгт өвдөлт мэдрэгдэн хөндүүрлэх аж. Арай л гэж биеэ даан алхсаар дээд давхарт гарч иртэл Сэүний онгорхой өрөөнөөс л гэрэл гарч харагдана.
Өрөөг нь сонирхмоор санагдан очиж шагайвал ашгүй Сэүн өөрөө алга, эргэн тойрныг нь ажвал шалаар нь дүүрэн цаас хөглөрч буй.
Миний л ажил юм даа гэж бодсоор дотогш орон газар явган суугаад түүж эхлэх зуураа тэр нэг цаасан дээрх "Жагсаалт" гэх тод бичгийг хараад сонирхол нь хөдлөн хаалга руу хяламхийчихээд тэрийг шүүрч авч уншлаа.
Цаасан дээр үргэлжилсэн нэрсийн жагсаалт байх ба Хёомин дөнгөж эхний хэдэн нэрийг уншиж байтал Сэүн аль хэдийн түүний хойно уурсан зогсож байв.
Тэр шууд л тэрнээс цаасыг шүүрч аван базаад:- "ЧИ МУУ ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ??!!" хэмээн хашгирав.
Тэрний хашгирах дуунаар Хёомин цочсондоо ухасхийн босч зогсоод Сэүний нүд улалзсан дэндүү аймшигтай төрхийг харан байрандаа таг гацчихав.
Сэүн гараа улам зангидан арай л гэж бухимдлаа тэвчиж байна уу гэлтэй шүдээ зуун хөмсгөө зангидсан нь байх нь түүнийг ийн балмагдахад хүргэх аж:
-"ЯГ ОДОО ЭНДЭЭС ЗАЙЛ!!"Хёомин айсандаа хурдхан шиг хажуугаар нь зөрөн гарч өрөө рүүгээ алхах зуур хойно нь Сэүний орилж ямар нэг зүйл авч шидлэх чимээ сонсогдсоор хоцорно...
***
Хёомин Сэүний гэнэт гаргасан саяны үйлдийн тухай бодон хэвтэнэ, одоо ч хүртэл айдас нь арилаагүй байх ба зүрх нь бага зэрэг савалсаар.
Тэр яагаад гэнэт тийм аймар уурлачихав? Би тийм болохгүй юм хийсэн үү? Эсвэл угаасаа тийм ууртай орж ирсэн үү? Ямартай ч тэр үнэхээр аймшигтай харагдаж байсан, ширүүн дээрээ улам ширүүн төрх.. золтой л зүрх хагарчихсангүй.... Юу болсон юм бол??"
Эхэндээ тэрэнд санаа зовж байгаа мэт олон бодлууд Хёомины толгойд эргэлдэж байсан ч сүүлдээ өдрийн болсон явдлыг бодмогц Сэүнийг үзэн ядах сэтгэл төрөх аж.
"Миний дэргэд өөр хэн нэгний тухай ярих хэрэггүй" гэх Сэүний өчигдөрхөн хэлсэн үг гэнэт түүний санаанд буулаа. Магадгүй Сэүн өөрийнх нь хэлснийг сонссон байх гэж тэр бодно..."Гэхдээ л яаж ийм хэрцгий байж чаддаг байна аа??... Удахгүй шангаа хүртэх л болно доо чи"..
***
Сэүн Хёоминыг үлдээчихээд гэртээ иртэл өрөөнд нь нэг л танил царай түүнийг хүлээж байв.
Тэр шууд л хөмсгөө зангидан:
- "Юугаа хийж байгаа юм?"
Өнөөх залуу үгийг нь хайхарсангүй ёжтой инээн:
- "Удаан уулзаагүй байж ингэж угтаж байгаа юмуу? За тэр яахав. Чи тэр охинд аятайхан хандсан нь л дээр байх даа""Өөрт чинь хамаагүй" гэж хэлчихээд Сэүнийг хаалгаар гарахаар эргэтэл өнөө залуу буюу Чанёол түүн рүү хэдэн цаас шидэж өгөөд:
- "Өмнө нь хичнээн хүний аминд хүрсэнээ мэдэж л байгаа байлгүй, цаашид дахиж ийм хэрэг гаргавал том ах зүгээр байхгүй байх шүү"
"Би хүссэнээ хийх болно!! Дахиж битгий энд ир!" Сэүнийг тэр цаасан дээр хальтхан харцаа тусгачихаад ийн хашгирч байсан ч Чанёол тайвнаар:- "Ямартай ч өөрт чинь хэлсэн шүү, бодлоготой байгаарай" гэж хэлээд хажуугаар нь зөрөн гарлаа.
Сэүн газар унасан цааснуудыг дэвсэлж хаяад:
- "Харин ч тэгэх тусам улам зовоох болно" гэж өөртөө хэлчихээд хаалгаа хүчтэй хойш савчихаад хаашаа ч юм явахаар шийдэн гадагш гарав..***
Хёомин Сэүнээр ус цацуулахгүй гэсэндээ аминдаа эрт босч хувцаслачихаад өрөөнийхөө хаалгыг онгойлгомогц шууд л дээрээс нь ус асгарав.
Өмнөх удаагийнх шиг бүх л бие нь шалба норж, уураа тэвчих гэж доош харан гараа зангидаад зогсож байтал:
- "Шийтгэл чинь дуусаагүй шүү" гэх Сэүний хорон хоолой хажуугаар нь сонсогдон өнгөрөв.
Хёоминд хамаг л бухимдлаа гаргаад хойноос нь хашгирчихмаар байсан ч өчигдрийн залуугийн хэлсэн үгийг бодоод тэвчин хүчээр инээмсэглэж хойноос нь:
- "Ноёнтоон" хэмээн зөөлнөөр дуудав.
Сэүнийг байрандаа зогсоход тэр:
- "Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй" гэчихээд эргэн өрөөндөө орлоо..Чамаас өшөөгөө авахын төлөө би... Зөв зүйл хийж байгаа болов уу?
CZYTASZ
-Mr. Sadist -[END]
Fanfiction...Чамайг зовох тоолонд би жаргалтай байна...Одооноос чи миний зарц, харин би чиний ноёнтон... Үнэндээ тэр бол жинхэнэ САДИСТ!! Exo version 2016-2017 онд бичигдсэн бөгөөд засвар хийж чадаагүй ч зарим уншигчдынхаа хүсэлтээр ахин нийтэлж байна. Засв...