2-р улирлын амралт ч дуусч удаан амарсан болоод ч тэр үү нээх л их амарсан эсвэл амарч чадаагүй хүмүүс сургуулиар дүүрэн.
Миний ч сэтгэл санаа дээрдэж сургуульд анх удаагаа ирж байгаа хүүхэд шиг л сэргэлэн байлаа, би ойрд Индра Тулгаа хоёртой нээх их яриагүй бөгөөд ямар нэгэн юм асуухад нь хариулах төдий л харьцаж байв.
Хэдийгээр миний Индратай дотносох төлөвлөгөө тэр чигээрээ нурсан боловч, түүнийг тулгаад зүгээр нэг алдчихыг хүссэнгүй түүнд ойртож чадахгүй ч гэсэн, өөртөө чадахаараа тэмцэнэ түүнийг зүгээр л харж байгаад тулгаад алдчихгүй гэсэн итгэл л байв.
Өдөр хоног өнгөрсөөр л хэдийгээр өөртөө том амласан хэдий ч тэр хоёрын алинтай нь ч олигтой ярилцаж чадахгүй л байв. Харин Тулгаа өдөр ирэх тусам Индраг өөртөө татсаар л, Индра улам л Тулгаад татагдаад байгаа нь мэдэгдэж байлаа, хамгийн гол нь энэ бүхнийг харчихаад юу ч хийхгүй байгаа өөртөө л хэн хүнээс илүү их уурлах нь хэцүү. Намайг Индрад хайртай гэдгийг тулгаа хэн хүнээс сайн мэддэг бөгөөд бид хоёр энэ талаар бие биенээсээ нуулгүй ярьчихдаг юм.
7 хоногийн дараа:
•Би (Золзул) Индрад сэтгэлээ илчилнэ хэмээн бодсоор олон жил өөртөө амласаар явсан бөгөөд энэ удаа яг энэ өдөр түүнд сэтгэлээ нээхээр шийдэж гүү юм аа гэхэд ядаж хос бугуйвч бэлэглэж түүнд өөрийг нь гэсэн сэтгэлээ ойлгуулна хэмээн бодож байтал ... :😣
Биеийн тамирын цаг дээр:
Золзулын зүгээс: Индра ямар хөөрхөн харагдаж байна аа,
байзаарай Индрад ийм бугуйвч байлуу?😑 Хэмээн гайхаад түүний зүүсэн байсан цагаан шүрэн бугуйвчны талаар ангийнхаа Галаагаас асуутал:
😅 Еээ чи одоо л мэдэж байгаа юм уу? Аль дээр л Тулгаа Индрад хос бугуйвч өгсөншд гэхэд нь Золзул:
~~😝 воот нээрээ юм уу?
-- Еэээ анд арай чи
~~ daf! Shut up dude
...
Би хичээл тарсны дараа хэдийгээр сайн найз минь ч гэсэн Тулгааг барьж аваад цохичихмоор байсан ч Тулгаагаас түрүүлж Индрад сэтгэлээ илэрхийлж чадаагүй өөрийгөө хараан зүхсээр явж байтал санаандгүй Тулгаатай тааралдчихав, түүнийг цохиод авмаар байсан боловч уураа барин Тулгаагаас эелдгээр бугуйвчнийх нь талаар асуутал, (энэ нь ямар ч эр хүний хувьд дайсандаа ч нөхөртөө ч харуулаагүй бардам занг шалгах төрлийн асуулт билээ)
Тулгаа хэнэг ч үгүй чи одоо л мэдэж байгаа юм уу хэмээн хариулахад нь яагаад ч юм зүрх хагарах шиг л болж амьдрал үнэн хогийн санагдах нь тэр, би дотроо Тулгааг жинхэнэ найз араас биш урдаас гэмтээдэг юм новш минь хэмээн бодсоор, ядаж индра надад хэлсэн бол ч гэж бодсоор цааш явав.
Би багаасаа л найзууд дундаа юмнаас жийгдэж, мэдээллээс хоцорч ирсэн боловч энэ мэдээг хоцорч мэдсэндээ туйлын харамссан бөгөөд өдөр ирэхийн хэрээр бага багаар өөртөө итгэх итгэл найдвараа Индраг гэсэн сэтгэлээ алдсаар л байв.Ойрд бичиж чадсангүй ээ Би чөлөөт цагаараа л бичдэг болохоор ойлгоорой⏳
Бичсэн зүйлийг минь уншдаг хүн байвал гоё дэмжээрэй💯
{<>~<>}
