Seventh Joke

2.6K 158 5
                                    

Шүршүүрээс гарсны дараа бид үүр цайтал үргэлжлүүлсэн.
Хамаг бие минь хөшиж хөдлөх ч тэнхээгүй болсон байв.

Хэдий дотроо түүнийг харааж байсан ч яагаад ч юм түүний хийж буй бүх үйлдэлд бие минь тааламжтай хүлээж авч байгаа нь дургүйг минь хүргэж байв.

Өрөөнд өчигдрийн хамгаалагч орж ирэн надад хувцас өгөөд:"Жокер таныг хүлээж байгаа, та түргэн боссон нь дээр" гэж хэлээд шууд л гүйх шахуу гараад явчихав.

"Муу галзуу өлөгчин!" Амандаа түүнийг чимээгүйхэн хараасаар орноосоо босч хувцаслав.

Хацар даган урсах өнчин нулимсаа түүнд харуулахгүйн тулд ханцуйгаараа арчаад доош буулаа.

Яг л өчигдөрийнхөө байрлалаар тэд суусан байх ба Харли надруу харж инээснээ:

"Сайхан амарснуу хөөрхөнөө? Чамд манайх тухтай байсан гэж найдъя?" гээд эелдэг асуухад нь би толгой дохилоо.

"Тамд илүү сайхан амрах биз!" Амандаа хэнд ч сонсогдхооргүй бувтнасан ч Жокер миний юу хэлснийг сонссон бололтой над руу харан инээмсэглэв.

Би маш их өлссөнөө сая л анзаарч байна. Аргагүй дээ бараг хоёр хоног олигтой юм идсэнгүй.

Харли юу ч идэхгүй надруу харж байснаа:

"Манайх их том, хүсвэл чиний хажуу талын өрөөнд зурагт байгаа. Чи ашиглаж байж болно шүү."

Тэр надтай дотно байхыг хичээж байгаа нь эелдэг боловч дотор муухай оргиулам хачин санагдана.

Би энд үлдэхгүй! Түүн шиг галзуурч Жокерын төлөө амьдардаг нийгмийн гажиг болохыг хүсэхгүй байна! Бусдын адил жирийн амьдралаар амьдарч, хүүхэдтэй болох болно!

Жокер суудлаасаа босч ирэн:

"Харли явцгаая! Багваахай найздаа бэлдсэн гэнэтийн бэлгээ өгөх цаг боллоо!" гэснээ над руу хараад:

"Сайн охин бай! Тэгээд эзэндээ зүтгэ!" гэж ёжлон хэлээд өрөөнөөс гарахад Харли түүний даган араас нь гарлаа.

Ахин юм идэх хүсэл төрөөгүй тул өрөөндөө орж энэ галзуу амьтнаас хэрхэн зугтах тухай төлөвлөгөө гаргахыг хичээн бодолд автан суулаа.

Хамгийн зөв алхам бол Готамаас ул мөргүй алга болох.

Жокер Готамаас өөр газар очиж чадахгүй гэсэн бодол яагаад ч юм надад урам өгч байсан юм.

"Гадаа хүн байна уу?"

Хаалганы гадаа хамгаалагч байгаа тул дуудтал удалгүй том биетэй залуу өрөөнд орж ирэв.

"Надад өмсөх пүүз өгч болох уу?"

"Яах гэж? Таньд пүүз хэрэггүй шүү дээ?"

"Хөл минь өвдөөд байгаа болохоор арай эвтэйхэн гутал өмсөхийг л хүссэн юм"

Би худлаа хэлээгүй тул хамгаалагч хэсэг бодож байснаа:

"За яахав. Би юу олж чадахаа үзье." Гэж хэлээд өрөөнөөс гарав.

Хэсэг хугацааны дараа гэхэд л тэр гартаа хайрцагтай пүүз барьсаар орж ирэв.

"Таньд таарах байх?"

Дуртай дургүй тэр надад өгөхөд нь би инээмсэглэн түүнд талархсанаа илэрхийлэхэд тэр хариу юу ч хэлэлгүй гарч одлоо.

Яг л миний размер байсан учир хөлд эвтэйхэн алхахад хүртэл тухтай байсан юм.
Аз болж яг миний өмсдөг пүүз шиг юм байна.

Орныхоо даавууг урж өвдөг болон тохой шагайн хэсэгтэй хамгаалалт хийж сайтар бэхлэв.

Энэ газраас л явж байвал ямар ч өвдөлтийг тэвчиж чадна.

Цонхны дэргэд очоод онгойлгох гэтэл нил ягаан өнгийн спорт машинаас Жокер буун дотогшоо орж ирж байгаа нь харагдав.

Түүнийг шууд миний өрөө рүү ирнэ гэдгийг би зөн совингоороо мэдэж байсан учир онгойж өгөхгүй байсан цонхоо айсандаа хажууд байсан жижигхэн тавиураар хагалаад шилнүүдийг нь ч сайн холдуулалгүй авирч байтал ард:

"Хонгор минь, аавыгаа шархлуулах хэрэггүй шүү! Сайн охин бай гэж хэлсэн байхаа! " гэх Жокерын ууртай хоолой сонсогдов.

Ro$e

🃏Жокерийн тоглоом🃏 (Editing)Место, где живут истории. Откройте их для себя