Бүх зүйл сайхан болно гэж бодох горьдлого минь тасарлаа.
Хоёр том биетэй залуу өөдөөс минь хараад зогсож байв.
Нөгөөгөөсөө арай өндөр нь: " Хатагтай та биднийг дагаад явна уу!"Би зугтах гэсэн ч тэр зам хааж зогсоод "Та эсэргүүцэл үзүүлээд ямар ч нэмэргүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна!"
Түүний хажууд байсан залуу шууд гарнаас минь бариад авлаа.
Түүний атгалт дэндүү чанга байсан тул бугуй минь өвдөж амандаа чимээгүйхэн ёолов.Би юу ч бодож амжаагүй байхад тэр хоёр намайг чирэн гэрээс гарлаа.
Хаврын хүйтэн салхи дэндүү хүйтэн байна.
Ямар нэг зүйл хэлэх гэсэн ч айсандаа ч юм уу эсвэл даарсандаа чичрээд хэл ам минь эвлэрч өгөхгүй байв. Гудмаар явж байсан хүмүүсээс хэн нь ч надад тусалсангүй. Тэд аль болох холуур өнгөрч, алхаа нь улам түргэснэ.
Намайг машинд суух үед өнөөх өндөр залуу хүзүү рүү минь тарьчихав.
Эхэндээ чинэрч өвдөж байсан боловч толгой эргээд нүд минь анилдаад эхлэв. Ингээд хэдхэн секундын дараа би ухаанаа бүрэн алдлаа.Гэнэт хангинасан бууны дуугаар би сэрлээ.
Цэвэрхэн гоёмсог өрөөний голд байх орон дээр би хэвтэж байв.Өндийн босоод хамгийн анх өөрийгөө диваажинд ирчихсэн байна гэсэн бодол төрлөө.
Хаалганы нугас чихран дуугарах чимээгээр энэ өчүүхэн бодлоосоо салан бодит ертөнцөд ирлээ.
"Аймшигтай юм! Энэ бүхний оронд үхсэн нь дээр байсан юм!"гэж өөртөө сонсогдохоор зөөлөн шивнэлээ
Ногоон өнгийн үс, хурц өнгийн хослол, хэний ч зүрхийг үхүүлж чадах аймшигтай инээмсэглэл тодруулсаар гэмт хэргийн ханхүү Жокер орж ирлээ.
Жокер: "Хонгор минь, чи намайг санасан уу?"
Тэрээр баруун гараа аман дээрээ тавин инээхэд гаран дээр байх инээж буй шивээстэй нь төгс хосолж улам л аймшигтай харагдана.Би хойшоо нэг алхан түүнээс холдохыг хичээн: "Чи надаас юу хүсээв?!"
Түүний инээд өрөөгөөр цуурайтан:"Ухаантай бай хүүхэлдэй минь! Чамд надад өгөх юу ч байхгүй!"
Тэр над руу улам ойртон ирж үсийг минь илснээ:"Би чиний сүнсийг авах болно!!"
Түүний үнэр үнэхээр төгс юм.
Тэр өөр зүйл хэлэлгүй шууд л хаалга руу зүглэв.
Өрөөнд би ганцаараа үлдлээ.
Эргэн тойрноо сайн ажвал энд тэндгүй камер байх ба намайг хэзээ ч ганцаараа үлдэхгүй гэдгийг минь сануулах шиг болов.
VOUS LISEZ
🃏Жокерийн тоглоом🃏 (Editing)
FanfictionИнээмсэглэ хонгор минь. Инээмсэглэл ямар ч өвчнийг анагаадаг. +18 Ro$e-н анхны бичвэр болно. Уг зохиолыг хуулбарлан, санаа авч.олон нийтийн сүлжээнд цацахыг хатуу хориглоно. Зохиолчийн эрхийг дээдэлсэн таньд баярлалаа