Харсан зүйлдээ итгэж ч чадахгүй байна! Нүдэн дээр минь хүн үхчихлээ?!
Гэнэт нэг хүн намайг түлхээд нөгөө өрөө лүү оруулчихлах.
"Ямар гээчийн новш нь болоод байнаа? Би юутай зууралдчихав аа? Бурхан минь энэ миний шийтгэл гэж үү? Гэхдээ би юу ч буруу хийгээгүй шдээ." Хэмээн өөрөө өөртэйгөө ярин зогсож байтал намайг түлхдэг залуу: "Ноён Жэй, энэ охин хаалганы гадна яриа чагнаж байсан, тэр бүхнийг харсан гэж бодож байна. Магадгүй тэр цагдаа байх" гэж хэлээд намайг хүчтэй түлхэхэд би газар уналаа. Харли над руу харан инээмсэглээд: "Тэр их хөөрхөн юм аа, гэхдээ жинхнээсээ цагдаа бол түүнд их л муу зүйл түүнд тохиолдоно доо" гэж хэлэхэд нь миний зүрх зогсох шахлаа.Маш муу зүйл тохиолдоно??
Айж бас сандарч байсан ч өөрийгөө зөвтгөх ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй гэж бодон: "Үгүй ээ! Б.Б.Би цагдаа биш, би зүгээр л..."
Намайг үгээ дуусгаагүй байтал Жокер эрүүнээс минь бариад өөрлүүгээ харуулан:"Зүгээр л юу гэж ?" хэмээн уурссан бас ёжилсон маягаар асуухад нь би юу ч хэлж чадахгүй "зүгээр л... зүгээр л..." гээд гацчихав.
Түүний энэ төрх үнэхээр айдас хүргэмээр ч үнэндээ тэр их дажгүй юм гээч. Тод ногоон үсний засалт, өөрт нь зохисон будалт болон шивээснүүд нь түүнийг гайхалтай харагдуулж байв.
Жокерийг хэн ч харсан айж сүрдмээрТэр надруу ширтсээр л байв. Би хэлэх үггүй дэмий л салгалж байлаа.
Жокер:"Бяцхан муужгай минь чамайг цагдаа гэж бодохгүй л байна. Би цагдаа нарыг үзэн яддаг болохоор хэдэн миллийн цаанаас ч үнэрлэж чадна"
Түүний инээд бүхий л биеийн минь шар үсийг босгож байлаа.
Би:"Б.Б.Би цагдаа биш" гэж зориггүйхэн хэллээ.Жокер:"Муужгайхан минь чи үнэхээр их хөөрхөн юм! Гэхдээ чамд үзэсгэлэнтэй инээмсэглэл дутаж байна!" тэр ийнхүү хэлээд хацарнаас минь базан:" Чиний инээмсэглэл үнэхээр үзэсгэлэнтэй байх. Надад харуулаач?!"
Тэр нүүр лүү минь ойртон хэлэв.
Яг одоо ийи нөхцөлд галзуу л биш бол яаж инээх юм? гэж дотроо бодон энэ бүхнийг зүүд байгаасаа гэж хүсч байна.
Харлигийн харц яг л гал шиг. Тэгсэн мөртлөө илүү бадмалхаас айсан юм шиг л.
Харли:"Пүддин? Бид одоо энэ бяцхан охиныг яах хэрэгтэй гэж бодож байна?"
Жокер:"Чи үргэлж бүх зүйлд хошуу дүрдэг чинь надад таалагддаггүй Харли! Тийм болохоор чи амаа татсан нь дээр муу завхай эм!"Жокер Харлид тийм ч сайн ханддагүй бололтой.
Жокер ширээн дээр байсан аягатай вискиг нүүр лүү минь цацчихлаа.
Би маш их гайхан түүн рүү хархад тэр:"Чи нойрмоглоод байгаа юм шиг харагдаад байна! Муужгайхан минь өөрийгөө танилцуулахгүй юм уу"Би:"Б.Би...Люси"
Жокер:"Бяцхан муужгайнд тохирсон хөөрхөн нэр байна. Хонгор минь чи сая юу харсанаа хүн болгонд ярих уу?"
Би:"Ү.Ү.Үгүй ээ. Б.би юу ч х.хараагүй"
Жокер:"Сайн охин"
Жокер надруу цоолох мэт ширтэж байснаа Харли руу харан: "Гэртээ харь Харли. Одоохондоо чиний хэрэг байхгүй"
Харли:"Гэхдээ..."
Жокер түүнд үгээ гүйцээх боломж өгсөнгүй.
Шууд л Харлигийн хацар луу тас хийтэл алгадаж орхив.
Түүний өмнөөс хацар өвдөж байна.
Харли хариу юу ч хийсэнгүй босч ирээд инээмсэглэв.Тэгснээ:"Би очоод хүлээж байя"
Харли гарч явсны дараа өрөөнд хэсэг нам гүм бүрхэв.
Жокер:"Чи хэдэн настай вэ хонгор минь?"
Толгой минь хоосон оргиод чимээгүй л сууна
Жокер:"Чи дуугарах уу эсвэл би хэлийг чинь таслах хэрэгтэй юу?"
Би:"А.А.А.Арван долоо"
Жокер:"Хонгор минь чи сэрэхдээ намайг битгий мартаарай!"
Би:"Юу?"
Гэнэт толгой өвдөөд нүд харанхуйлаад ирлээ
Нүдээ анихаас өмнө сонссон хамгийн сүүлийн зүйл бол:"Би чамайг авах болно"
Засагдсан
Ro$e
STAI LEGGENDO
🃏Жокерийн тоглоом🃏 (Editing)
FanfictionИнээмсэглэ хонгор минь. Инээмсэглэл ямар ч өвчнийг анагаадаг. +18 Ro$e-н анхны бичвэр болно. Уг зохиолыг хуулбарлан, санаа авч.олон нийтийн сүлжээнд цацахыг хатуу хориглоно. Зохиолчийн эрхийг дээдэлсэн таньд баярлалаа