Fourth Joke

3.7K 239 6
                                    

Болсон явдууд бүгд зүүд байсан гэж үү?
Орондоо өөрийнхөө хөнжилтэй унтаж байгааг бодоход тийм бололтой?
Үүнд сэтгэл минь тайвширч орноосоо өндийх гэтэл бэлхүүснээс доош хэсэг минь аймшигтай өвдөж хөдөлж ч чадахгүй байв.

Би: "Хараал идэг энэ бүгд бодит юм байна!!" Гэж өөртөө хэлээд арай гэж өндийв. Энэ үнэхээр бодит бол би яагаад амьд байдаг билээ? Тэр үед би яалтчгүй үхэх шиг болсон!?
Цагаа харав хараал идэг аль хэдийн 15 цаг болчиж ажил тарж байгаа даа!
Орныхоо дэргэд байх хуучин цагаан гэрийн утсаа шүүрч аван Лаура луу залгав.

Нэлээд дуудуулсны дараа тэр эцэст нь утсаа авлаа.

Лаура: "Байна уу? Люси чи хаана байнаа? Захирал чамайг ажлаас халчихсан! Яагаад утсаа авахгүй байсан юм бэ? Санаа минь маш их зовсон, өчигдөр чи хааччихваа? гэрт чинь очиход чи байгаагүй, би бүр цагдаа дуудсан гээд боддоо..." Тэр энэ мэтчилэн маш олон зүйл дарааллуулан ярьж эхлэв.

Надад одоо энэ ажил тийм ч чухал санагдахгүй байна! Би илүү тлм нүхэнд уначихаад байхад энэ тийм чухал гэж үү?

Өчигдөр...Тиймээ өчигдөр! Энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна.
Болдогсон бол тархиа гаргаж ирээд угаагаад тавихсан.
Гэхдээ яаж ч бодсон энэ бүхэн бодит биш юм шиг л.

Яг юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байна! Нүднээс минь нулимс өөрийн эрхгүй урсан Лаурагийн яриаг таслан: "Лаура! Би үхмээр байна!! Зүгээр л энэ бүхэнд бууж өгөөд үхмээр байна. Би яах ёстой вэ?!! Хэрвээ би үхвэл энэ хар дарсан зүүд дуусах болов уу!?"

Лаура санаа алдан: "Юу яриад байгаа юм бэ?! Үхлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй тэнэг минт!! Би одоо очлоо, юу ч битгий хийгээрэй!! Зүгээр л намайг хүлээж бай!..."
Би утсаа таслав.
Өөрийгөө тайвшруулахыг хичээж нойлын өрөөндөө орж шүршүүрт орохоор бослоо. Хэдий бие минь өвдөж байсан ч ядаж л усанд орвол дээрдэх байх гэсэн бодол сэтгэлийг минь багахан зэрэг тайвшруулна. Хувцасаа тайлан толинд хархад бие минь тэр чигээрээ хөхөрсөн байгааг олж харлаа. Люси! Чи үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна!
Энэ дүр зураглалыг хараад ахиад л уйлж эхлэв.
"Би уйлахаас өөр юу ч хийж чадахгүй! Магадгүй энэ ертөнц намайг үнэхээр их үзэн яддаг байх"


Хаалга тогших чимээнээр би ухаан оров. Хамаг хурдаараа шүршүүрээс гаран халаадаа нөмрөн Лаураг ирж байна гэж бодон бушуухан шиг хаалгаа онгойлгов...

Гэхдээ миний бодож байсан хүн минь биш байв.

Би:"Х.Х.Хэн бэ?!"
??:"Ноён Жэй намайг явууллаа"







Ro$e
Сайн сэтгэгдлээ бичээрэй💖💞🌹

🃏Жокерийн тоглоом🃏 (Editing)Où les histoires vivent. Découvrez maintenant