1•Далайн гүн дэх нууц

1.6K 89 1
                                    

Шөнийн одод тэнгэрийг чимжээ. Яг л ид шид шиг. Хэрвээ та анзаарсан бол одод ямар нэгэн дүрс гаргадаг юм. Баруун талд буганы дүрсэн од байх бөгөөд түүний яг хажууд согоон дүрстэй од байх ажээ. Харин яг нэгэн тод од лусын дагина хэлбэртэй болсон байх бөгөөд энэ одны чанх дор нь лусын хүмүүсийн ертөнц оршдог билээ. Энэхүү лусын хүмүүсийн ертөнцийг хаан нь удирдаж эвтэй найртай амьдардаг юм. Удалгүй лусын хүмүүсийн ертөнцөд томоос том баяр болно. Хогвартсаас нэгэн лусын дагиныг сурагч болгох захиа ирэх бөгөөд тэр сурагч л ганцаараа ид шидийн эрдэмд уран төгсөөр суралцах боломжтой болох юм. Энэхүү баяр 10 жил тутамд л нэг удаа болдог. 15-17 настай лусын дагинуудаас нэгийг нь санамсаргүй байдлаар сонгож авч явдаг бол үлдсэн нь лусын ертөнцдөө үүрд гацдаг юм.
*******************************
Ёслолын арга хэмжээ удахгүй эхлэх билээ. 15-17 насны лусын хүүхдүүд бүгд эгнэлдэн зогсох агаад тус бүрт нь маш гоёмсог нөмрөг нөмрүүлсэн байв. Лусын хаан хүрч ирэн бүх лусын хүүхдүүдийг харлаа. Түүний алтан титэмийн очир эрдэнүүд гялтагнан, буурал үс нь илүү цайжээ. Хэдийгээр лусын хүмүүс үүрд насладаг ч 200 нас гараад ирэхээр хөгширдөг. Тиймдээ ч лусын хүмүүс энэхүү үүрдийн амьдралыг хараал гэж бодон хэрэв ид шидтэн болвол хэзээ нэг өдөр төгсгөл нь заавал ирэх учраас л Хогвартсад сурахыг хүсдэг юм. Хэрэв та үүрдийн амьдралаас зугтаадаг хүнд итгэхгүй ч эдгээр хүмүүс бол лусын хүмүүс билээ. Тэд л энэхүү амьдралаас салахыг хүсдэг юм. Харин тэр сонгогдсон нэгэний хувьд үхэлтэй нүүр тулахад хэдий баяртай байгаа ч газар ертөнцөд юу болж байгааг хэн нь мэдээгүй юм. Хар шидтэн Геллерт Гринделвалдын мааглуудын эсрэг дайралт хэрээс хэтэрч одоо мөнх наст бүхий л амьтдын хүчийг өөртөө шингээн бүх шидтэний ертөнцийг эзэгнэхийг хүснэ. Түүний шуналд хязгаар үгүй. Цус сорогчид, хүн чонууд, шидэт амьтад, үзэсгэлэнт вейла бүгд түүний хохирогч болсон. Ганц л үлдсэн төрөл бол Лусын Хүмүүс юм. Лусын хүн бүрт өөрийн гэсэн чадвар бий. Тэд цаг агаарыг удирдаж, юмсыг хөдөлгөн, маш хурдтайгаар явж, гараараа ид шидийг бий болгодог. Нэг л лусын дагины хүч мянган шидтэнийхтэй тэнцүү гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэрэв харын хүчний эзэн хаан Гринделвалд мэдвэл, тэр тэдний хүчийг сүйрвэл энэхүү ертөнцийн төгсгөл ирнэ. Тийм ч болохоор Хогвартс руу сонгогдсон нэгний хувьд аюул, үхэл, тамлалт, өршөөнгүй сэтгэл л хүлээж байгаа...
*****
Лусын хаан хоолойгоо засан өөрийнхөө шидэт таягийг нэг тогшив. Харин таягнаас мөнгөн үсэгнүүд цувран гарсаар нэгэн нэрийг бүтээлээ.
АМЕЛИА

УВДИСТ ЛУСЫН ДАГИНАOù les histoires vivent. Découvrez maintenant