5•Ид шидийн ХОГВАРТС

670 61 0
                                    

Хоол дөнгөж гарч ирэхэд бүх хүүхдүүд урт ширээнээс амтат хоолнуудыг авцгаана. Би далайн гаралтай хоол идэх гэснээ болиод тахианы махнаас авав. Одоо тэгэхээр яаж идэх билээ. Би одоо ч гэсэн лусын ертөнцийн төсөөллөөсөө гараагүй байна. Жижиг сам хорхойг бол идчихэж дөнгөнө. Ширээн дээгүүр гэнэт мөнгөн юм явахаар хартал нисдэг нэвт харагддаг тунгалаг хүн байлаа. Хөөх энэ бол миний харсан анхны шидэт биет байсан юм. Алисиа цэнхэр салефитекээр амаа арчаад "Сайн уу? Хелена" гэж хашгирлаа. Мөнгөлөг биет эргэж хараад "Өө сайн чи сайн уу?" гэв. Алисиа "Өө би сайн сайн" гээд үргэлжлүүлж хоолоо идэв. Би таазнаас өлгөөтэй лаануудыг ажиглаад үүнийг унтраавал их танхим гэрэлгүй болох байхдаа гэж бодлоо. Бусад хүүхдүүд бүгд л зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн тухай ярилцаж байхад би лаануудын тухай бодоод л мөн таарчдээ. Хиймэл дурсамжинд минь ч гэсэн надад найз байхгүй байсан. Ганц найз гэж хэлж болохоор хүн нь Алисиа. Ер нь найзтай байж яах юм. Өөрөө өөртөө л болж байвал надад болно гэсэн бодол толгойд зэрвэсхэн орж ирсэн ч би өөрийгөө хянаж чадав. Цайллага дундаа орох үед би хэт их уйдсанаасаа болж сэмхэн их танхимаас гарч хиймэл дурсамжаа ашиглан Равенклавын тэнхим рүү гээ явлаа. Одон оронгын кабинетийн хажуудах эргэдэг шатаар гарч Ровена Равенклавын хөшөөний урд ирэв.
"Галт шувуу, гал хоёрын аль нь анхдагч вэ?" гэх нялуун хүйтэн хоолой хөшөөнөөс гарахад би яаж хариулахаа мэдсэнгүй.
"Миний бодлоор тэр хоёр зэрэг үүссэн байх"

"Яагаад?"

"Гал хэрвээ эхэлж үүссэн байвал шувуу гал дундуур орж галт шувуу болсон байж болно. Харин галт шувуу эхэлж үүсвэл нисэж байх замдаа гал гаргаад үлдээсэн байж болох юм"

"Заза ор, ор"

Равенклавын хөшөө хажуу тийшээ болж би харанхуй хонгилоор явлаа. Харин хонгилын эцэст би хамгийн гайхалтай өрөөг харсан юм. Хойморт нь маш том номын сан байх агаад түүний өмнө эгнүүлж тавьсан 3 цэнхэр, бор өнгийн ширээ байв. Цэнхэр өнгийн хивс тавьсан, таазанд нь шөнийн одод харагдах энэхүү өрөө лав миний харсан хамгийн нууцлаг өрөө биз. Омын сан дахь бүх номыг унших хүсэл надад төрж байлаа. Би 5 дахь давхарт гараад эгнүүлж тавьсан хоёр давхар орны дээр нь гарав. Энэ бол миний ор, гайхаотай биш гэжүү зөөлөн дулаахан. Хүсвэл хажуу талаас нь ширээ гаргаж болно. Нэг үгээр орондоо хичээл хийж болно гэсэн үг юм. Гайхалтай байгаа биздээ.
Би цүнхээ уудлан ном дэвтэрнүүдээ гаргав.
Ид шидийн түүх, Ид шидийн хамгаалах онол, Шидэт уусмал бэлтгэх зэрэг номнууд хамгийн эхэнд харагдав. Ард нь бараг 100-аад ширхэг муутуу цаас, 2,3-н бэх, өдөн үзэг үзэгдэнэ. Харин хамгийн арын цахилгаанд 2 ширхэг хар жанч, 1 ширхэг өвлийн зузаан мөнгөн товчтой хар жанч, нэг багц болор сав, дуран зэрэг юмсууд байлаа. Хамгийн доор нь лусын хааны Хогвартсад очоод задлаарай гэсэн юм байв. Миний сонирхол хөдөлж тэрний цаасыг нь уран задлатал нэг ном гарч ирлээ. Нэр нь эртний лусын хэлээр бичигдсэн байв.
Кунаши Стомк гэж би аяархан гарчгийг нь уншлаа. Лусын Ертөнц гэсэн утгатай юм байна. Хаан энэ номыг надад өгдөг нь яаж байгаа юм бол? Магадгүй энд маш шаардлагатай зүйлс байгаа юм болов уу? Номны доор нэгэн мөнгөн зүйл гялалзав. Би түүнийг хартал хүзүүний зүүлт байлаа. Гурвалжин дотор дугуй бас эгц шулуун татсан энэ зүүлт яг л нүд шиг харагдав. Дээр нь угалзлуулан бичсэн байв. Хэмжээлшгүй эрх мэдэлт үхлийн шүтээн... Хөөх лусын хааны өгсөн юмнууд үнэхээрийн дахин давтагдашгүй эдүүд байна даа гэж бодсон ч үүнийг яаж ашиглахыг мэдсэнгүй. Цүнхнийхээ гүнд лавхан номыг хийгээд зүүлтийг дэрэн доороо тавив. Нойр их хүрсэн болохоор би ороо засан унтаж эхлэлээ.
*******************************************************
Маргааш нь би бостол Алисиа доор унтаж байлаа. Цаг руу хяламхан харвал аль хэдийн 8 цаг болсон байв. Би хар жанчаа өмсөн цүнхээ үүрээд цаг эрт болохоор сргуулийг судлахаар шийдлээ. Хамгийн эхлээд Равенклавынхаа нийтийн өрөөг харав. Маш гоё зөөлөн тухтай сандал, өндөр ширээ яг л хичээлээ хийх тохиромжтой газар шиг санагдлаа. Би номын сан руу хараад ямар нэгэн ном хайж эхлэнэ. Гэхдээ ямар ном гэдгийг өөрөө ч мэдсэнгүй. Ид шидийн урлаг, Үхэлтэй нүүр тулгарсн минь, Хогвартсын түүх зэрэг номнуудыг гүйлгэж хараад Ид шидэд суралцах нь гэсэн номыг олов. Зүгээр л тэр номыг аваад ид шидээ сайжруулах арга ч юмуу гэж бодоод цүнхэндээ хийчихэв. Дараа нь нийтийн өрөөнөөсөө гараад цонхоор эргэн тойрноо ажиглалаа. Хориотой ойн гүн ногоон өнгийн моднууд ногоороход сэвшээ салхи үлээнэ. Хогвартсын бүх л газар эндээс ил тод харагдах ажээ. Нар дөнгөж мандаж байгаль яг л амь орсон юм шиг харагдана. Намрын улирал гэхийг сануулсан ганц л зүйл нь шарлан харагдах ногоон зүлэг байлаа. Хэрэв уншигч та миний оронд энэ байгалийг харсан бол бишрэх байсан байхдаа. Цаг 30 минут өнгөрснийг хараад их танхим руу явлаа. Замд 4-р дамжааны Гриффиндорын хэдэн охидууд байснаас өөр хүн тааралдсангүй. Их танхим руу ороход өчигдрийн гоёл чимэглэл алга болсон байв. Харин одод харагдаж байсан таазанд бүрхэг тэнгэр үзэгдэнэ. Лаанууд бүгд унтарсан байлаа. Их танхимд цөөхөн хэдэн хүүхэд байв. Би Равенклавын урт ширээнд очин хулууны шүүснээс аягалан, жимс идлээ. Аажим аажмаар сурагчид орж ирсээр нэг л мэдэхэд их танхимд дуу шуугиан дэгдэв. Проффессор Финеас Найжеллус Блэк сурагчдад хичээлийн хуваарь тарааж явна.

УВДИСТ ЛУСЫН ДАГИНАTempat cerita menjadi hidup. Temukan sekarang