4•Их танхим

747 77 8
                                    

Галт тэргийн хангинах дуутай зэрэгцэн хүүхдүүдийн дуу шуугиан ч намсав. Алисиа цүнхээ үүрэн гадагшаа гартал би араас нь дагаж гарав. Шидтэний ертөнц...миний бодсоноос ч илүү аймшигтай бололтой. Одооноос хуурамч дурсамжуудаа санахдаа хурдан байх хэрэгтэй болждээ гэсэн бодол толгойд минь эргэлдсэн ч би өөрийгөө хянав. Лусын дагина.. Хэн ч үүнийг минь мэдэх ёсгүй, мэдэх ч хэрэггүй.
Алисиа урд гаран явснаа гэнэт эргэж хараад "Ингэхэд танай авга ах чинь. Тэр дайнаас эргээд ирчихсэн юм уу?" гэж хэллээ. Би гайхширан өөрийн мэдэлгүй "юун дайн" гэж хэлэх гэж байснаа болин энэ жил Дэлхийн 1-р дайн дууссаныг санав.
"Аан дайн дууссан болохоор тэр хүрээд ирчихсэн юмаа" гэж хэлэхэд Алисиа толгойгоо дохив. Бид нар сурагчдыг даган явж байсан ч урд хэн зааварлаад байгааг харж чадсангүй. Угаасаа хав харанхуй байсан юм. Чулуунд бүдэрч унахгүйг хичээн явж байсан болохоор тэнд хэн байгаа нь надад ямар ч хамаагүй байлаа. Удалгүй бид сүйх тэргээр явахаар болж Алисиа бид хоёр модон сүйх тэргэнд суухад ардаас "Хүлээгээрэй" гэж хашхирахтай зэрэгцэн дунд зэргийг өндөртэй, шар өнгийн эмблем зүүсэн, цэвэрхэн царайтай хүү завин дээр гарч ирэв. "Уучлаарай, сүйх олдохгүй юм шиг байна. Сууж болно биздээ" гэхэд нь би "Тэг, тэг" гэж найрсагаар хариулахыг хичээлээ. Тэр над руу гараа сунган "Танилцая намайг Аандатрикс Девиолкэвер гэдэг. Зүгээр Аанда гэж болно" хэмээв. Би өөдөөс нь "Амелиа" гэлээ. Харин Аанда хэсэг бодлогоширч байснаа "Овог чинь юу юм бэ?" гэв. Би сандран өөрийнхөө ямар нэгэн овоггүй гэдгээ саналаа. Дараа нь "Аан миний овог уу?" гэж ээрэхэд сүйх тэргийн хаалгыг хааж байсан Алисиа "Түүний овог нь Нептуниум. Латинаар Далай гэсэн үг л дээ." гэв. Би сандрахаа больтол Аанда над руу жигтэй харснаа цонх руу харж эргэн тойрноо ажиглана. Өөд өөдөөсөө харсан хоёр сандалтай бор өнгийн энэ сүйх тэргийг хэн хөтөлж явж байгааг би ойлгосонгүй. Бодвол морь л бололтой. Хар өнгийн туранхай яс нь ил гарсан сарьсан багваахай шиг далавчтай. Ер нь санах гэж хичээе. Түрүү жил бид нар яаж ирсэн билээ. Санаарай санаарай. Аа бас сүйх тэргээр ирсэн. Тэгэхээр энэ морьны талаар хиймэл дурсамж байна уу? Сана сана сана. Толгойд юу ч орж ирсэнгүй. Би Алисиа руу харан "Энэ морьд энэ жилээс сүйхийг хөллөдөг болсон юм болов уу" гэхэд Алисиа "Юун морьд" гэж гайхан асуув.

"Яагаавдээ энэ сүйхийг хөллөж байгаа хар морьд"

"Юу ч харагдахгүй байна шдээ. Сүйх өөрөө явдаг шдээ. Чи мартчихсан юмуу"

"Гэхдээ" гээд хэлэх гэж байсан юмаа залгиад магадгүй энэ морьдыг лусын дагинууд хардаг бол Алисиа миний лусын дагина гэдгийг мэднэ шүү дээ гэж бодов.
Зам ч дуусаж бид нар сүйхээс буун хүүхдүүдийг даган өндөр хар хашаагаар орсноо сүрлэг сайхан харшийн өмнө ирлээ. Гайхалтай, тэр үед миний нүд орой дээрээ гарч гайхширч байсныг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ энэ үнэхээр гайхамшигтай байсан юм. Зүгээр үгээр яаж дүрслэхээ ч мэдэхгүй юм. Алисиа харин над руу харснаа "Хогвартсад анх удаа ирж байгаа юм шиг л байх юм" гэв. Мэдээж шүү дээ. Би чиний хувьд Хогвартсад 5 дахь удаагаа ирж байгаа бол өөрийнхөө хувьд Хогвартсад анхны удаагаа ирж байна. Бид явсаар шилтгээний хаалгаар оров. Энэ үеэс л миний амьдрал өөрчлөгдсөн юм.
Бид нар дахиад гоёмсог шилтгээнээр явсаар урд байх томоос том өнгөлөг танхимд ирэв. Алисиа намайг хөтөлсөөр бид хоёр танхимийн 3 дахь цэнхэр өнгөөр чимэглэсэн ширээнд суулаа. Бидний ардаас Анди бас маш олон сурагчид ирж суусан нь манай Равенклав тэнхимийнхэн байв. Бидний хажууд Бартемиус, Алианка, Анна, Лусифер нар суусан байлаа. Би Алисиа руу харснаа "Лусифер танай дүү биш билүү" гэхэд тэр "Бид хоёр зун хэн нь хамгийн их инээх вэ тэмцээнээс болж ерөөсөө ярилцахгүй байгаа" гэв. Би ч дахиад асуух хэрэггүй байх гэж бодоод Равенклавуудынхаа гишүүдийг ажиглана. Би тэднийг өмнө нь нэг ч удаа хараагүй ч аль хэдийн тэд нартай 5 жил хамт сурсан байлаа. Үнэхээр гайхалтай. Их танхимд сурагчид суусаар нэг л мэдэхэд дүүрчихэв. Дараа нь урд байсан уртаас урт ширээн дээр багш нар ирж сууна. Голын алтан галт шувуун сандал дээр урт хар үстэй, хав хар нүдтэй номин ногоон жанч өмссөн настай шидтэн сууж байлаа. Харин түүний хажууд маш олон шидтэнгүүд суусан байх агаад би тэднийг профессорууд гэж дорхноо ойлгосон юм. Олон жижигхэн хүүхдүүд айсаар их танхимын хаалгаар орж ирэхэд настай шидтэн босож нэгэн хуучин бүрх малгай гарган хүүхдүүдийг жагсааж зогсоов. Тэгээд хүнгэнэсэн хоолойгоороо "Хогвартсад дахин ирсэнд тань талархая сурагчдаа. Жил болгон уламжлан зхиогддог хуваарьлах ёслол эхлэж байгааг дуулгахад таатай байна" гэхэд их танхим алга ташилт нижигнэв. Дараа нь малгайг өөрийнхөө дэргэдэх сандал дээр тавихад ам нээгдэн дуу дуулж эхэллээ.

УВДИСТ ЛУСЫН ДАГИНАOù les histoires vivent. Découvrez maintenant