9•Тулаан

383 46 0
                                    

Андигийн алга бололт Хогвартс даяараа тархсанаас хойш түүнийг 3 хоног хайсан ч олоогүй юм. Энэ бүхний эцэст амьгүй болсон байх гэж захирал таамаглан Равенклав гэдэг тэнхимийн аймшигт өдрүүд эхлэсэн билээ...

Хүний амьдралд юу ч тохиолдсон эцсээ хүртэл тэмц.
                         ~~ThunderWorthy

"Анди үхсэн гэж үү?" хэмээн түүний найз охин Юүки уйлсаар л... Би ч анхандаа түүнийг аргадах гэж хичээсэн ч түүнийг сэтгэлийн хаттай байх ёстой гэж бодон аргадахаа больсон юм. Нүдний хэлбэртэй лусын хааны өгсөн зүүлт харин энэ гурван хоногт маш хурцаар гэрэлтэв. Шөнө унтахад хүртэл гэрэлтсэн болохоор би дэрэн доороо хийж унтдаг боллоо. Өнөөдөр харин бүх зүйл орвонгоороо эргэнэ гэж хэн ч таамаглаагүй билээ.
Өглөө босон профессоруудын хараан доор нүүр гараа угаан зочны өрөөндөө бүгд шахцалдан өглөөний цайг уулаа. Хогвартс миний анхны төсөөлсөн шиг гайхалтай байсан ч одоо би шууд л ус руугаа ороход бэлэн байна. Хамгийн хачирхалтай нь усанд гараа хүргэв үү гүй юу миний гар номин ногоон өнгөтэй болж нүүрээ угаахаар улам л толийж хөл минь хааяа мэдээгүй болох шахдаг боллоо. Энэ бүхэн гэнэтийн цочрооноос болж байгаа байх гэж би өөртөө онол дэвшүүлсэн юм. Цайгаа ууж дууссаны дараа номын сангаасаа ном аван зочны өрөөндөө уншлаа. Энэ ном нь Хогвартсын үүсгэн байгуулагчдын тухай өгүүлдэг юм. Годрик Гриффиндорын бага насанд тохиолдож байсан хачирхалтай зүйлс хийгээд Ровена Равенклавын ид шидийн зүүднүүд Хелга Хапплпаффын амьд ахуйдаа ягштал мөрддөг байсан дүрмүүд Салазар Слитериний өдрийн тэмдэглэлийн хуудас бүрийн тухай бичигдсэн энэ ном миний ид шидийн ертөнцийг улам л тэлүүлж байдаг юм. Хэрэгтэй хэдэн шившлэгнүүд ч эндээс сурч авсан билээ. Геллерт Гриндельвалд хүрч ирээд дайрвал би энэ шившлэгнүүүдээс хэрэглэж болох л байх. Гэнэт хөшөө онгойх сонсогдож урт хар сахал, хар үстэй өндөр хүн орж ирсэн нь Хогвартсын захирал Финеас Найжеллус Блэк байв. Би босон түүнтэй мэндэлтэл дээд давхраас ч сурагчид бууж ирэн бүгд дахиад агаарыг бөгчим болгон зочны өрөөндөө шахцалдав. Захирал сурсан зангаараа хоолойгоо засан хөмсгөө зангидан энэ л мөчид амаа нээн гунигт үгсүүдээ урсгасан юм.

"Тэгэхээр сурагчдаа. Равенклав тэнхимийн эрхлэгч болох Тед Фортемиусыг албан тушаалаас нь буулгаж байна. (бүх сурагчид гайхан давхийнэ) Учир нь Анди ДэйСтарын үхэлтэй холбоотой бөгөөд Геллерт Гриндельвалдын дайралтаас хойшхи анхны сурагчийн үхэл Равенклав тэнхимээс гарсан болохоор удирдлагын зөвлөлүүд хэлэлцэн ийм шийдвэр гаргалаа. Оронд нь Равенклавын эрхлэгчээр Адонис Рэддийг тавьж байгаа бөгөөд түүнийг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн Андигийн биеийг олох эрлийн ажиллагааг Хориотой ойгоор хийж байгаа бөгөөд Равенклавын эрхлэгч асан Тед Фортемиусыг ноён ДэйСтарын үхэлд сэжиглэн Европын ид шидийг хариуцах байгууллага шалгаж байгаа билээ"

УВДИСТ ЛУСЫН ДАГИНАDonde viven las historias. Descúbrelo ahora