6•Ном

412 54 0
                                    

Флеамонт "Баярлалаа" гэж хэлэв. Бид хоёрын уусмал ийнхүү дуусахад профессор Виридиан "Лонгботтом, Уизли хоёр арай дэлбэрээгүй байна уу?" гэхэд анги тэр чигээрээ инээлдлээ. Флеамонт хоёр хуруу шилэнд уусмалаа хийв. Би тогоогоо шившлэгээр цэвэрлээд Флеамонт профессорт уусмалаа үзүүлж байв. "Поттерын уусмал мэдээж хамгийн гайхалтай нь. Поттер, Нептуниум О авлаа" гэж профессор Виридиан хэлэхэд Флеамонт "О гэдэг нь онц гэсэн үг" гэж надад тайлбарлалаа. Завсарлахад дор хаяж 30 минут дутуу байсан болохоор бид хоёр арын ширээнд чимээгүй суув.

"Флеамонт? Чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?"

"Ммм. Би мэдээж уусгагч болохыг хүсдэг. Уусгагчын мэргэжил маш эрэлттэй байдаг юм"

"Би магадгүй Далай судлагч болж болох юм"

"Чи далайд их дуртай байх нь ээ"

"Чи уусмалд дуртай шиг л дуртай"

Поттер аяархан инээгээд "Дараагийн хичээл дээр бас хамт сууцгаая" гэлээ. Би хариуд нь "ммхн" гэж шивнэв. Тэр зүгээр л гайхалтай хүү. Хэдийгээр ухаантай юм шиг харагддаггүй ч маш үзэсгэлэнтэй нүдтэй. Бас өндөр. Би чинь юу бодож байнаа. Лусын дагина хүнтэй гэрлэх хориотой гэдэг хуулийг багаасаа эхэлж улиг болтлоо сонссоноо мартаж орхио юу. Флеамонт хичээлийн хуваариа гарган дараагийн хичээлийг харлаа. "Одоо мэргэ төлөг орох юм байна. Амелиа чи мэргэ төлгийг сонгосон уу? Тооны ухааныг сонгосон уу?" хэмээн Флеамонт хэлэхэд би "Мэргэ төлөг" гэж хурдан хариулав. Флеамонт "Хоёулаа хамт суух нь" гэхэд би бараг л баярласандаа алгаа таших шахлаа. Гэхдээ санах хэрэгтэй. Тэр бол газрын хүн. Хэдийгээр би одоо газрын хүн болсон ч лусын дагина хэвээрээ...
Мэргэ төлгийн хичээлийн дараа Хар урлагаас хамгаалах орох байсан ч профессор хилэнцэнд хатгуулж нэг хэсэгтээ хичээл орохгүй гэж Гриффиндорынхрн хэлсэн болохоор би даалгавруудыг хийхээр Равенклавын нийтийн өрөө рүү гээ явлаа. Ардаас Флеамонт "Амелиа" гэж гурван удаа дуудсаны эцэст би эргэж харав.

"Яасан Флеамонт?"

"Өнөөдөр бид хэд Слитериний зочны өрөөнд орж хэдэн зүйл бусниулах хэрэгтэй байна. Чи хамтрах уу?"

"Үгүй ээ. Баярлалаа"

"Ммм. Тэгвэл бид нар 9-өөс өмнө сургуулийн баруун жигүүрт байж байх болно шүү"

"Заза. Гэхдээ би бараг очиж чадахгүй байхаа"

"Ммм. Тэгвэл сайхан амраарай"

"Сайхан амраарай?"

Би Равенклавын нийтийн өрөө рүүгээ очиход 2 л сурагч даалгавраа хийж байлаа. Би хамгийн булангийн ширээн дээр суугаад ном дэвтрээ гарган даалгавраа хийж эхлэв...
Тэгэхээр одоо хамгийн сүүлийн даалгавар Мэргэ төлгийн хичээл. Өөрийгөө ямар зүүд зүүдлэхийг тааж бичихийг оролдоод маргааш нь ямар зүүд зүүдэлснээ бичин ялгаарай гэсэн билүү. Би ямар зүүд зүүдлэхээ яаж мэдэх юм бэ? Тэрний оронд лусын хааны өгсөн номыг уншсан нь дээр биз. Нээрээ. Лусын хааны өгсөн ном? Хаана байгаа билээ. Би цүнхээ уудлан хамгийн доороос нь лусын хааны өгсөн номыг гаргаж ирэв. Тэгээд эхний хуудсыг эргүүлэн уншиж эхлэлээ.

МЭРГЭЛЭХ ЧАДВАР
ЛУСЫН ХҮМҮҮС ТУС БҮРД МЭРГЭЛЭХ ЧАДВАР УЛАМЖЛАГДДАГ БИЛЭЭ. ЭНЭ НЬ ИРЭЭДҮЙГ УРЬДЧИЛАН ХАРАХ ЭСВЭЛ ЯМАР НЭГ ЗҮЙЛИЙГ МЭДРЭХИЙГ ХЭЛЭХ ЮМ. НҮДЭЭ АНИАД ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛЛИЙНХӨӨ ЕРТӨНЦӨД БАЙГАА ГЭЖ БОД. ЧИ ЭНДЭЭС МАРГААШ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ХАРЖ БОЛНО.

Гайхалтай, тэгвэл би тэр балай зүүдийг нь тааж болох юм байна. Нүдээ анилаа. Маргааш юу болохыг төсөөлье. Ямар нэгэн байдлаар толгой минь эргэж яг л кино кадр шиг бүхий л зүйлс нүдэнд харагдаж эхлэв.

Би сургуулийн коридороор явж байна. Эргэн тойронд бусад тэнхимийн хүүхдүүд. Тэгээд их танхим руу орлоо. Захирал босоод бид нарт ямар нэгэн зүйлийг хэлнэ. Зарим хүүхдүүд маш их гайхаж байна. Гэнэт цонх хагараад...

Юу вэ? Би маргааш болох цонхны сүйрлийг харлаа гэжүү? Хаха инээдтэй юм. Тэгвэл 7 хоногийн дараа юу болохыг харах гэж оролдьё л доо.

Алисиа хажууд суугаад айсан байдалтай байна. Харин би босоод хаа нэг тийшээ гүйж эхлэлээ. Хар хурдаараа гүйгээд л байв. Гэнэт урд минь Флеамонт гарч ирээд тэгээд тэрний хоёр найзууд. Би гүйсээр байгаад их танхимд ортол маш олон шидтэнүүд цугласан байлаа. Долоодугаар дамжааныхан ч гэсэн тэнд байв. Тэгтэл газар хөдлөв.

Бас л юу вэ? Би долоо хоногийн дараа болох газар хөдлөлтийг харсан гэж үү? Аан эсвэл зүгээр л миний ургуулан бодох чадвар л байх. Цаг хэд болж байна. Оройны найман цаг. Флеамонт юу гэж хэллээ? Есөөс өмнө баруун жигүүрт байх болно. Ер нь яагаад Хогвартстай танилцангаа жоохон хөгжилдөж болохгүй гэж....

УВДИСТ ЛУСЫН ДАГИНАحيث تعيش القصص. اكتشف الآن