"Танд ямар ч шуудан ирээгүй байна"
"Танд ямар ч дуудлага ирээгүй байна"
//>>.....Сэүнээ... яагаад утсаа авахгүй байгаа юм? ямар нэгэн юм болоо юу? "илгээх"
//>>Мессэжэнд яагаад хариу бичихгүй байгаа юм? өвдчихсөн юм уу? "илгээх"
//>>Гуйя... би ямар нэгэн зүйл буруу хийсэн юм уу? тийм бол намайг үнэхээр их уучлаарай. хоёулаа уулзаж болох уу? студи дэх ажлаа дуусгаад гэр лүү чинь би яваад очъё.
"У Сэүн шинэ зураг нийтэллээ."
-Сиёоноо юу хийгээд байгаам? аххх.... ахиад л өнөөх рүүгээ юм бичиж байна уу?
-....тиймээ... тэр шинэ зураг оруулж... хөөрхөн байгаа биз...
-Чамайг тоохгүй байгаа хүний араас яах гэж ингэж их гүйдэг юм бэ дээ? Чиний араас ямар их залуу гүйдгийг чи мэднэ биздээ? Тийм байж наад биеэ тоосон юмаа орхиоч!
-Уучлаарай....гэхдээ....тэр миний хувьд их чухал.... яагаад ч юм түүнгүйгээр би яг л тал юм шиг
-Эээххх!!! энэ тэнэгийн байж байгааг хараачээ!!! Кай! Манай найз дурлалдаа шатаж байх шиг байна!
-Эрия!! Чимээгүй бай л даа... Ичмээр юм...
-Зааза.... Нээрээ чи нүдний шилээ яасан юм? Сэүн шилгүй байсан нь дээр гэсэн юм уу?
-Үгүй дээ... Мартчихсан байна лээ. Яасан сонин байна уу?
-NOOOOOOPPPE шилтэйгээсээ илүү хөөрхөн байна
-ЮУ? Манай Сиёон хайрттайгаа овоо байгаа юм шив? анхны үерхэл байх аа? ЯААА тэр азтай залуутай ямар азтай өдөр таарч уулзах болдоо?
-Кай... тэр бид 2 яг ч үерхээгүй ээ... гэхд...эээ
-Хараач бүр улайчихлаа!!! Ёстой нэг эгдүүтэй амьтан шүү! Бид нар дундаас хамгийн даруухан нь чи л юм даа. Эрия та 2-ыг хамт хархаар тэс өөр стилтэй 2 хүн л байх юм. Үгүй ээ... ер нь бид бүгдийн хажууд чи хамгийн эгдүүтэй бас цайлган нь! Гэхдээ чи хөөрхөн ч гэлээ миний хайртыг гүйцэхгүй л дээ....
Би болон миний найзууд өөрсдийн хүслээ даган Эксо гэдэг хамтлаг байгуулсан юм. Байгуулагдаад удаагүй ч их амжилттай явж байгаа. Аргагүй шүү дээ Кай, Чанёол, Тао, Эрия бүгд их авъяастай хүүхдүүд бас их үзэсгэлэнтэй. тэдний стил ч бас хэнд ч гологдхооргүй, өөрсдийн хөөрхөн царайг улам гайхалтай болгож илтгэх хувцас өмсөж араасаа их олон эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг гүйлгэдэг. Харин миний хувьд гэвэл аль болох энгийн....хуучинсаг гэвэл зохих юм уу даа... Гэхдээ... сарын өмнө би Сэүн гэдэг залууд сэтгэлтэй болоод.... гэхдээ тэр миний талаар огт боддоггүй юм шиг ээ. дуудлага, мессэж зэрэгт минь хааяахан л нэг хариу бичиж....надруу огтхон ч түрүүлж ярьдаггүй. Ер нь бол би л араас нь гүйж байгаа.