Би эрт студи руу хувцсаа авахаар явлаа. Студи руу хурдан ороод хурдан гарахгүй бол Тао, Эрия хоёр хаяад явсан гээд үглээд унана...
Студийн үүдэн дээр Крисийг харлаа. Тэр утсаа оролдон хаалга онгойлгож байхад нь араас нь оров.
-Өглөөний мэнд Крис...
Тэр надруу харалгүй утсаа гөлөрсөн чигтээ толгой дохив. Би түүнийг юм ярих болов уу гэж хэсэг хүлээлээ. Үг дуугарсангүй. Би ойрхон кафе ороод хүйтэн уух юм аван ном сөхөж суув. Хичнээн хөгжим сайн бичдэг байсан ч гэсэн сурлагандаа анхаарахгүй бол болохгүй... манайхнаас би л ганцаараа хичээл хийдэг нь болохоор дараа нь тэдэнд би л заана. Бас амралтын энэ их даалгаврыг би л хийж тэд хуулна. Ингэхээ мэдсээр байж цагийг нь байнга тулгаж хийх юмаа... Би өглөөнөөс орой хүртэл тэр кафед хичээл хийв. ахххх.... нойр хүрж байх чинь ээ. Хичээл удахгүй эхлэх учраас хурда дуусгаад тэдэнд өгөх хэрэгтэй байдаг... Их сургуулиа энэ жил төгсөх юм чинь жаахан тэсчихвэл.... Тооцоогоо төлөөд кафегаас гарахад 9 өнгөрч байв. Зам дагаад алхаж байтал урд хэсэг залуучууд надруу хараад ямар нэг зүйл шивнэлдэж байлаа. Надад жаахан эвгүй санагдсан ч... төсөөлөл л байх. Би дэргэдүүр нь гартал нэг нь гарнаас татснаа
-Сайн уу хөөрхнөө? Хаачиж байгаам хүргээд өгөх үү?
-үгүй дээ... би өөрөө-
-Тиймүү тэгвэл бидэнтэй жаахан хамт байвал яаж байна?
Тэд хацар бас гаранд минь хүрэхэд жихүүдэс төрж айж байлаа. Ойр хавьд хүн байхгүй байдаг... яах вэ... би нүдээ аниад тэднээс явуулахыг гуйж байлаа. Гэтэл тэдний нэг нь хүнд цохиулан унах чимээ гараад нүдээ нээв.
-Новш чинь яаж байна аа?
-Та нар өөрсдөө орой болсон хойно эмэгтэй хүн өдхөөсөө ичихгүй байна уу? Одоохон болихгүй бол та нарыг нам цохиод цагдаад аваачаад өгнө шүү!
Би тэр хүн рүү хартал...С-Сэүн? Тэр энд? Намайг хоргоож байсан залуучууд түүнрүү нэг нэгээрээ дайрахад Сэүн бүгдэнгээс нь өлхөн бултаад нэг нэгээрээ нь цохиж байв. Тэр хүмүүс газар унан ахиж эсэргүүцэх тэнхэлгүй болсон ч Сэүн тэднийг цохихоо болихгүй байв. Би Сэүний гарнаас бариад болихыг гуйлаа. Тэгээд арай хийж босгоод тэднээс холдуулахын тулд чирэв. Харин Сэүн тэдний дээрээс нулимаад өшиглөнгөө
-Ахиж нүдэнд өртөх юм бол наад хараал идсэн гар хөлийг чинь ахиж хүн хоргоохгүй болгоод өгнө шүү гөлөгнүүд минь