Тоглолт эхлэхэд 10 цаг дутуу. Оройны 8 цаг гэхэд бүх зүйл бэлэн үзэгчидээ оруулж ирэх ёстой байлаа. Танхимын бүх гэрэлтүүлэгийг ахин шалгаад ямар нэг дутуу зүйл байгаа эсэхийг ахин дахин нягталцгааж байлаа. Би 2 дуунд орсон. Манайхан бүгд ижил зүйлээр хослоно гэсэн учраас Таог хамгийн аятайхан үзэмжтэй цамц, подволк хайлгахаар явууллаа. Ёол, Кай 2 бидэн дундаас хамгийн их сандарч байгаа нь. Арга ч үгүй биз. Тэдний...бидний анхны тоглолт шүү дээ. Гэхдээ би өчигдөр оройноос хойш зөвхөн түүнийг л бодож байв. Юу хийж байгаа бол... над руу залгахгүй юм байхдаа... 2 минут тутамд утсаа шалгасаар... Эрия утсыг маань булааж аваад
-Яагаад утас руугаа өмөлзөөд байгаа юм? Чи амласан биздээ Сиёон?
би инээгээд толгой дохилоо. Тэр өөдөөс мишээгээд утсыг минь өгөн
-Тайзан дээр гараад дууныхаа үгийг мартчихгүй юм байгаа биздээ?
-Хаха харин л дээ... би ч бас нилээн сандарч байна шүү...
Ёол нуруун дээр гараа тавиад
-З-зүгээр-ээ.... бит..г..ий с-с-с-сандар...р
Аймшигтай... тэр хэтэрхий их сандарснаасаа болоод гар хөл нь чичигнэж байлаа. Харин Кай... тэр сандарч бас айхаараа бөөлждөг болохоор....угаалгын өрөөнөөс огт цухуйсангүй. Эрия утсаа оролдож байснаа
-Залуусаа үүнийг хараач. Крис ахиад шинэ дуу оруулсан байна. Яаа түүний гадаад төрх бас хоолой нь үнэхээр догь юмаа. Харах бүрт л хамтлагтаа оруулах хүсэл улам нэмэгдээд байх юм.
-Крис гэж?
-Одоохон би чамд зургийг нь харуулъя
-Воа! Хөөрхөн юм!
-Тийм байгаа биз? Чи танихгүй билүү? Ууг нь бид нар бүгд нэгнийгээ танина даа... Аа... яг чамайг уйлаад ирэх үед чинь тэр студээр ирээд явсан юм байна. Бидэнтэй гайгүй дотно шүү. Гэхдээ...... за тэр ч яахав.
Тэр юу хэлэх гэж байсан юм бол?
Удалгүй Тао тортой зүйл бариад хашихичин орж ирлээ. Тэр бүр амьсгаадчихсан бас үс нь арзайчихсан орж ирэв. би түүнээс юу болсныг асуухад