*2*

53 5 0
                                    

"У Сэүн шинэ зураг нийтэллээ"

Би түүний шинэ зургийг харлаа. Тэр нэг охинд тэврүүлчихсэн байв. Хэн юм бол....

-Сиёоноо!! Дуунд орчихооч дээ... 2 3-хан хоногийн дараа тоглолт болох гээд байхад, чи ядаж нэг дуунд орох хэрэгтэй шүү дээ. Дандаа бидний арын ажлыг зохицуулна гэж юу байсан юм?

-Ёолын зөвөө, Чи бас төгөлдөр хуур мундаг тоглодог шүү дээ. Эриятай хамтраад нэг дуу гаргачих бас бүгдийх нь дуулах дуунд ороод-


Тэд бүгд намайг тойрж зогсоод дуунд орохыг гуйлаа. Ганц удаа... ороод үздэг юм билэв үү дээ... би тэдэнд зөвхөн бүгдийх нь хамт дуулах ганц дуунд л орхоо хэлээд хоолойгоо бичүүллээ. 

"У Сэүн шинэ зураг нийтэллээ"

Түүний зургийг хартал гар нь шалбарчихсан байлаа. Хүнтэй зодолдсон юм байх даа? Хүнд бэртээгүй байгаа? Би Таод хурдхан яваад ирхээ хэлээд Сэүнийх рүү явлаа. Гэрийх нь гадаа очоод түүнрүү залгасан ч утсаа авсангүй. Хаалгыг нь хэд тогшоод тайлахгүй болохоор нь яахаа мэдэлгүй зогслоо. Хөлийн чимээ гаран  хаалга нээгдэв. 

-Юу вэ? Ямар яршигтай-

би шууд түүний гарыг нь барьж аваад хүнд гэмтсэн эсэхийг нь шалгалаа. Тэгээд нүүрэндээ хөхөрсөн үгүйг нь харж байтал Сэүн гарыг минь цохив.

-Юу хийгээд байгаам? Тэнэг хүн шиг аашлахаа больж үз Сиёон

-С-Сэүнээ... хэнтэй зодолдоод гараа бас нүүрээ ийм болгочихсон юм? Өөр бэртсэн газар байхгүй юу? 

-Гяаа, гяааа, гяаа, гяааа гээд чи үнэхээр яршигтай юм. Үүнийгээ больчих. Надад үнэхээр тамтай байна чиний энэ ааш. 

-Уучлаарай.... гэхдээ, чи өөрөө миний дуудлаганд хариу өгөхгүй бас ярихгүй...

-Тэр тусмаа! надтай орооцолдхоо больчихвол яасан юм? Чамайг анх хараад арай өөр зүйл төсөөлж байсан юмсан ийм яршигтайг чинь мэдсэн бол найрахгүй л байсан юм. Чөтгөр гэж. Ер нь надад чам шиг хүн таалагддаггүй ойлгов уу? Тийм болохоор одоо миний эргэн тойрноор ингэж эргэлдхээ больж үз. Одооноос хоёулаа танихгүй хүн шүү. Гудамжинд таарвал миний нэрийг дуудахгүй би ч чамайг дуудахгүй. Ойлгов уу? Чамтай танилцсандаа харамсчихлаа

Би салгалан түүнээс уучлалт гуйлаа. Тэр намайг өөрөөсөө холдуулахаар түлхэхэд нь би газар унав. тэр толгойгоо маажаад хаалга хаав. би  цочирдон амнаас минь хэлэх ч үг гарсангүй. Би арай хийж хөл дээрээ тогтон харанхуй болсон гудамжаар ганцаараа студийг чиглэлээ. Юу ч бодолгүй, юу бодохоо ч мэдэхгүй явсаар... 

i'm with you.Where stories live. Discover now