Крис гараас маань атган тэр олон хүмүүсийн голоор дагуулж явлаа. Тэр танхим руу ортол надтай үг дуугарсангүй. Цугларсан зарим нэгэн хүмүүс бидэн рүү чичлэн ярих нь надад илт мэдэгдэж байсан ч би тоохгүй байхыг хичээлээ.
-.......Нөгөө... би сая чамайг эвгүй байдалд оруулчихсан уу?
Тэр арагш надруу хальт харан хэллээ.
-Үгүй дээ...
-Ахх...тийм бол ашгүйдээ.
Тэр инээмсэглэв. Яагаад ч юм...Сэүн инээхээрээ түүнтэй адилхан харагддаг байсанса....н..
Би түүнийг дагаж явсаар нөгөө хэддээрээ ирлээ. Эрия нуруу руу цохиод
-Чамайг сандарч байгаа нэгнээ аваад ирэх байх гэсэн чинь өөрөө сандраад алга болчихдог! ХАХАХАХ
Тэр намайг шоолон инээж байлаа. Харин Кай, Тао, Ёол 3 ирээд Крисийг тэврэн гар барьцгаалаа.
-И Фанаа танилц! манай өнөөдрийн гэнэтийн бэлэг! Чамайг өмнө нь студид ирэхэд танилцуулах гэж байсан хүн. Даанч байхгүй байсан чи болохоор яваад өгсөн санаж байна уу? Сиёоноо танилц. Өнөөх алдартай Крис шүүдээ.
Тэр инээмсэглэн гарнаас минь атгаад
-Танилцахад таатай байна. Ву И Фан гэдэг. Гэхдээ ихэнх нь намайг Крис гэдгээр минь мэддэг
-...Хан Сиёон...
-Гоё нэртэй юмаа. гээд тэр нүд рүү минь харан инээмсэглэв.
-Хөөе Сиёон, Крис та хоёрыг бид нар үзэгч нарын дундаас татаж гаргана шүү. Тэгээд танилцуулаад та 2 өөрсдийн дуугаа дуулна шүү ок?
Тао бидэнд зааварчилсаар хаана зогсохыг бас яаж гарч ирэхийг зааж байлаа. Тэгээд заасан газраас алхам ч холдож болохгүйг тушаагаад явлаа. Тоглолт эхлээд 7 минут өнгөрчээ. Тэгтэл Крис алга болчихсон байв. Би түүнийг хайн ийш тийш толгойгоо эргүүлсэн ч хэтэрхий их хүнтэй бас чимээтэй учраас түүний нэрийг дуудсан ч сонсохооргүй байлаа. Үзэгч фэнүүдийн орилолдох манайхны дуулах дунд би төөрөөд зааж өгсөн газраас нь холдчихгүйг хичээлээ.
-ХАН СИЁООООН~~~
Би цочин арагш хартал Крис гартаа 2 пиво бариад инээмсэглэж байлаа. Тэгээд хүрж ирэн нэгийг нь надад өгөөд