*8*

43 4 0
                                    

Крис хэсэг явж байснаа зогслоо. Үнэндээ тэндээс гараад 20 метр ч явсангүй. Тэгээд мөрийг минь дэрлээд

-Сиёоноо би машин барьж чадахгүй бололтой... ууг нь чамайг хүргэж өгье гэж бодсон юм.

-Их уусан юм уу?

-.......тийм

-Тэгээд яагаад жоохон гэсэн юм?

-....ууг нь жоохон уусан гэхдээ хэтэрхий хүчтэй нөлөөлөөд байна бас ...чамтай одоо л ярихгүй бол ахиж ярих боломж гарахгүй юм шиг санагдаад... Толгой эргээд байна. Жаахан ингээд суугадахъя

Түүнээс архи ханхалж байлаа. Би духанд нь гараа хүргээд

-Толгой чинь их эргэж байна уу?

-Тийм

-.........машинаа энд үлдээчих. Тэгээд такси дуудахъя.

Тэр нүдээ аньсан чигтээ толгой дохилоо. Такси 5 минутын дотор ирээд би түүнийг суулгаж өгөөд явах гэтэл тэр гараас бариад тавьсангүй.

-Сиёоноо чи ганцаараа явж болохгүй ээ. Эхлээд чамайг хүргэж өгье.

Би түүнтэй хамт суугад жолоочид хаягаа хэллээ. Гэрийн гадаа ирэхэд Крис хэдийнээ унтчихсан байв. Гэрийг нь мэдэхгүй болохоор Крисийг гэртээ хонуулахаар авж оров. Тэр арай гэж л алхаж би түүнийг түшсээр орон дээр хэвтүүллээ. Ёолтой юм яриад л архи уугаад байсан юм. Гэхдээ тэр унтаж байхдаа яг жаахан хүүхэд шиг юм аа.

-Сиёон....хаачих гэж байгаа юм?

-Буйдан

-юу вэ? Чи эндээ унт би тийшээ... хонуулж байгаад баяра....наа...

Тэр гуйвж явж байснаа хана налаад уначихлаа.

-Крис зүгээр үү?

-Хаха....би уначихлаа.... Шиёо...н.... уулаар...ууч...рай

Тэр аманда нэг зүйл бувтнаад л байлаа. Бас инээгээд л. Тэр үнэхээр жаргалтай амьдарсан байхдаа.

Өглөө болоод нүдээ нэн хартал би Крисийн хажууд хана налаад сууж байлаа. Крис харин Хананы буланд завилж суугаад унтчисан. Өчигдөр унаснаас хойшоогоо нойр хүрээд ингээд унтчихсан бололтой. Ингэхэд Крис Сэүн хоёр.... юу болсон болоод Сэүн түүнийг муу хүн гээд байсан юм бол?

-Сэрчихсэн үү?

Крис нэг нүдээ аниастай харин нөгөө нүдээрээ надруу хараад инээмсэглэв.

-Юу вэ? Чи сэрүүн байсан юм уу?

-Мхн. Ингээд суух их тухтай байсан болохоор л

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 29, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

i'm with you.Where stories live. Discover now