-Та хоёр бие биенийгээ таньдаг юм уу?
Крис ямар ч нүүрний хувиралгүй байхад Сэүн зивүүнээр инээлээ. Крис гараас маань атгаад Сэүний хажуугаар өнгрөхдөө
-Танихгүй харж байгаагүй юм бай-
-Хахахаха! Чөтгөр гэж агуу Ву И Фан новшийг танихгүй ямар хүн байх билээ? Тийм үү И Фанаа~~~ Эсвэл би Крис гэх хэрэгтэй юу?
Сэүн биднийг гүйцэж ирэн мөрөн дээр минь гараа тавиад Крис рүү бассан харцаар харж байв. Харин би Сэүнд тэврүүлээд...догдлоодд.....
-Зүгээр л танил төдий хүн байгаам. Тийм ч дотно биш. Сиёон явцгаая.
-Танил ий? Одоо ч тийм л болсон байх. Гэхдээ Сиёоноо би чамтай анх танилцаад нэг машшшш муу хүний талаар ярьж байсан даа тэр чинь энэ шүү дээ. Крис Ву
Крис уруулаа хазлаад
-Юу хүсээв У Сэүн? Чам шиг танхай амьтан бидэнтэй биш өөр шигээ танхайчуудтайгаа явмаар юм
-Угаасаа чамтай явахгүй. Харин Сиёоныг л өрөвдөөд барахгүйнэ.
Крис такси бариан надад хаалга онгойлгоод өөрөө араас суув. Тэр Сэүнийг ярьж дуусахыг хүлээсэнгүй. Таксин дотор тэр юу ч ярилгүй зөвхөн цонхоор харсаар.
-....Нөгөө... Сэүнийг...яаж?
Тэр үг дуугарсангүй. Гэрийн гадаа ирэхэд тэр жолоочид хүлээж байхыг хүсэн урд гараад алхлаа. Түүний энэ байдал дургүй хүргээд байсан болохоор гараас нь татаж зогсоогоод
-Энэ хүртэл хүргэж өгсөн хичээл зүтгэлд тань баярлалаа. Үүнээс цаашаа би өөрөө явчихъя.
Би түүнд таксины мөнгө атгуулаад урд нь гаран хурдтай алхав. Араас ирэх болов уу гэтэл байдаггүй шүү. Зогссон газартаа чулуу өшиглөөд толгойгоо маажаад л зогсоод байлаа. Чөтгөр гэж Сэүнд ууралсан байлаа гээд надтай ярихаа болих хэрэг байхгүй шүү дээ.
Түүний дараагийн өдөр би студи дээр очсонгүй бас Кристэй ч холбогдсонгүй. Оройхон дэлгүүрээс гоймон авахгээд бэлтгэлийн өмд цамц өмсөөд гарлаа. Усанд ороогүй..ер нь хэн нэгэнтэй таарвал танихгүй юм шиг зөрхөөр аймшгийн юм явж байсан болохоор ойр хавиа ажин болгоомжтой явав. Дэлгүүрт авсан юмныхаа төлбөрийг төлөөд яг гархын даваан дээр араас
-ЖИРХ!
Би цочин эргээд хартал Сэүн! Тэр энд юугаа хийж?
-ХАХАХАХАХАХАХ! Чи өөрийгөө толинд харснуу? Чөтгөр гэж царай чинь яачихаа вээ? Үнэхээр инээдтэй царайтай болчихож!!!