Mingyu-гийн талаас
Wonwoo хааччихсан юм бол? Бидний уулзахаар тохирсон цаг өнгөрөөд бараг 30 минут болчихож.Тэр хэзээ ч хоцордоггүй юм даа?
Гэнэтхэн миний утас дуугарсаар надад зурвас ирснийг илтгэнэ.
Beanie : Би ирчихлээ хаха. Удсанд уучлаарай, байгаа газраа зогсож бай.
Би инээмсэглэв.Ахх. Энэ залууг дээ. Би үнэхээр түүнд уурлаж чадахгүй ээ.Түүний хоцрох эсэх нь надад хамаагүй, тэр энд ирж л байвал болох нь тэр.
"Mingyu-ah" Wonwoo намайг араас минь тэвэрсээр чихэн дээр минь орилох шахам хэллээ.
Би инээн "Би мэдсэн юмаа. Чи намайг араас тэврэх гээд л байгаа газраа зогсож бай гээд байж"гэлээ. Би үнэхээр тэгэж их цочоогүй шүү. Тэр дандаа ингэдэг юм. Би ч бас түүнийг араас минь тэврэхэд дуртай.
Чи араасаа тэврүүлэх дургүй гэж үү? Ялангуяа чиний хувьд онцгой нэгэн тэвэрвэл. Араас тэврэх нь зүгээр л энгийн тэврэлтээс ч илүү онцгой мэдрэмжийг өгдөг юм. Хайр, халамж, тайвшрал, тав тух гээд л бүгдийг нэг дор агуулж байдаг шүү дээ. Би сайн тайлбарлаж байгаа эсэхээ сайн мэдэхгүй байгаа ч чи бараг ойлгосон байх аа гэж бодож байна. Бас миний Wonwoo энэ тал дээр хамгийн шилдэг нь шүү. Зүгээр л хэлж байна аа. *giggles*
Би түүн рүү эргэж харах гэсэн боловч тэр бэлхүүсээр минь тэвэрсэн гараа чангалах нь тэр.
"Хоёулаа өнөөдөржингөө ингээд л байцгаая"
"Эээе, бүхэл өдөржин үү? бид юм идэх хэрэгтэй шүү дээ. Би өлсөөд байна" Би дахин түүн рүү харах гэсэн ч намайг хөдлөх тусам тэр гараа улам чангалаад байлаа.
"Тэгвэл ядаж хэдэн минут ингээд зогсчихъё тэгэх үү?"
Би толгой дохин, бид ойролцоогоор 5 минут тэгэж зогссоны эцэст тэр тэврэлтээ суллан би түүн рүү эргэж харлаа. Түүний нүд улайчихаж. Юу болсон юм бол?
"Hey, нүд чинь яагаад улайчихсан юм?" Би санаа зовон асуухад тэр "Мэдэхгүй ээ, Магадгүй зүгээр ямар нэг юмнаас харшчилчихсан байх аа. Би зүгээр ээ" гэсээр инээмсэглэнэ.
"Өө зааза тэгвэл явцгаая. Хоёулаа чамд нүдний дусаалга авчихаад явж юм идэцгээе. Би өлссөнөөсөө болоод чамайг ч идчихмээр байна шүү"
Бид гадуур зугаалж өдөржин хамт байсан бас эцэст ньь..ТИЙМЭЭ оройн хоолны цаг!! Бид нэгэн ресторанд ороод маш их хоол захиалсан.
"Mingyu, би угаалгын өрөө орчихоод ирье за юу?" Би толгой дохиход тэр босоод угаалгын өрөө рүү явахад нь би түүний баруун гар чичрээд байгааг анзаарлаа. Тэр зүгээр байгаа? Зүгээр гэснээс, өнөөдөр Wonwoo үнэхээр хачин байна. Бид парк ороод турникан дээр очсон боловч, тэр төмөрнөөс зуурч ч чадахгүй доошоо уначихсан. Би түүнээс зүгээр эсэхийг нь асуусан ч тэр зүгээр л ойрд таргалаад өөрийгөө даахаа байчихаж гэж хариулсан. Би зүгээр л инээгээд өнгөрсөн. Дараа нь бид дэлгүүр хэсэх гэсэн ч тэр алхаж чадахгүй сандал дээр амрах гээд суусан. Тэр надад юу ч хэлээгүй ч би түүнийг өвдөөд байгааг харж байна. Толгой нь өвдсөн юм болов уу? Би анзаараагүй царайлсан ч үнэнийг хэлэхэд би үнэхээр их санаа зовж байна.
"Эрхэм ээ, захиалсан хоол чинь ирлээ" Зөөгч бидний хоолыг ширээн дээр өрөөд явсны дараа би түүнийг хүлээн "Wonwoo, Jeon Wonwoo, хурдан ир л дээ, би өлсөөд байна" гэсээр амандаа бувтнан өлссөндөө дуугарах гэдсээ илж байлаа. Тэр угаалгын өрөө рүү яваад 10 минут боллоо. Би араас нь очиж шалгахаар боссон боловч танил гар араас минь тэврэн авлаа. Би инээмсэглэн санаа алдана.
"Хөөөөөе, чи юу хийгээд удаад байсан юм бэ? Би өлсөөд байна шүү дээ" Би хошуугаа унжуулан хэлэхэд тэр гараа суллан миний түүнд эрхэлж унжуулсан уруулан дээр минь үнсээд инээлээ.
"За хоолоо идчихээд хурдан харьцгаая. Би ядраад байна аа" Тэр суудалдаа буцан суугаад хоолоо идэж эхлэхэд би юм хэлэлгүй толгой дохиод хоолоо идэв.
Бид хооллож дуусаад түүнийг хүргэж өгчихөөд ганцаараа гэр лүү гээ алхах замдаа өнөөдрийг түүнтэй ямар гайхалтай өнгөрөөснөө бодон ганцаараа инээмсэглэнэ.
Author noteu: My meanie ship is sailin'
YOU ARE READING
•Last Back Hug•
Short StoryЧи араасаа тэврүүлэх дургүй гэж үү? Ялангуяа чиний хувьд онцгой нэгэн тэвэрвэл. Араас тэврэх нь зүгээр л энгийн тэврэлтээс ч илүү онцгой мэдрэмжийг өгдөг юм. Хайр, халамж, тайвшрал, тав тух гээд л бүгдийг нэг дор агуулж байдаг шүү дээ. Би сайн тайлб...