Third

403 69 4
                                    

Mingyu-гийн талаас

<<Пүрэв гаригийн орой>>

"Юу болсон юм бол?" Би халаасаа ухан утсаа гаргаж ирээд дугаарыг нь харахдаа өөрөөсөө асууна. 

"Hey" Дуудлагыг авмагцаа чанга яригч дээр нь тавив. 

"Hey,Чи юу хийж байгаа юм?" Wonwoo-гийн хоолой гэрээр минь тархахад би инээмсэглэсээр "Өө маргааш өмсөх хувцасаа бэлдэж байна" гэсээр шүүгээнээсээ дахин нэг цамц гаргаж ирээд харлаа. 

"OH ЧАМАЙГ САНАЖ БАЙГАА ГЭЖ БОДСОНГҮЙ ШҮҮ!!" 

Тэр юу яриад байгаа юм бол? 

"Юу?" 

"Маргааш хоёулаа болзоно гэж ярьснаа санаж байгаад чинь баярлаад л" Түүний эгдүүтэй инээд утасны цаанаас тод сонсогдоно.

"Өө новш" Би түүнтэй болзоно гэж тохирсоноо мартчихсандаа итгэж чадалгүй амандаа бувтнав.

"Hahahah,би маргааш чамтай уулзана гэхээр байж сууж чадахгүй нь. Oooh,  Би юу өмсөх вэ? Чи юу өмсөх юм? Өө мэдлээ саяхан авсан хос цамцаа өмсөцгөөх үү?"  

Түүний хоолойны өнгөнөөс л их догдолсон нь мэдэгдэнэ. Бурхан минь би одоо яах вэ? 

Тэр үргэжлүүлсээр "Хоёулаа маргааш хаашаа явах вэ? Юу идэх вэ? Oh oh хоёулаа ерөөсөө анх танилцсан газар луу гаа явцгаая!! Бас надад чамд хэлэх чухал зүйл байгаа.." гэхэд, саяхан л баяр хөөртэй гэгч нь ярьж байсан дуу нь сулран ирэв. Гэсэн ч хэсэг чимээгүй байсны эцэст "Гэхдээ ямартай ч,Би үнэхээр догдло-" гэхэд нь би түүний үгийг таслан маргаашийн болзоогоо мартчихсан бас юм төлөвлөчихсөн гэдгээ хэлэхээр шийдлээ. 

"Wonwoo"

"За?" 

"Uhh..би маргааш уулзаж чадахгүй юм шиг байна. Манай найзууд үдэшлэг зохионо гээд би явна гээд амлачихсан.Намайг уучлаарай Wonwoo. Хоёулаа дараа хамт гаръя. Амлаж байна" 

".." Тэр за ч гэлгүй, үгүй ч гэлгүй чимээгүй болчихсонд би эгдүүтэй дуугарах гэж хичээн "Wonwoo-ah?" гэхэд тэр санаа алдсаар "Үгүй дээ, зүгээр ээ" гэлээ. 

"Би амлаж байна аа. Бямба гаригт гарах уу? Чи завтай юу?" 

"Би одооноос ямар ч завгүй байна байх аа.." 

Түүний дуу сонсогдохтой үгүйтэй болтлоо сулрахыг би анзаарсан ч яаж ч чадсангүй. 

"Юу гэсэн үг юм?" 

".."

Тэр утсаа таслачихлаа. 

Би л амлалтандаа хүрээгүй болохоор тэр гомдох нь аргагүй байх. Гэхдээ одоо бол, би найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хүсч байна

-

Wonwoo-гийн талаас

Би чичирсэн гараараа хэдэн ширхэг эм аван амандаа хийгээд, араас нь аягатай ус залгилав.

Амьсгаагаа дарсаны эцэст Mingyu-гийн дугаарыг хийгээд залгана. 

Тэр санаж байгаасай.Түүнийг утсаа авахыг хүлээн, хуруугаа модон ширээн дээр товшсоор сандран сууна. 

  "Uhh..би маргааш уулзаж чадахгүй юм шиг байна. Манай найзууд үдэшлэг зохионо гээд би явна гээд амлачихсан.Намайг уучлаарай Wonwoo. Хоёулаа дараа хамт гаръя. Амлаж байна"

Би түүнийг үг бүрийг амьсгаа даран сонсохдоо юу гэж хариу хэлэхээ үнэхээр мэдсэнгүй. Хоолой минь зангирсаар түүнийг намайг дуудахыг сонсов.

"Үгүй дээ, зүгээр ээ" Нулимс хацрыг минь даган урсахад л би ухаан орж, хурдхан гэгч нь нулимсаа арчина. 

"Би амлаж байна аа. Бямба гаригт гарах уу? Чи завтай юу?" 

"Би тэгвэл одооноос ямар ч завгүй байна байх аа.." 

  "Юу гэсэн үг юм?"   

".." Би юу хэлсэнээ ухааран, дуугаа хурааж уйлж байгаагаа түүнд мэдэгдэхгүй гэсэндээ утсаа таслачихав. Утсаа ширээн дээр тавиад орон дээрээ хэвтэхэд түүний надад хоёр жилийн өмнө, анх уулзахдаа авч өгсөн дэр нүдэнд минь өртөнө. 

-


•Last Back Hug•Où les histoires vivent. Découvrez maintenant