Mingyu-гийн талаас
Маргааш нь, би сэрэхдээ л өчигдрийн дурсамжаа дурссаар инээмсэглэнэ. Би нүүрээ угаагаад өглөөний цайгаа уухаар доош буулаа. Ганцаараа учир cereal идчихээд л зурагтаа асаан буйдан дээр тухлав. Би үнэхээр их уйдаж байна аа.
Би түүнийг хармаар байна.
Би түүнийг араас минь тэврээсэй гэж хүсч байна.
Ah. Хараал идэг. Би түүнтэй уулзана аа.
Би хажуудаа тавьсан утсаа аваад Wonwoo-руу зурвас бичихээр шийдлээ.
Hey хаана байна?
Би утсаа ширээн дээр тавиад дуугартал нь ширтэж суув. Wonwoo хариу бичиж байна. Би баярлан утсаа шүүрэн авахдаа инээмсэглэж байлаа.
Гэртээ. Яасан?
Болзоонд явах уу?
Бараг 3 минутын дараа хариу ирэв.
Үгүй дээээ. Би ядраад байна.
Би түүний хариуг уншаад урвайлаа.
Тэгвэл, манайд ирмээр байна уу?
Би гэрээсээ гармааргүй байна аа.
Зааза. Эсвэл би яваад очих уу?
Үгүй ээ. Хэрэггүй. Манайд зочид ирчихсэн байна.
Гэхдээ би чамайг санаад байна шүү дээ.Би чамайг намайг тэврээсэй гэж хүсч байна.
Сонсооч Mingyu. Би ч гэсэн чамайг санаж байна гэхдээ өнөөдөр чадахгүй нь ээ.
Би хариу бичих гэж яарсангүй. Би зүгээр л утсаа хажуудаа шидээд үргэлжлүүлэн зурагт үзэж эхлэв. Үнэхээр уйдаж байна. Урт өдөр болох нь дээ. Үнэнийг хэлэхэд би бага зэрэг гонсгор байна. Тэр хэзээ ч миний хүсэлтээс татгалзаж байгаагүй юм л даа.
Миний утас дуугарч, түүнээс зурвас ирснийг илтгэнэ.
Хээе, чи уурлачихсан уу? Гуйя битгий уурла л даа.Хоёулаа дараа долоо хоногийн баасан гаригт гадуур гарцгаая.За юу?
Би уурлаагүй ээ.Ок.
Би худлаа хэлчихлээ. Түүнд их уурлаагүй ч бас уурлаагүй гэвэл худлаа болох байх. Зурагтаар олигтой юм гарахгүй бас би их уйдаж байсан болохоор ядаж ганцаараа салхинд гарч алхая гэж бодлоо. Цахилгаан шат руу явах замдаа Jeonghan, Joshua Seungcheol-той мөргөлдөх нь тэр. Бид хөршүүд юм л даа.
"Bro!! Удаан уулзсангүй шүү" Seungcheol намайг харсан даруйдаа гараа сунгасаар хэлэв. Би түүний гарнаас барин сэгсрээд нөгөө хоёртой ч бас гар барилаа.
"Тийм ээ, удаан уулзсангүй шүү"
"Hey,бид үдэшлэг зохиох гэж байгаа. Нэгдмээр байна уу?" Jeonghan-ыг асуухад Joshua "Тиймээ, bro үнэхээр хөгжилтэй байна гэж амалж байна шүү" гэсээр нэмэн хэлэв.
"Хэзээ юм?"
"Дараа долоо хоногт. Баасан гаригт байх"
"Тэгье ээ би завтай Залгая" Би инээмсэглэн тэдэнтэй салах ёс гүйцэтгэн далласаар цааш алхан цахилгаан шатанд орон суулаа.
Би ойрхон хүнсний дэлгүүр орж уух юм авав. Гадуур алхан тэнгэр ширтэхдээ ямар нэгэн чухал зүйл мартсан эсэхээ бодож байлаа.
-
ESTÁS LEYENDO
•Last Back Hug•
Historia CortaЧи араасаа тэврүүлэх дургүй гэж үү? Ялангуяа чиний хувьд онцгой нэгэн тэвэрвэл. Араас тэврэх нь зүгээр л энгийн тэврэлтээс ч илүү онцгой мэдрэмжийг өгдөг юм. Хайр, халамж, тайвшрал, тав тух гээд л бүгдийг нэг дор агуулж байдаг шүү дээ. Би сайн тайлб...