Last

551 83 10
                                    

Mingyu-гийн талаас

Тэр над руу нуруугаа харуулаад цааш алхана.

Үгүй ээ. Битгий яв. Надтай үлд л дээ. 

Гэнэтхэн цагаан гэрэл цацрахад л тэр надруу эргэн харлаа. 

Эцсийн удаа мэт гунигтайхан инээмсэглэхэд нь миний хувьд дэлхий хөмөрчих шиг санагдана. 

-

"Mingyu.." Би түүний дуугаар нүдээ нээхэд нар дөнгөж жаргаж байлаа. Би шууд л босон суугаад зүүднийхээ талаар санах гэж хичээлээ. 

"Яасан бэ? Өвдөөд байна уу? Юу болсон юм?" 

Тэр зөөлөн инээгээд "Над руу ойрт доо" гэхэд нь би түүн рүү ойртохдоо уруул нь чичирч байгааг анзаарсан юм. Гар нь ч гэсэн. Гэсэн ч тэр өвдөөгүй юм шиг царайлах гэж хичээж байгааг нь би сайн мэдэж байсан юм. 

"Яасан? Би яах вэ? Wonwoo" Би түүний нүүрийг илэнгээ, аль болох зөөлөн дуугарах гэж хичээнэ. 

"Эргээд хар даа" 

Би зүүднийхээ тухай санаад, түүнийг явчих вий гэж айсандаа толгой сэгсэрнэ.

"Үгүй ээ, Wonwoo одоо ингэж байх цаг биш. Бие чинь өвдөөд байгаа бол хэл л дээ. Би эмчид хэ-" 

"Үгүй ээ, яг одоо л ингэх ёстой" Тэр чичирсэн хоолойгоор шивнэх шахам ярьсаар "Одоо биш бол.." гээд зогсоход нь би ч гэсэн мэдсэн юм. Одоо цаг нь ирсэн бололтой. 

Би хөл рүү гээ ширтсээр, уйлчихгүйн тулд уруулаа хазлан сууна. Би түүн рүү нуруугаа харуулж суух гэсэн ч бие минь хөдөлсөнгүй. Магадгүй бие минь хүртэл хэрвээ би  эргээд харчихвал одоо түүний дэргэд сууж байгаа минь сүүлийн удаа байж ч магадгүй гэдгийг мэдэрсэн байх. 

Бидний сүүлийн тэврэлт байна байх.

Тэгвэл би эргэж харахыг хүсэхгүй байна. 

Гэхдээ Wonwoo хүсч байгааг би мэдэж байна. Би мэдэж байна. Тэр ядарч байгаа байх. Тэр залхаж байгаа байх нь. Тэр намайг явуулахыг хүсч байгаа байх нь. 

Тэр юм хэлэлгүй намайг эргэж харахыг хүлээн сууна. Тэр миний бодлыг мэдэж байгаа байх. Тэр надад хэцүү байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ түүнд минь бүр ч хэцүү байгаа гэдгийг би мэдэж байна. 

Зүрх сэтгэлээ сонсолгүй, тархиндаа захирагдан би түүн рүү нуруугаа харуулан суусан юм. Миний хоолой шатаж байна. Нүднээс минь нулимс  бөмбөрч байсан ч би дуу гаргахгүйг хичээж байлаа. 

Тэгээд л, тэр намайг араас минь тэвэрсэн юм. Өвдөж байна. Бие минь биш ч сэтгэл минь маш их өвдөлт мэдэрч байна.

Би нүдээ анин, гарыг нь атгаад хэдэн минут хөдлөлгүй сууцгаасан юм. Нуруу минь нойт оргиж түүнийг уйлж байгааг мэдсэн ч би юу ч хийж зүрхлээгүй билээ. 

"Би ядарч байна" Тэр нүүрээ нуруунд минь наасаар аяархан шивнэхэд би толгой дохисоор "Би мэдэж байна аа" гээд гарыг нь чанга атгасан ч намайг тэврэх тэврэлт нь бага багаар суларч байсан юм.

"Зүгээр л..би чамд маш их хайртай гэдгийг мэдээсэй гэж хүсч байна" 

"Би мэднэ ээ" 

"Биеэ бодоорой за юу?" Тэр инээмсэглэж байгаа нь нуруунд минь мэдрэгдэж байлаа. 

"Тэгнэ ээ" 

"Ирээдүйд хэн нэгэн араас чинь тэврэх л байх. Би уурлахгүй ээ. Зүгээр л намайг битгий мартаарай. Миний тэврэлтийг битгий мартаарай" 

"Би яаж мартах болж байна?" 

"Чшш..би ярьж дуусаагүй байна" 

Байгаа чадлаа шавхан байж ярих түүний хоолой миний зүрхний хаа нэгтээ шууд хүрнэ. 

Байгаа чадлаа шавхан байж сүүлийн удаа намайг тэврэх тэврэлт нь хайр дүүрэн. 

Бидний сүүлийн тэврэлт. 

"Баярлалаа..Би хэзээ ч мартахгүй ээ. Дахиад чамтай уулзатлаа.." гээд би инээмсэглэх гэж оролдсон юм. 

Дахиад л бүх юм замхарчихлаа. Яг л зүүдэнд минь байсан шиг..

Түүний гар суларна. 

Тэр зөөлөн амьсгална. Нэг,  хоёр, гурав..тэгээд,

Тэр явчихсан. 

Яг л зүүдэнд минь байсан шиг ч..

Тэр хэзээ ч эргэж хараагүй юм.

-

Last Back Hug

A/N: Ouch that hurts

Sorry..

Sorry

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Jul 24, 2017 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

•Last Back Hug•Donde viven las historias. Descúbrelo ahora