Wonwoo-гийн талаас
<<Баасан гариг>>
Би ханын цаг руу гаа ширтэнэ. Одоо оройны 5 цаг өнгөрч байлаа. Шөнөжин уйлж, өдөржин унтсаар саяхан л сэрсэн билээ.
Гэсэн ч би хувцаслан гэрээс гарлаа.
Ямар ч төлөвлөгөөгүй хэр нь, явах газар байхгүй хэр нь би алхсаар л байсан. Зүгээр л хөл минь хаашаа хүргэнэ, тийшээ явахаар шийдсэн. Гэтэл хаана ирсэн гээч?
Mingyu бид хоёрын хамт ирж байсан газруудад л бие минь магадгүй сэтгэл минь авчраад байсан байх. Өөрийгөө шоолсоор гашуун инээдээр өөрийгөө тайвшруулна.
"Энэ онцгой өдөр л чамтай байхыг хүссэн юмсан" Түүний төрхийг сэтгэлдээ зурсаар "Гэтэл чи энд алга" гээд инээмсэглэв.
Ядаж түүнд бэлэг худалдаж авах хэрэгтэй байх. Би ийн бодсоор санаа алдлаа.
Өнөөдөр бидний 2 жилийн ойн баярын өдөр шүү дээ.
-
YOU ARE READING
•Last Back Hug•
Short StoryЧи араасаа тэврүүлэх дургүй гэж үү? Ялангуяа чиний хувьд онцгой нэгэн тэвэрвэл. Араас тэврэх нь зүгээр л энгийн тэврэлтээс ч илүү онцгой мэдрэмжийг өгдөг юм. Хайр, халамж, тайвшрал, тав тух гээд л бүгдийг нэг дор агуулж байдаг шүү дээ. Би сайн тайлб...